gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2015-09-15
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 27 минут
2015.09.15

УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат мэдээлэл өглөө. Тэрэээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв гэж үзсэнийг онцоллоо.

Одоо УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуулт тавьж байна.   

  12 цаг 32 минут
2015.09.15

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад хариуллаа.

“Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа иргэдээ дээд доод, хар цагаан гэж ялгаварлаагүй. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өгч буй чиглэл биш, хориг юм.”  

УИХ-ын гишүүн Б.Ганбат “Нийт 100 орчим мянган хүн Өршөөлийн хуульд хамрагдана. Тэнсэн ялтай 600 орчим хүн бий. Өнөөдрөөс шүүх шийдвэрээ гарган, татвар, даатгалын торгуультай хүмүүсийн асуудлыг шийдвэрлэнэ.”

  12 цаг 42 минут
2015.09.15

ХҮЧИН, ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭГҮЙ

Ч.Өнөрбаяр зөвлөх УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн асуултад хариулан, “Хүчин, хүн амины хэрэгт Ерөнхийлөгч өршөөл үзүүлээгүй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “Гадна талд янз бүрийн ойлголт байна. Тайлбарыг нь олон нийтэд хүргэх хэрэгтэй. Ирсэн албан бичигтэй холбоотой асуулт байна. АТГ болон Прокуророос ирүүлсэн албан бичгүүдэд он сар өдөр зөрж байгааг тодруулмаар байна. Албан тушаалтнуудын авлигаас үүдэн учруулсан хохирлын хэмжээг өөр өөр мэдээлж байна.

Ер нь хэн нэгэн албан тушаалтан бусдыг дарамталсан бол түүнд Эрүүгийн ямар зүйл заалтаар хэрэг үүсгэдэг юм бэ. Шалгуулж байгаа хүний хувьд асуухад хохирол гэж юуг үзэж байна вэ. Би АТГ-т нэг удаа очиж байцаалт өгсөн. Энэ байгууллага жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж байгаад үнэхээр харамсч байна. Та нар хүний нэрийг хэрэгт холбогдуулан эхлээд зарлачихдаг нь ихээхэн хохиролтой байна”.

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Би энд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй тул таны нэр дээр мэдээлэл илгээе. Албан тушаалтан бусдад нөлөөлөх тухайд Өршөөлийн тухай хуульд яаж заасныг би мэдэхгүй байна”.

  12 цаг 47 минут
2015.09.15

ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НИЙТ 150-180 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Бид шударга ёсны хэм хэмжээгээ барин ажилласан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Хүүхэд, эмэгтэйчүүд Өршөөлийн хуульд хамрагдах хэвээрээ биз дээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг бэлтгэлээ хангасан уу?”

УИХ-ын гишүүн, Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх  ажлын хэсгийн ахлах Б.Ганбат “Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалтуудыг хэрэгжүүлэх ажил хэдийнэ эхэлсэн. 12 ажлын дэд хэсэг ажиллаж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд нийт 150-180 сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг шийдвэрлэх асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн”.

  12 цаг 51 минут
2015.09.15

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ

УИХ-ын гишүүн Г.Уянга “АТГ-аас бидэнд маш нууц гэж албан бичиг ирүүлжээ. Энд 100-аад иргэний 32 орчим тэрбум төгрөгийн хохирлын талаар дурджээ. Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг юу болсон бэ. Та бүхэн шалгаж байна уу. Мөн энэ хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах уу? Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавиагүйд би гайхаж байна. Энэ бол илүү ноцтой хууль”.    

Түүний асуултад хариулсан АТГ-ын дэд дарга "Иргэн С.Баяртой холбоотой хэргийг бид шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн" гэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Та нар ингээд жараахайтай зууралддаг”.

  12 цаг 57 минут
2015.09.15

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ИХ БӨӨРӨНХИЙ. УИХ ЯАГААД ЗААВАЛ ИНГЭЖ ХОЁР НҮҮР ГАРГАХ ЁСТОЙ ЮМ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Ерөнхийлөгчийн хориг их бөөрөнхий орж ирсэн. УИХ яагаад заавал ингэж хоёр нүүр гаргах ёстой юм. Шударга ёсоо тэр чигээр нь АТГ-ын гарт өгчихсөн байна гээд зарим гишүүн хуулийн төсөл боловсруулсан.

