gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Эрдэнэцэцэг: Эмэгтэй уран дархан гэхээр хүмүүс их гайхдаг

Б.Анужин
Хүний түүх
27 минутын өмнө
Twitter logo

Өвдгөө шүргэсэн урт шаргал үстэй, эелдэг зантай, дөлгөөхөн төрхтэй эмэгтэй. Харин багажаа атгаад ширээнийхээ ард суух мөчид эрэмгий, дайчин, донжтой эмэгтэй. Тэр бол залуухан уран дархан.

Бидний өдөр тутамд энгийн мэт харагдах металлыг тэрээр өөр өнцгөөс харж, түүгээр дамжуулан өөрийн мэдрэмж, санаа бодлоо илэрхийлдэг. Хатуу, хүнд, хүйтэн металлыг ур дүй, уран сэтгэмжээрээ зөөллөн, "амилуулж", дуртай зүйлээ мэргэжлээ болгож чадсан бүсгүйтэй ийн ярилцлаа. 

Намайг Н.Эрдэнэцэцэг гэдэг. Өнгөрсөн зургаадугаар сард СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг Уран дархан мэргэжлээр төгссөн. Гэр бүлд маань урлагийн мэргэжилтэй хүн байдаггүй. Би багаасаа зурах маш дуртай, дүрслэх урлагт сонирхолтой, гэрийнхээ ханыг дүүртэл зурсан зургаа наачихдаг байлаа. Төрөл бүрийн зүйл туршаад үр дүнг нь харж урамшдаг хүүхэд байсан.

Цар тахал болж, би баримлын бичлэг үзэх, зурах, нүүр будах, бичлэг янзлах зэрэгт үнэхээр дурласан. 

Ахлах сургуулиа төгсөөд Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд анх орж байсан юм. Учир нь манай гэр бүлийнхэн цэргийн хүмүүс байдаг. Би ч ямар мэргэжил сонгохоо шийдээгүй байсан юм. Гэрийнхэн маань "Бид нар тусалж дэмжинэ, чамд ч хэрэгтэй" гэж зөвлөсөн. Би эхэндээ их эргэлзэж байгаад багаасаа хажууд нь харж өссөн, хүндэлж бахархдаг болохоор ч тэр юм уу ойр санагдаад л... Тэгээд л Батлан хамгаалахын их сургуульд орчихсон.

Угсаа залгамжлан цэргийн хүн болох гэж байгаад бүгд сэтгэл хангалуун байсан ч би эргэлзсэн хэвээрээ л. Тэднийгээ баяртай байгааг харах гоё байсан. Гэхдээ би өөрийнхөө ирээдүйг тийм амьдралаар төсөөлж чадахгүй байсан юм. Хэрвээ дэлхий сүйрэх дээрээ тулбал, би дургүй зүйлээ хийж байгаад үхчихвэл ямар их харамсах бол оо гэж байнга бодогддог байсан шүү. 

Эхний түвшиндээ сурч эхэлсэн ч нэг л болж өгдөггүй. Өөрийнхөө төлөө биш, гэр бүлийнхээ төлөө амьдарч байгаа юм шиг санагдсан. Тэр үед цар тахал болж, би баримлын бичлэг үзэх, зурах, нүүр будах, бичлэг янзлах зэрэгт үнэхээр дурласан. Эдгээрийг яаж мэргэжил болгож, мөнгө олж амьдрах билээ гэж гацаад яах учраа ч олоогүй.

Тэр үед СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн элсэлтийн зарыг харсан.

Судлаад үзэхэд сонирхол татахуйц олон анги байдгийг олж мэдлээ. Бараг сар гаруй бодсоны эцэст сургуулиа солихоор эрс шийдээд... Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байсан. Хичээлдээ явлаа гэж гараад нууцаар цагийн ажил хийж, ур чадварын шалгалт өгөх сургалтад сууж эхэлсэн. Тэгээд л шалгалтаа өгч тэнцсэн.

Энэ тухай аав, ээжийнхээ нүүр лүү харж байгаад хэлж чадахгүй байсан болохоор унтаж байхад нь групп чат нээгээд бараг бүтэн эсээ биччихсэн. Тэр хоёр маань аягүй тайвнаар хүлээж авсан. Үүнд нь маш их талархдаг. Одоо дуртай мэргэжлээ сонгосон юм чинь битгий хаяарай, хичээж сураад эзэмшинэ шүү гэж захиж байсан юм.

ИХЭНХ ХҮН СУИС ГЭХЭЭР ДУУЧИН, ЖҮЖИГЧДИЙГ БЭЛТГЭДЭГ ГЭЖ БОДДОГ

Баримлын анги дотроо уран баримал, уран дархан, уран сийлбэр (мод), керамик урлал, арьсан урлалын анги гэж салбарладаг. Тэндээс уран дархны ангийг сонгож байлаа. Сүлжмэлийн арга, мөнгөн аяганы хөөмлийг хөөж цохих, металл хайлуулах, гагнах, өнгөлөх гээд төрөл бүрийн арга техникийг сурч төгсдөг.

Ихэнх хүн СУИС гэхээр дуучин, жүжигчдийг бэлтгэдэг гэж боддог. Сургууль маань таван бүрэлдэхүүн сургуультай. Кино, телевиз медиа, хөгжмийн, бүжгийн, соёлын, дүрслэх урлаг, театрын сургууль бийг. Манай салбар сургуульд хамгийн цөөхөн оюутан элсүүлдэг. Зарим талаараа суралцах орчин дутмаг учраас тэгдэг болов уу гэж боддог.

