Монгол улсын гавъяат жүжигчин морин хуурч Лувсангомбын Идэрбатад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэрэмжит шагналаа Төрийн ордны “Соёмбо” танхимд гардууллаа. Шагналыг ардын урлагийг дэмжих “Икэл” сангийн шагнал 1 сая төгрөг дагалдав.
Шагналын өргөмжлөлд “Л.Идэрбат Та Монголын оюун, соёлын үнэт бүтээл морин хуур хөгжмийг гарамгай эзэмшиж, үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн охь дээжээр урын сангаа ямагт баяжуулж, Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүд туурвиж, залуу хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх, өргөн олонд сурталчлан таниулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Танд Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит шагналаа хүртээвэй” гэжээ. Цаашдын уран бүтээл улам ундарч, төрдөө үнэтэй, түмэн олондоо хүндтэй, дэлхийд цуутай байхын ерөөлийг түүнд Монгол Улсын Төрийн тэргүүн дэвшүүллээ.
Шагнал гардуулсаны дараа Л.Идэрбат талархалаа илэрхийлэн, ерөөл айлдаж, морин хуурын татлага эгшиглүүллээ. МУГЖ Л.Идэрбат нь “Тэмүүжин” найман шаргын магтаал тууль, “Хөхөө намжил” морин хуурын домог хүүхэлдэйн жүжиг зэрэг олон арван бүтээл туурвисан ажээ.