Тэгэнгүүт тэдгээр гишүүдийг шалгаж эхэлж байна. Ерөнхийлөгч хориг тавьсан нь иргэдийн шахалт дарамттай холбоотой. АТГ-ын нэр, логотой маш ижилхэн зурагтай нэр, хаягнаас Н.Алтанхуяг гишүүний эсрэг маш олон жиргээ илгээдэг. Өндөр технологи ашиглан пи ар хийж байна. Тэгээд тэр хаяг нь ид шидийн юм шиг аль тэр дороо алга болдог”.  

  13 цаг 01 минут
2015.09.15

ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭТ ЭРХЭЛЖ, УИХ-ЫН ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛД ХАЛДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хэлмэгдүүлэлт аль хэдийнэ эхэлсэн. Бид олон нийтийн төөрөгдлийг арилгах ёстой. Ерөнхийлөгч хэт эрхэлж, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна. Хориг тавих байсан юм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд яагаад хориг тавиагүй юм бэ? Хамгийн их авлига авдаг хүмүүс нь цагдаа нар юм байна.

Нууц гэсэн материалд нь хохирогч байхгүй. УИХ-ыг ингэж доромжилж болохгүй. АТГ-ын судалгаа үнэн бодит эсэхэд эргэлзэж байна.  

  13 цаг 05 минут
2015.09.15

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ИЛҮҮ НУУЦ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Улсын ерөнхий прокурорын зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу бидний шалгаж буй хэргүүдийн талаар л олон нийтэд мэдээлсэн. Харин хууль зүйн байнгын хорооны даргад илүү нууц мэдээлэл өгсөн”.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “АТГ эхлээд албан тушаалтнуудын авлигын хэргийн улмаас 300 тэрбум төгрөг гэсэн атал өнөөдөр 30 тэрбум болчихлоо. УИХ-ын 2 гишүүнийг шалгаж байна гэтэл одоо 1 гишүүнийг шалгаж байгаа юм байна”.

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “300 тэрбум гэдэг тоог та өөрөө гаргаж ирсэн”.

  13 цаг 09 минут
2015.09.15

БИ ЭНЭ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ГЭЖ ДОЛООН УДАА ШОРОНД ОЧЛОО. ТЭНД ТА НАРЫН ЯРИАД БАЙГАА АЙХТАР АВЛИГАЧ АЛГА

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Би энэ хуулийг боловсруулах гэж долоон удаа шоронд очлоо. Тэнд та нарын яриад байгаа айхтар авлигач алга. Сонгуульд нэр дэвшингүүт хорьдог нь улс төр биш гэж үү. Ийм жишээ маш олон.

Хэдэн хүнээс өс хонзон авах гэж хуулиар тоглодгоо болих хэрэгтэй. Үндсэн хуулийн зарчим алдагдах нь ээ. Үндэсгүй баяжих гэж зүйл заалт оруулаад ирлээ. Энэ нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай зөрчилдөж байна. Миний ах дүгээс нэг ч хүн шоронд байхгүй. Энэрэнгүй үзлээр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж болохгүй юм уу”.

  13 цаг 17 минут
2015.09.15

Прокурорын орлогч н.Эрдэнэбат “Бид хуульд заасан үндэслэлээр хэрэг үүсгэн, хэргийг хэрэгсдэггүй. Хэн нэгний шахалт, захиалгаар хэрэг хаасан зүйл байхгүй. Хэрэв тийм тохиолдол байгаа гэж үзвэл бидэнд тусгайлан хандана уу. Ерөнхий прокурор Швейцарьт ажлаар яваа юм”.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Тэнд 2500 хүн бүлтийтэл хараад сууж байна. Хууль баталснаас хойш нэг сар өнгөрлөө. Хэвлэлүүдээр 300 тэрбум гэж мэдээлсэн шүү дээ. Капла гэж хүнийг өршөөсөн. 70 орчим тэрбум төгрөгийн асуудал бий шүү дээ. Дарга нар гадаадад доншуучлахаа болих хэрэгтэй”.

