gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.08
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-д зорчих иргэдэд аяллын өмнө бичиг баримтаа сайтар нягтлахыг анхааруулжээ

М.Лхагвадулам
Нийгэм
4 цаг 12 минутын өмнө
Twitter logo

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах, АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж буй.

Иймд АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөжээ.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар, хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах эрх олгодог бөгөөд АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргана.

Тиймээс хүчинтэй паспорт, виз болон бусад шаардлагатай баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад хамруулах, нэвтрэх нөхцөл, зорилгыг нь тодруулах тохиолдол гарч болзошгүйг анхаарууллаа. Тиймээс аяллын өмнө дараах зүйлсийг нягтлахыг зөвлөж байна. Үүнд: 

  • Паспорт болон АНУ-ын визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэх;
  • АНУ-д өмнө нь оршин суусан бол өөрийн I-94 бүртгэл болон зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэх;
  • Оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогч бол I-20, DS-2019 болон бусад холбогдох баримт бичиг хүчинтэй эсэх;
  • АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг болон шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга зэрэгтэй холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөх;
  • Өмнө нь АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг сайтар нягтлах зэргийг анхааруулсан байна. 

U.S. Customs and Border Protection (CBP) мэдээлснээр, АНУ-д нэвтрэхээр ирсэн зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад шалтгаанаар “secondary inspection”-д шилжүүлдэг байна.

Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрхтэй байдаг. Гадаадын иргэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ CBP тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг болохыг анхааруулжээ.

Сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын асуудлаар зарим гадаадын иргэнийг саатуулсан тохиолдлууд нэмэгдэж байна. Иймд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн цагаачлалын статус, I-94 болон холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг нягталж, ялангуяа статусын хугацаа дууссан, сунгах болон статус өөрчлөх хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа, эсхүл өмнө нь цагаачлалын болон эрүүгийн асуудал үүсэж байсан тохиолдолд аяллын өмнө шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Эх сурвалж: Сан-Франциско дахь Монгол Улсын ерөнхий консул (Consulate general of Mongolia in San Francisco)

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан