Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн Газар гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих цогц төлөвлөгөөг баталж, уул уурхайгаас хэт хамааралтай хөрөнгө оруулалтын бүтцийг төрөлжүүлэх зорилт дэвшүүлжээ.
Энэ талаар Шадар сайд Т.Доржханд "Өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улс бол ардчилсан, гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орон. Монгол Улсад 1990-2025 оны хооронд нийт 52.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Салбараар авч үзвэл уул уурхайн салбар 74.4 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна.
Эдгээр үзүүлэлтээс харахад Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт төвлөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бүтэц хангалттай төрөлжөөгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Цаашид Монгол Улс дараах таван чиглэлд Засгийн газрын дэмжлэгтэйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байна. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүч
- Дата төв
- Нэмүү өртөг шингээсэн уул уурхайн салбар
- Хөдөө аж ахуйн салбар
- Аялал жуулчлалын салбар
Өнгөрсөн жилийн хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Үүний хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулиар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулсан тохиолдолд хуулиар хамгаалагдах нөхцөлийг хангах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг урт хугацаанд хүртэх боломжийг бий болгох зохицуулалтуудыг тусгасан. Мөн уг хуультай хамт татвар болон бусад холбогдох хуулийн өөрчлөлтүүд батлагдсан.
Монгол Улсад 1990-2025 оны хооронд нийт 52.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд уул уурхайн салбар 74.4 хувь буюу хамгийн их хөрөнгө оруулалтыг авчээ.
Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг үйл ажиллагаагаа явуулж байна. Тус агентлаг нь институцийн чадавхаа бэхжүүлэх, Монгол Улсад хэдийнэ хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих чиглэлээр ажлаа уялдуулан хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газартай холбоотой санал, гомдол гаргасан тохиолдолд агентлагт хандах боломжтой бөгөөд тухайн асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэлийг холбогдох яам, агентлагуудад хүргүүлэх зохицуулалтыг бий болгож байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй гол асуудлын нэг нь санал, гомдол нь төрийн байгууллагуудад удаан хугацаанд шийдвэрлэгддэг явдал юм. Үүний улмаас зарим хөрөнгө оруулагч Монгол Улсад хөрөнгө оруулахаас зайлсхийх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх нь уул уурхайн салбарт төвлөрч ирсэн. Харин цаашдын хөрөнгө оруулалт эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаанд суурилсан төслүүдэд чиглэхээр байна. Засгийн газрын зүгээс эдгээр чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тодорхой бодлогын дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байгаа юм.
Монгол Улсад 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгож байна.
Тухайлбал, гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг төслийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу дөрвөн жилийн дараа төлөх нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн томоохон хэмжээний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд аж үйлдвэрийн паркийн хүрээнд холбогдох нэмэлт хөнгөлөлтүүдийг авах боломжтой.
Мөн Монгол Улсад 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгож байна. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчид Засгийн газар солигдохоос үл хамааран 20 жилийн хугацаанд татварын орчны тогтвортой байдлыг хангуулж, урт хугацаанд үйл ажиллагаагаа төлөвлөн явуулах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.