gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зураачийн гал мэт амьдрал “Алтан хальс”-наа

Соёл урлаг
2011-11-04
0
Twitter logo

Өнгөрөгч сар гаруйн хугацаанд Орчин цагийн залуу мастерууд сэдвийн дор долоон кино үзэгчдэдээ хүргэсэн “Алтан хальс” холбоо “Dreamers’ day” өдөрлөгөөрөө энэ сард Дүрслэх урлаг сэдвийн хүрээнд зураач, уран барималчдын амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн арт кинонууд гаргахаар болжээ.

“Алтан хальс”-ынхны сонгосон эхний кино бол Өмнөд Солонгосын нэрт найруулагч Им Квон Текийн 2002 оны бүтээл “Галт зурлага”. XIX зууны нэрт зураач, Чосон гүрний сүүл хагаст алдар нэр нь дуурсаж, ордны зураач болтлоо хүндлэгдсэн Чон Сон Гоп буюу Овоны (1843-1897) амьдралаас сэдэвлэсэн энэ кино 2002 оны Каннын тэргүүн шагнал “Алтан далдуу модны мөчир”-т нэр дэвшиж, найруулагч Им Квон Тект шилдэг найруулагчийн шагнал авчирсан бүтээл юм.

Тан Вон, Хевон нарын нэрт зураачдын хамт Чосон гүрний гурван их Вон хэмээгдсэн зураачийн нэг Овон өнчин өрөөсөн, ядуу тарчиг өссөн ч нэгэн сурвалжтан хүний ивээлд багтан сонирхол төдий байсан зурах авьяасаа хөгжүүлнэ. Эхэндээ бусдын бүтээлийг хуулбарлах ч архи дарс, эмэгтэй хүнд автан, ааш зан нь эвдэрч, уруудан уруудсаар буй улс орныхоо хувь заяанд эмзэглэн шаналж, өөрийгөө олох гэж бэдэрч ахуйдаа уран бүтээлчийн хувьд дахин мэндэлдэг. Юунд ч үл нугарах уран бүтээлчийн эрэл, таашаал нь түүнийг солиоролд хүргэх ч гагц гал мэт дүрэлзсэн амьдрал л түүнд зохино.

Байгалийн гоо сайхнаас бусад бүх зүйлтэй тэрсэж амьдарсан Овоны адармаатай дүрийг Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Чой Мин Сик бүтээжээ. Түүний гайхамшигтай уран жүжиглэлтээс гадна уран зураг мэт зураглал нь “Галт зурлага”-ыг мартагдахааргүй бүтээлийн тоонд багтаах болов уу.

Энэхүү киног энэ ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 6-ны 14.00 цагт “М” клубт очиж сонирхоно уу.

“Алтан хальс” холбоо Мобиком корпорацийн залуусын оролцоог дэмжигч “Be” брэндтэй хамтран энэ сарын “Dreamers’ day” өдөрлөгөө зохион байгуулж байгаа бөгөөд “М” клубын үзвэрийн танхимын суудал хязгаартай тул кино сонирхогч та бүхэн цагтаа ирж суудлаа эзлээрэй. Кино монгол хадмал орчуулгатай.
 
Трэйлэр: http://www.youtube.com/watch?v=q7MDYi6a2sI

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан