Иран улс дунд тусгалын баллистик пуужинг дахин туршсан гэж АНУ-ын дээд албан тушаалтныг иш татан “Fox News” суваг мэдээллээ.
Ираны эрх баригчдын энэхүү үйлдэл НҮБ-ын тогтоолыг зөрчсөн явдал хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Балластик пуужингийн туршилт Пакистантай хил залгаа байрлах Ираны зүүн өмнөд нутгийн боомт хот Чабахарад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд болсон гэж АНУ-ын Тагнуулын албанаас мэдээлжээ.
Пуужинг Оманы булангийн ойролцоох пуужин харвах туршилтын талбайгаас хөөргөсөн бөгөөд туршилтад "Гадр-110" пуужинг ашиглажээ.
Тус пуужин нь 1200 км-ын радиуст байгаа зүйлийг устгах хүчин чадалтайгаас гадна цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай юм.
Эх сурвалж: Lenta.ru