gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мадонна: Би сүүлийн нэг жилд жинхэнэ хүссэн хөгжмөө хийж, өөрийгөө дахин оллоо

Б.Нямдарь
Соёл урлаг
4 цаг 40 минутын өмнө
Twitter logo

Попын хатан хаан Мадонна өчигдөр болсон 2026 оны MTV Video Music Awards (VMA)-ийн “Artist of the Year” буюу “Оны шилдэг уран бүтээлч” шагналыг хүртлээ.

Тэрээр энэ жилийн наадамд хамгийн олон буюу 13 номинацид нэр дэвшсэн бөгөөд “Оны шилдэг уран бүтээлч”  төрөлд Тейлор Свифт, Сабрина Карпентер, Ариана Гранде, Бруно Марс, Морган Уоллен нартай өрсөлджээ.

68 настай Мадонна шагналаа гардан авах үеэрээ 1984 онд болсон анхны MTV VMA-д оролцож байсан үеэ дурсжээ. Тухайн үед тэрээр “Like a Virgin” дуугаа дуулж байхдаа гутлынхаа өсгийг хугалж, тайзан дээр унасан ч үзүүлбэрийнхээ нэг хэсэг мэт харагдуулахыг хичээсэн байна. Тэр үед хувцас нь сөхөгдөж, биеийнх нь нууц хэсэг ил гарсан бөгөөд тайзны ард очиход менежер нь “Таны карьер дууссан” хэмээн хэлж байсныг Мадонна ярьжээ.

Гэвч 43 жилийн дараа тэрээр MTV-ийн тайзнаа дахин гарч, “Оны шилдэг уран бүтээлч” хэмээх томоохон шагналыг хүртсэн юм.

Шагналынхаа үеэр Мадонна сүүлийн жил хагасын хугацаанд өөрийгөө дахин нээж, өөртөө итгэх итгэлээ сэргээж, “үнэхээр өөрийнхөө хийхийг хүссэн хөгжмийг хийсэн” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр энэ нь уран бүтээлч байхын гол утга учир аж. Тэрбээр “Би сүүлийн нэг жил хагасын хугацаанд өөрийгөө олж, өөртөө итгэж, үнэхээр хийхийг хүссэн хөгжмөө хийсэн. Миний хувьд энэ л уран бүтээлч байхын утга учир.” гэсэн юм.

Мөн тэрээр залуу уран бүтээлчдэд хандаж, “ирэх нэг жил, дараагийн 10 жил эсвэл амьдралынхаа үлдсэн хугацаанд өөрийгөө олж, өөртөө итгэж яваасай” гэсэн ерөөл дэвшүүлсэн байна.

Мадонна энэ жилийн VMA-аас “Оны шилдэг уран бүтээлч"-ээс гадна “Шилдэг бүжиг" шагналыг “Confessions II – The Film” бүтээлээрээ хүртсэн бол Сабрина Карпентертэй хамтран дуулсан “Bring Your Love” дуугаараа “Шилдэг хамтрал” төрөлд мөн шалгарчээ.

Мадоннагийн хувьд энэ шагнал нь 1984 онд анхны VMA-д оролцсоноос хойш 42 жилийн турш үргэлжилсэн MTV-ийн түүхэн замналынх нь нэг хэсэг болж байна. Тэрээр карьерынхаа туршид VMA-д 20 удаа шагнал авсан бөгөөд 2026 оны наадмаар шагналын тоогоо дахин нэмлээ.

Эх сурвалж: Eonline, Billboard

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан