gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоон үе дамжсан бүргэдчин удам

Х.Көгершин
Хүмүүс
2023-03-04
706
Twitter logo
Х.Көгершин
706
Twitter logo
Хүмүүс
2023-03-04
Долоон үе дамжсан бүргэдчин удам

Үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн энэ идэр залууг Е.Дамысбек гэдэг. Улаанбаатар хотод болж буй Бүргэдийн баяр түүний хувьд том тэмцээний анхны гараа юм. Тэрбээр өнгөрөгч онд Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярт анх удаа оролцохдоо тэргүүн байр эзэлсэн нь ийнхүү нийслэл хотод ирэх боломжийг түүнд олгосон юм. 

Е.Дамысбек дөнгөж 17 настай хэдий ч жилийн дөрвөн улиралд цаст уул, цавчим өндөр хаданд авирч бүргэдээр ан хийгээд аль хэдийн долоон жилийн нүүрийг үзэж буй. Тэрбээр анх 10 настайдаа аавыгаа дагаж бүргэдийг гаршуулан дасгах, ан агнахад суралцаж эхэлжээ. 

"Манайх долоон үе дамжсан бүргэдчин удамтай айл. Бүргэдийг гаршуулах, бүргэдээр ан хийх зэргийг багаасаа харж өссөн болохоор би бас аавыгаа дагаад бүргэдчин болсон. Энэ удмаа таслахгүй байх юм сан гэж боддог. Бүргэд бол жин ихтэй. Бас сүрдмээр амьтан. Гэхдээ би түүнээс огтхон ч айдаггүй. Харин маш их хайрлаж, тэжээдэг. Миний бүргэд одоо хоёр настай" гэлээ. 

Е.Дамысбекийг бүргэдчин болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг бол түүний авга ах С.Женисбек юм. Тэрбээр Монголын баруун хязгаарт, Алтайн уулсын бэлээр нутагтай казах үндэстний соёл уламжлалын нэгээхэн гайхамшгийг дэлхийд таниулж, оролцсон тэмцээн болгоныхоо түрүүг авдаг, гадаадын олон ч гэрэл зурагчдын хараанд өртсөн сум орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаа залуу бүргэдчдийн нэг яах аргагүй мөн.

С.Женисбек 17 жил бүргэдээр ан хийж байгаа бөгөөд Бүргэдийн баяр сүүлийн 11 жил тасралтгүй оролцож байгаа гэдгээ тодотгов. "Ган дайчин" гэсэн утгатай нэр нь хүртэл түүнийг тодотгох мэт. Гарамгай адуучин, тулам булаацалдах  гадаад болон дотоодын тэмцээний олон удаагийн аварга С.Женисбек Дубайд үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр ур чадвар, ид хаваа гайхуулж байсан удаатай. 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул С.Женисбек, Е.Дамысбек нар казахын ард түмний уламжлал болсон бүргэдээр ан хийх урлагийг долоон үеэрээ гарамгай эзэмшсэн. Энэ өв соёлоо цаашид ч өөрийн хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулах болно гэдгийг тэд онцолж байв. 

Битүү хатгамлаар гоёсон өмдөн дээр цоохор алаг хүрэм агссан хоёр бүргэдчин тэргүүн дээрээ дулаахан үнэгэн малгай тавьжээ. Харин тэдний баруун гарын шуун дээр нь бүргэд тайван сууна. "Өнөөдөр бүргэдийн ан агнах чадварыг ангийн чихмэл буюу туламд буулган шалгах тэмцээнд манай бүргэдүүд маш сайн байлаа. Энэ жилийн баярт амжилттай оролцоно гэдэгт найдаж байна" хэмээн ах дүү С.Женисбек, Е.Дамысбек нар хөөрөлдөөн тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр явлаа. 

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан