gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дархан-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлнэ

Х.Көгершин
Нийгэм
2015-10-19
0
Twitter logo
 
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд боллоо.

Зөвлөлдөх уулзалтын эхэнд хоёр тал Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар харилцан мэдээлэл солилцов.

Түүнчлэн хоёр орны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох "Ашигт малтмалын тогтвортой удирдлагыг хөхиүлэн дэмжих", "Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт", "Эрчим хүчний үр ашиг" гэсэн гурван салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар манай холбогдох яамдаас танилцуулга хийсэн юм.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014 оны хэлэлцээний амлалтыг баталгаажуулах тухай "Санхүүгийн хамтын ажиллагааны  тухай 2013 оны хэлэлцээр", "Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2014/2015 оны хэлэлцээр"-т талууд тус тус гарын үсэг зурлаа.

Тус санхүүжилтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл, Улаанбаатар-Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоор ахлуулсан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамны төлөөлөл оролцов.

Харин Германы талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын захирал Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Ирэх 2016 онд ХБНГУ-д Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээ болох бөгөөд өнөөдрийн зөвлөлдөх уулзалт энэхүү хэлэлцээний бэлтгэл ажил хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан