Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь Монголын барилгын салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд өрнөөгүй том хэмжээний бүтээн байгуулалт юм.
158 га талбайг хамарсан уг төсөл нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой.
"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байна.
Үндсэн барилга угсралт дуусаж, дотор ажлууд эхэллээ. Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу чанарын өндөр түвшинд үргэлжилж буй. Дийлэнх блокийн давхрын цутгалт дуусаж, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжээд байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс