УИХ-ын даргад хүргүүлж буй 15 шаардлагыг танилцуулж байна.
Нэгдүгээрт, парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоох
Ингэснээр парламентын мэдээллийг иргэд цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй харьцуулан шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болох юм. Мөн УИХ-ын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхой болгож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Хоёрдугаарт, Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдээс санал авах боломж бүрдүүлэхийг шаардсан байна. Одоогоор тус системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг байршуулж байгаа боловч Засгийн газраас боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд харагддаггүй байна. Тиймээс хуулийн төслийг хэн санаачилснаас үл хамааран боловсруулалтын эхний шатнаас нь цахим орчинд байршуулж, үзэл баримтлал, судалгаа, тооцоо болон холбогдох материалтай иргэд танилцан санал өгөх боломжтой болгохыг шаардав.
Гуравдугаарт, хуулийн төсөл бүрийн мэдээллийг нэг дороос бүрэн авах боломжтой байх. Хуулийн төслийн танилцуулга, судалгаа, тооцоолол зэрэг мэдээллийг D-Parliament цахим хуудаснаас харах боломжтой. Гэвч хэлэлцүүлгийн явц, боловсруулалтын мэдээлэл байгаа хэдий ч хууль батлагдсаны дараа тухайн мэдээлэлд эргэж хандах боломж хязгаарлагддаг. Тиймээс хуулийн төсөлтэй холбоотой бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж, батлагдсан хуулийн эх болон өмнөх хувилбаруудыг хадгалдаг байх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг тухай бүрд нь ил тод харуулах. Одоогоор иргэд хуулийн төслийн анхны эхийг харах тохиолдол байдаг бөгөөд хэлэлцүүлгийн явцад ямар заалт, ямар өөрчлөлт орсныг тухай бүрд нь харах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс хуулийн эхэд орсон өөрчлөлтийг бодит цагийн горимоор харуулах, өмнөх болон шинэчилсэн хувилбарыг харьцуулан харах боломж бүрдүүлэх шаардлагатай. Хуулийн эхийг боловсруулж байгаа байгууллага, ажлын хэсэг өөрчлөлтөө D-Parliament-д тухай бүр оруулдаг байх нь зүйтэй.
Тавдугаарт, санал хураалтын мэдээллийг гишүүн тус бүрээр нь ил тод болгох. Санал хураалтын дүнг зөвхөн нэгдсэн байдлаар бус, УИХ-ын гишүүн тус бүр ямар санал өгсөн талаарх мэдээлэлтэй нь хамт нийтэд нээлттэй болгох шаардлагатай. Учир нь УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлөн хууль тогтоох шийдвэр гаргаж, санал өгдөг. Тиймээс тухайн шийдвэрт хэн ямар байр суурьтай оролцсоныг иргэд мэдэх боломжтой байх ёстой.
Зургаадугаарт, парламентын бүх нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох. Одоогоор байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааны мэдээлэл, тэмдэглэл тодорхой хэмжээнд нээлттэй байдаг. Харин ажлын хэсгийн тэмдэглэлүүд намын бүлгийн хуралдаан, түр хороодын хуралдааны мэдээлэл зэрэг парламентын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлдөг бусад хэлэлцүүлгийн мэдээлэл хангалттай ил тод биш байна. Намын бүлгүүд асуудлыг хэрхэн хэлэлцэж, ямар байр суурь, санал дэвшүүлж байгаа нь мөн олон нийтэд нээлттэй байх шаардлагатай.
Парламентын үйл ажиллагаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн, байр суурийн ил тод байдалд тулгуурлах ёстой. Хамгийн зөв биш юм гэхэд хамгийн хохирол багатай шийдвэрийг хэлэлцэж гаргах үйл явц. Одоо нийгэмд гараад буй парламент хуралдаж чадахгүй байгаа, асуудалтай харагдаж байгаа нь улс төрийн намуудын төлөвшилтэй ч холбоотой. УИХ-ын намын бүлгүүд намын хуйвалдааны талбар биш адилхан нээлттэй байх ёстой. УИХ-ын гишүүн болж ард түмний төлөөлөл болсон л бол нээлттэй хуралдах ёстой.