Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна хэмээн иргэдийг залилан мэхлэхээр бэлтгэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Урьдчилсан байдлаар тухайн этгээд орон сууцны захиалгын гэрээтэй холбоотойгоор 11 иргэнээс 500 сая төгрөг авсан байна. Цаашлаад 120 иргэнтэй 3.6 тэрбум төгрөгийн захиалгын гэрээ байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан талаар Мөрдөн шалгах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбаяр мэдээллээ.
Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2026 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь дайчлан баривчилсан байна.
Яллагдагч Д нь House mentor, Arvijih green village, Svmber house capital зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео танилцуулга, сурталчилгааны материалыг хиймэл оюун ухаан ашиглан бүтээлгэж, цахим орчинд сурталчилдаг байсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд байршуулсан хаус, орон сууцны төслийн зураг, видео танилцуулга болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв