gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаад харилцааны салбарын онцлох 10 үйл явдлыг нэрлэв

Улс төр
2007-12-29
0
Twitter logo

Гадаад хэргийн яам ажилтнуудынхаа дунд явуулсан санал асуулгын дүнгээр тэднийг "шалгаруулжээ. Монгол, Америкийн харилцаанд гарсан ахиц эхэнд нь оржээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 жил болсон юм. Энэ хүрээнд олон үйл явдал болсон ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлал харилцааг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй болсон гэж үзсэн байна. Улам ойр дотно харилцах үндсэн зарчмыг тодорхойлсон Тунхаг, Мянганы сорилын сангаас 285 сая орчим долларын тусламж авах баримт бичиг зэрэгт энэ айлчлалын үеэр гарын үсэг зурсан юм. Монгол, Америкийн харилцаа эрийн цээнд хүрч, иж бүрэн түншлэлийнх болж буйг энэ айлчлал харуулсан аж.

Монгол, Япон улсууд дипломат харилцаатай болсны 35 жилийн ой мөн энэ онд тохиож буй аж. Ерөнхийлөгч Японд айлчилсан, Японы үе залгамжлах хунтайж Нарухито манайд ирсэн. хоёр улсын харилцааны ойрын 10 жилийн хөгжлийн төлвийг тодорхойлов.
Монгол, Оросын анхны бизнес форумыг ГХЯ чухал үйл явдал гэж үзлээ. Умард Солонгос, Японы харилцааг хэвийн болгох Ажлын хэсгийн уулзалтыг Монгол Улс нийслэлдээ хийлгэсэн нь онцлох явдлын дөрөвт орсон байна.

Олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо гэж ерөнхийд нь хэлж болох багц үйл явдлыг ГХЯ-ын ажилтнууд нэрлэжээ. Энэ онд манай улс ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлд сонгогдов, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Азийн түнш орнуудын хооронд аюулгүй байдлыг бэхжүүлэх нь зэрэг олон улсын хэд хэдэн чухал хурал Улаанбаатарт боллоо. ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтад манай Ерөнхийлөгч ажиглагчаар оролцов.
Монголыг сонирхох үйл явц мэдэгдэхүйц идэвхжлээ. Энэ нь зөвхөн уул уурхайн салбартай ч холбоотой биш.
Цаашилбал Персийн булангийн орнуудад Ерөнхийлөгч айлчилсан нь Арабын ертөнцтэй бидний харилцааг ойртуулав.

Гадаад орнуудад байгаа манай дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн шугамаар олж тогтоосноор дэлхийн 30 гаруй улсад Монголын 120 мянган иргэн удаан хугацаагаар оршин сууж байна. Жилд 800 мянга гаруй монгол хүн гадаадад зорчсон аж. