Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал боловсролын салбарын төсөвтэй холбоотой асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Улсын сургуулийн сурагчид сурах бичиггүй байхад яагаад хувийн хоёр сургуульд тоног төхөөрөмжийн зардалд 7 тэрбум төгрөг төсөвлөсөн бэ? Нэг сургуульд 3.5 тэрбум, нөгөө сургуульд 3.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хувийн гурван ахлах сургуулийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Мөн олон улсын хөтөлбөртэй улсын сургуулийн зардалд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төр яагаад өөрийн мөнгөөр боловсролын тэгш бус байдлыг үүсгээд байна вэ?” хэмээн асуув.
Үүнд Боловсролын яамны Эдийн засаг, санхүү, бодлогын газрын дарга Н.Мөнх-Оргил хариуллаа. Тэрбээр “Төрөлжсөн ахлах сургуулийг дүүрэг бүрт, цаашлаад аймаг бүрт байгуулахыг зорьж байна. Байгалийн шинжлэх ухааны лабораторийн тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсөвт багтсан хоёр хувийн сургуульд тоног төхөөрөмжийг түр ашиглуулна.
Олон улсын хөтөлбөртэй улсын сургуулийн зардалд цалингийн зардал багтаж байгаа. Засгийн газрын тогтоолоор олон улсын хөтөлбөртэй сургуулийн багшийн цалинг энгийн хөтөлбөртэй сургуулийн багшийнхаас 50 хувиар илүү тогтоосон байдаг.
Хан-Уул дүүрэгт байрлах гурван хувийн сургуулийн хувьсах зардлыг хоёр дахин өндөр тогтоосон нь тухайн бүсэд нэг ч улсын сургууль байхгүйтэй холбоотой. Одоогоор нэг сургуультай гэрээ байгуулж, хичээл эхэлж байна. Энэ зохицуулалт 1-3 жил хэрэгжинэ гэж үзэж байна” гэсэн юм.