  13 цаг 23 минут
2015.09.15

МАНАЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ГЭЖ МЭДЭЭЛЭН, МИНИЙ НЭРТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ЦЭГ ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ

Ч.Өнөрбаяр зөвлөх “Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад зүйл заалт нь хэрэгжиж байгаа”.

УИХ-ын гишүүн Б.Ганбат “6000 орчим хүний тэнсэн хүчингүй болсон. Олон тооны иргэн жолооны үнэмлэхээ авсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа хуульд өөрчлөлт оруулна”.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Манай гэр бүлийн гишүүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болсон гэж мэдээлэн, миний нэртэй холбоотой хэрэгт цэг тавьж өгнө үү. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Чуулганы тахним бол шүүхийн танхим биш шүү. Түрүүлээд зарладаг хуулийнхны буруу жишгийг бид энд хэрэгжүүлэх нь буруу”.

Прокурорын төлөөлөл “О.Эрдэнэсолонго гэдэг хүнд хэрэг үүсгэн шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан”.

  13 цаг 33 минут
2015.09.15

Залилангийн гэмт хэргийн хохирогчид УИХ-ын гишүүдэд хандах нь олширчээ. Өршөөлийн тухай хуулийн 148 дугаар заалтад залилангийн хэргийг зохицуулсан юм байна. Энэ хэргийн хохирогчид хэрэгтнийг шоронд суулгахаас илүүтэй хохирлоо барагдуулахыш хүсдэг аж.

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА ГУРАВ БҮТЭН ЗУНЖИН ХИЙСЭН АЖИЛ НЬ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “УИХ-ын гишүүд эсрэг тэсрэг юм ярих юм. Нэг хэсэг нь баахан авлига авчихсан, нөгөө хэсэг нь тэднийг илрүүлэх гээд байгаа юм шиг дүр зураг үүслээ. Хэвлэлийнхэн  бодит байдлыг ойлголгүй гишүүдийг талцуулсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга 3 бүтэн зунжин хийсэн ажил нь энэ. Ийм ноцтой асуудалд 3 өндөрлөг санал бодлоо нэгтгээд оруулж ирж чадахгүй байна. Та 3 уг нь нэг намынх. Ард түмэн та нарыг сонгосон байтал ажлаа хийж чадахгүй байна. Мөн энэ асуудлыг тайван хэлэлцье. Мэдээллээ их зөв өгмөөр байна. Хохирлын тоо зөрөх жишээтэй. АТГ эхлээд УИХ-ын 2 гишүүнийг шалгаж байгаа гэснээ өнөөдөр болохоор УИХ-ын гишүүд дунд сэжигтэн байхгүй гэх юм. Анандбазар дээр гарсан шиг дараа нь өөр хэн нэгний эсрэг энэ мэдээллийг ашиглах вий”.   

  13 цаг 37 минут
2015.09.15

ХУУЛИА Л ЯРЬЖ, ХУВЬ ХЭРЭГ РҮҮ ОРМООРГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хуулийг их хурдан хэлэлцүүлж, хурдан хэрэгжүүлэх ёстой. Харин одоо бид эсрэгээр нь байна. Бидний хэлэлцэж буй байдал ч биш. Хэрэг рүү ороод байх юм. Хуулиа л ярьмаар байна. Өнөөдөртөө багтаан цэгцэлмээр байна. Ер нь хуулийн байгууллагуудыг их анхааралтай байгуулах ёстой нь эндээс харагдлаа. Одоо бид мөрдөн байцаах мундаг газар байгуулна гээд яриад байгаа биз дээ.       

  13 цаг 43 минут
2015.09.15

ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГТ ХОРИГ ТАВЬСАН АТЛАА САНААТАЙ ҮЛДСЭН, ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН ХЭРГҮҮДИЙГ ӨРШӨӨЖЭЭ

УИХ-ын гишүүн О.Содбилэг “148.4-тэй холбоотой асуулт байна. Эдийн засгийн гэмт хэргүүдийг өршөөж байна. Харин залилангийн хэрэгт хориг тавьжээ. Тэгсэн атлаа санаатай үлдсэн, эдийн засгийн томоохон хэргүүдийг өршөөсөн. Залилангийн  хэргүүдийг голдуу эмэгтэйчүүдүйлддэг.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Ч.Өнөрбаяр зөвлөх “Энэ бол онц ноцтой гэмт хэрэг. Иргэдэд маш их хэмжээний хохирол учруулсан бол энэ зүйл заалтаар шийтгэдэг. Одоогоор 6000 орчим хүн энэ хэргийн улмаас хохирогч болчихсон”.  