Дүрслэх урлаг дотроо уран зураг, баримал, монгол зураг гэх мэтчилэн өөр өөр мэргэжлээр сурч болдог. Хүмүүс барагтай мэддэггүй юм билээ. Сүүлд өөрийн сошиал хаягтаа мэргэжилтэйгээ холбоотой рийл хийсэн нь хүмүүст таалагдаж нэлээд хандалт авсан. Мэргэжлээ бага ч болов сурталчилсан байх. Рийл үзсэн хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байсан. Мэргэжлийн тухай асууж сонирхсон нь ч бас ихэнх нь эмэгтэйчүүд. 

БХИС-д сурч байхад надтай адил сонирхолтой хүүхдүүд ерөөсөө байгаагүй. Харин хүссэн хүрээлэлдээ ороод ирсэн чинь бүгд нэг сонирхол, зорилготой, бие биеэсээ суралцаад л, тийм нэг тэмүүлэл хүүхэд болгоноос харагддаг. Урлагийн сургууль болохоор ч тэр юм уу уур амьсгал нь их гоё. Сурч байх хугацаандаа амьдралын олон найзуудтайгаа учирсан.

Хүмүүсийн онцолж анзаараад байдаггүй энгийн зүйлээс хүртэл гоё сайхныг нь харж, мэдэрч, урлаж чаддаг нь миний мэргэжлийн онцлог юм. Ажиллах тусам дахиад мэдэх, шимтэн сурах ёстой зүйл байгааг ойлгодог доо.

Эмэгтэй уран дархан гэхээр хүмүүс их гайхдаг.

Эмэгтэй уран дархан гэхээр хүмүүс их гайхдаг. Эмэгтэй хүн дархан болж болдог юм уу гээд л. Болохгүй зүйл ерөөсөө үгүй. Багаж хэрэгслүүд хүнд, дуу чимээ ихтэй ч аргыг нь олчихдог. Сүлжмэл ээмэг, бөгж, гоёл чимэглэл, нарийн ажиллагаатай зүйлийг эмэгтэй хүн илүү гоёмсог урладаг гэж боддог. 

Одоогоор хаалганы чимэглэл хийж байна. Өмнө нь томоохон бүтээлд хэд хэд оролцож байсан. Түүний нэг нь Н.Дуйнхар багштайгаа нийлж ангиараа Майдарын тэрэгний хөөмөл чимэглэл хийсэн явдал юм. Бахархам, хүндэтгэм байсан.

Багшийнхаа аливааг урлаж байгааг харахаар их амархан харагддаг сан. Би дор нь л хийчих юм байна гэж бодохоор, болдоггүй. Амархан ажил гэж байдаггүй, ур чадвартай хүн л амархан харагдуулдаг гэдэг дээ. Аливааг ерөөсөө гаднаас нь дүгнэж болдоггүйг ухаарсан даа.  

Хамгийн анхны бие дааж бүтээсэн ажил бол миний диплом хамгаалалт байсан юм. Утсан сүлжмэлийн аргыг ашиглан зэсээр эмэгтэй зүүлт, бөгж, бугуйвч, ээмэг хийсэн. Шилдэг дипломын нэгээр шалгарч, урмаар бялхаж байлаа.

Ажлын эрүүл ахуйн хувьд бензин, газ, тоос, хээ цохих чанга дуу чимээ гээд бага зэрэг хортой нөхцөлд ажилладаг учир цэвэр агаарт гарахыг эрмэлздэг. Анх гагнуур хийхэд их бүтэлгүйддэг байсан. Үнэтэй металлтай ажиллахдаа бүтэлгүйдвэл маш урам хугарч шантардаг. Металлаа халаахдаа темпертурыг нь тохируулж чадахгүй, гагнуур яаж гүйхийг ойлгохгүй гээд л. Одоо биш бол хэзээ сурах юм гэж бодоод оролдсоор байгаад сурсан. Одоо ч гэсэн сурсаар л байна.

Уран дархны мэргэжил бол металлыг амилуулж хэдэн үед өвлөгдөх түүх, дурсамж, үнэ цэнийг бүтээдэг. Гарын ур дүй, сэтгэлийн торгон мэдрэмжээ хослуулж хийдэг учраас шинэ бүтээл төрөх бүрд маш их урам зориг, сэтгэл ханамж авдаг. Мөн өөрийнхөө төсөөллийг бодит болгон хувиргадаг хэзээ ч хоцрогдохгүй өөрийн гэсэн онцлогтой гар урлал юм.

Түүнтэй ярилцаж байхад нүд булаам, жирийтэл сүлжсэн үснийх нь тухай асуухад "Үсээ зургаан жилийн хугацаанд ургуулж байна. Хүзүүндээ аймаар булчинтай болчихсон (инээв). Шөнө болгон тайрч байна гэж зүүдэлдэг. Сэрэхээрээ аймаар харамсаад л... тайрах хэрэггүй юм байна гэж боддог доо" гэв.

"Энэхүү мэргэжлээр суралцаж буй болон сонгох гэж байгаа хүн бүхэнд хандаж хэлэхэд, энэ бол зүгээр нэг чулуу, металлыг хэлбэрт оруулж буй ажил биш юм. Ур ухаан, мэдрэмж, тэсвэр хатуужлыг нэгтгэн материалыг "сүнстэй" болгох урлаг гэж боддог. Оролдлого бүр төгс болохгүй. Материалаа илүү ойлгож ажиллах тэвчээрийг өөртөө суулгах хэрэгтэй. Хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээх нь жижигхэн байсан ч асар их үнэ цэнийг агуулдаг. Хамгийн гол нь гараараа биш сэтгэлээрээ урлах нь чухал юм шүү" гэв.

Дуртай зүйлдээ шамдан, мэргэжилдээ эзэн болж, жаргаж ажиллана гэдэг ямар их тансаглал вэ? Түүний үйл бүхэн уран байг. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан