УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах” олон улсын форум 2026 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Тус форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн болон бусад орны 120 гаруй эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, салбарын эксперт, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хурлын үеэр сүрьеэгийн хяналт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний стратеги, дэвшилтэт технологи, инновац, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны нөлөөлөл, үйл ажиллагааны судалгаа болон эрүүл мэндийн тогтолцооны шинэ шийдлүүдийн талаар улс орнуудын туршлага, ололт амжилтыг хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж байна.
Дэлхийн хэмжээнд сүрьеэ өвчнийг устгах зорилго нэг боловч улс орон бүрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдэл харилцан адилгүй. Иймд улс орнууд харилцан туршлага солилцож, үр дүнтэй арга барилаас суралцах, шинэ шийдэл хамтран эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сүрьеэгийн тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Олон улсын эрдэм шинжилгээний IX хурал дараах таван үндсэн чиглэлийн хүрээнд салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Үүнд:
- Азийн сүрьеэгийн дарамт өндөртэй орнуудын сүрьеэгийн хяналтын стратеги, үндэсний төлөвлөгөө;
- Азийн орнуудын сүрьеэгийн хяналт, эмчилгээний дэвшилтэт технологи, инновац;
- Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх дэмжлэг, нийгмийн хамгааллын хөтөлбөр;
- Сүрьеэд нөлөөлөх хүрээлэн буй орчны болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, нэгдсэн хариу арга хэмжээ, сүрьеэгийн дараах тусламж үйлчилгээ;
- Үйл ажиллагааны судалгаа, эрүүл мэндийн тогтолцооны инновац, сүрьеэгийн хяналтын үр нөлөөг сайжруулах арга зам.
- Эдгээр салбар хуралдааны хүрээнд олон улсын эмч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргагчид нийт 40 гаруй илтгэл танилцуулж, харилцан санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
- Олон улсын төлөөлөл
Олон улсын эрдэм шинжилгээний IX хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Лаос, Малайз, Тайланд, Камбож, Филиппин, Непал, Бангладеш, Молдав зэрэг улс орны эрүүл мэндийн байгууллага, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Тухайлбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг, Япон болон БНСУ-ын сүрьеэтэй тэмцэх мэргэжлийн байгууллагууд, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчоо зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Мөн ОХУ-ын эрүүл мэндийн салбарын харьяа сүрьеэ, уушги, халдварт өвчний чиглэлийн үндэсний болон эрдэм шинжилгээний байгууллагууд, Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын үндэсний хөтөлбөрүүд, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын хувьд энэхүү олон улсын форумыг зохион байгуулснаар Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, инновац, судалгааны үр дүнг хуваалцахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх чухал боломж бүрдэж байна.
Форумын үеэр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, өвчтөнд чиглэсэн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, улмаар сүрьеэгүй Ази тивийг бий болгох нийтлэг зорилгод хувь нэмэр оруулах чиглэлээр санал, санаачилгыг хэлэлцэж байна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг.
Эх сурвалж: ХӨСҮТ