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өмнө нь Өршөөлийн хууль хамрагдсан иргэд дахин Өршөөлийн хуульд хамрагдах уу?”

  13 цаг 48 минут
2015.09.15

350 ОРЧИМ ХҮН  ХОЁР ДАХЬ УДАА ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАНА

ШШГЕГ-ын дэд дарга н.Туулхүү “Энэ удаагийн хуульд өмнө нь өршөөл эдэлсэн эсэхийг үл харгалзан өршөөхөөр заасан. Иймд 350 орчим хүн шинэ хуульд хамрагдах боломжтой. Гэхдээ зүйл заалт бүрээр нь шүүхээр зарим нь хасагдах болов уу”.

УИХ-ын гишүүн Н.Номтайбаяр “Цагдааа, АТГ, тагнуулынхныг төсвөөс санхүүжүүлдэг. Гэтэл одоо татвар төлөгчдийн мөнгөөр шалгасан хэргүүдийг хэрэгсэхгүй болж байгаа нь мөнгө цацсан явдал”.

АТГ-ын дэд дарга “Бид одоогоор энэ судалгааг хийгээгүй байна. Би Санхүүгийн албанаасаа тодруулан АТГ-ын нэг жилийн төсвийн хэмжээг хэлье”.

  13 цаг 51 минут
2015.09.15

МАН-ЫН ОЛОН ГИШҮҮНИЙГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ХОРЬСОН Ч АТГ АЛДСАНААСАА ОНОСОН НЬ ИХ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “АТГ байгyулагдаад 10 жил болжээ. МАН-ын олон гишүүнийг энэ байгууллага хорьсон. Гэхдээ АТГ алдсанаасаа оносон нь их. Бид энэ байгууллагыг үгүйсгэж, бүгд дайрч болохгүй. АТГ-ыг буруутгахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Монгол Улсын хөгжлийг бодвол шүү дээ”.

  13 цаг 54 минут
2015.09.15

АТГ-ЫГ ХИЙХ АЖИЛГҮЙ БОЛГОХ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн М.Энхболд “Хоригийг дэмжинэ. Өршөөлийн хуулийг хэдийгээр хаалттай хэлэлцсэн ч одоо хариуцлага ярих цаг болсон. Дэлхий нийтээр авлигатай тэмцэж байхад бид эсрэгээр нь явж байна. АТГ-ыг хийх ажилгүй болгох хууль батлах гэж байна.

Гурван жил бужигнуулчихаад нэг жилд нь ийм хууль батлаад, төр барьсан мэт харагдахгүй. Ард түмэн харж байна, тэд нүдтэй”.

  14 цаг 00 минут
2015.09.15

ӨНӨӨ 25 ЖИЛИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХТЭЙ МОНГОЛ УЛС АВЛИГАЧДАА ӨРШӨӨЛӨӨ ГЭЦГЭЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Цог “Энэ асуудал зунжин биднийг донсолголоо. Олон хүн хуулийг хүлээж байна. Гэмт хэрэгтэй тэмцдэггүй төр гэж байхгүй. Сонгуулийн өмнө л өршөөл ярьдаг жишиг тогтлоо. Энэ бол 1990-ээд оноос хойшхи 6 дахь өршөөлийн хууль. Хэрэгжүүлэхэд их хэцүү шүү. Гадныхан энэ хуулийг сонсоод цочирдож байна. Өнөө 25 жилийн ардчиллын түүхтэй Монгол Улс авлигачдаа өршөөлөө гэцгээж байна. Ерөнхийлөгч бидний эрхэнд халдсан зүйл байхгүй. Дараагийн өршөөлийн хуулийг ч ойрын мөдөд гаргах ёсгүй”.

  14 цаг 04 минут
2015.09.15

Ё.ОТГОНБАЯР ГИШҮҮНИЙ ЭХНЭРИЙГ 360 САЯ АМ.ДОЛЛАР УГААСАН ГЭСЭН. ГЭТЭЛ СҮҮЛДЭЭ ДОЛЛАР ТӨГРӨГ ХОЁРЫГ АНДУУРСАН БОЛЖ ТААРСАН

УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан “Яагаад Засгийн газраас төлөөлөл байхгүй байгаа юм бэ. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга алга байна. Засгийн газраас энэ хуулийг өргөн барьсан ч тэд хуулиа танихгүй болчихсон. 80 хувь нь өөрчлөгдсөн юм байна. Бидний маргалдаад байгаа авлигатай холбоотой заалтыг яг хэн хуулийн төсөлд суулгасныг Б.Ганбат дарга олон нийтэд мэдээл. Хэлэлцэхдээ ил, батлахдаа хаалттай хуралдсан тул иргэдэд үнэн зөв мэдээлэл өг. Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийг 360 сая ам.доллар угаасан гэсэн. Гэтэл сүүлдээ доллар төгрөг хоёрыг андуурсан болж таарсан”.

  14 цаг 06 минут
2015.09.15

УИХ-ын дарга З.Энхболд “Авлигатай холбоотой зүйл заалтын талаар хариулах шаардлагагүй. Яагаад гэвэл хоригтой холбоотой асуулт биш”.

  14 цаг 11 минут
2015.09.15

ЭНЭ ХУРАЛД ХЭН ХЭН, ЯАГААД ИРЭЭГҮЙГ УИХ-ЫН ДАРГА ТА ОДОО ИЛ ХЭЛ

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нууцлах шаардлага байхгүй шүү дээ. Энэ хуралд хэн хэн, яагаад ирээгүйг УИХ-ын дарга та одоо ил хэл. Тэд чинь цаанаа сонгогчтой. Сонгогчид нь хараг. 10-15 жилийн ялтай, хүнд гэмт хэрэгтнүүдийг хүнийг бүтэн өршөөж байна. Хачин байгаа биз. Ийм л юм баталсан. Хориг ярихаар улстөржлөө, нийгэм хуваалаа л гэнэ. УИХ-ын гишүүд өөрсдөө хэрэгт холбогдчихоороо хуульчид руу өдөр шөнөгүй дайрдгаа болих хэрэгтэй. Хэрэг хий гэж хэн ч гуйгаагүй. Хуйвалдаан хийхээ боль”.

  14 цаг 13 минут
2015.09.15

УИХ-ын дарга З.Энхболд “С.Эрдэнэ, С.Одонтуяа гишүүд БНСУ-д томилолттой явна. Я.Содбаатар, А.Бакей гишүүд орон нутагт томилолттой”.

  14 цаг 16 минут
2015.09.15

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хэн ингээд хуйвалдаан хутгаад  байгааг олон нийт мэдэх эрхтэй. Л.Энх-Амгалан гишүүний шаардлага зөв. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ. Төр энэрэнгүй ч шударга байх ёстой. Өршөөл нүдээ олох ёстой. Хохирогчид төр яах нь вэ гээд хараад сууж байна”.    

  14 цаг 33 минут
2015.09.15

ХЭДЭН ХУРАНДАА НАРТАА АТГУУЛААД, ТӨМСӨГДҮҮЛЧИХСЭН УЛСТӨРИЙН ХҮЧИН БИЙ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Өршөөлийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхэд ил тодын хууль бол өршөөлийн хууль биш гэдгийг МАН-ынханд хэлсэн шүү дээ. Та бүхэн “шонхор”-дож байна. Та бүхэн байнгын хороо болон чуулганы хуралдаанд ирээгүй. Энэ нь хуулийг батлах нөхцөлийг бүрдүүлсэн. С.Бямбацогт гишүүн бид хоёр л цөөнх болсон шүү дээ. Одоо битгий матрын нулимс унага. Байнгын хороогоор санал хураалгахад хэн ч байгаагүй. Тэгээд одоо хэн батлав гэхээ боль.

Засгийн газраас оруулсан хуульд хээл хахууль авах, зуучлах гэж л оруулж ирсэн. Протоколд бүх зүйл бий. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэх нь зөв. Гэхдээ хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг хөл гараа болгон, ашигладаг улстөрчид бий. Хэдэн хурандаа нартаа атгуулаад, төмсөгдүүлчихсэн улстөрийн хүчин бий. Арга ядаад ийм хууль оруулж ирлээ. Хуулийн байгууллагуудын өдөр тутам мөрдөх хуулийг сайжруулахгүйгээр хүний эрх хангах тухай ярихгүй”.

  14 цаг 34 минут
2015.09.15

АН МАХН-ТАЙ ХАМТРАНГУУТАА ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ӨМНӨ БАТЛАХААР ТОХИРОЛЦСОН ШҮҮ ДЭЭ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бидний хуваагдал, үзэн ядалт дээд цэгтээ хүрлээ. Аль болгон ингэж явах вэ. Бид дуугүй байгаагүй. Та нар хүчээр баталсан. АН МАХН-тай хамтрангуутаа Өршөөлийн хуулийг Эрүүгийн хуулиас өмнө батлахаар тохиролцсон шүү дээ. Өршөөлийн хуулийг Засгийн газраас оруулснаар нь бид дэмжсэн ч АН, МАХН хамтраад хуулийг өөрчилсөн. УИХ-ын дарга та протоколоо ил болго. Бие биенээ хар хэрээ гэж харахаа больё”.

  14 цаг 37 минут
2015.09.15

ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГОО ОНОЖ ТАВЬСАНГҮЙ

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Ерөнхийлөгч буруу зүйлд хориг тавьсан. Энэ хоригийг онож тавьсангүй. УИХ-ын гишүүн чуулганаар үг хэллээ гээд хариуцлага хүлээх ёсгүй. Хуулийн байгууллагууд хэрэг гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Хоригийг хүлээж авахгүй гэсэн нь би авлигачдыг хамгаалж байгаа юм биш. Хуулийн байгууллагууд албан тушаалтнууд яагаад авлигад өртөж байгааг тогтоон, хуулийг ингэж өөрчилвөл авлигын хэрэг гарахгүй, нөхцөл нь бүрдэхгүй юм байна гэх ёстой. Би нэг ч удаа ийм зүйл сонсоогүй. Авлигыг хааж чадаагүй нь бидний буруу. МАН-ынхан үгүй гэдэг санал өгөх эрхтэй атал хуралдаанд орж ирээгүй. Өмнөх Өршөөлийн тухай хуульд хориг тавьж байгаагүй. Ингэхдээ шоронгоос гаргах өдөр нь хуулийн хүчинтэй хугацааг тавьдаг байсан. Гэтэл одоо өршөөлд хамрагдах иргэд нэг сар хүлээж, эрх нь зөрчигдлөө”.

  14 цаг 44 минут
2015.09.15

Ц.ОЮУНГЭРЭЛ: НУУЦ САНАЛ ХУРААХАД ЯМАР САНАЛ ӨГСӨН БИЛЭЭ. ОДОО ТЭР ХЭВЭЭРЭЭ БАЙ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хэрэв бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал 9 дүгээр зүйлийг дахин авч хэлэлцэх болно. Биднийг юу руу түлхэж байгааг бодон кнопоо дараарай. Улстөрийн шахалт, дарамтад орж, санал өгөх ёсгүй. Улстөрчдийн өс хонзон л энэ хуулиар яваад байна. Нууц санал хураахад ямар санал өгсөн билээ. Одоо тэр хэвээрээ байгаачээ. Надад бол 30 жилийн дараа ил болох нууц санал хураалтын дүн чухал биш. Хэрэв бид хоригийг хүлээн авбал эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт орвол Үндсэн хуулийн цэцэд асуудал хүрнэ”.

Яг одоо хуралдаанд 59 гишүүн оролцож байна. Санал хураалтыг хориг тус бүрээр авна. Эхний болон 2 дахь хоригийг тус бүр 83 хувийн саналаар  хүлээн авлаа.  

Одоо үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулган дахин болно. Ингэснээр Өршөөлийн тухай хуулийг өнөөдөртөө багтаан батлах боллоо. 

  16 цаг 47 минут
2015.09.15

  16 цаг 49 минут
2015.09.15

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан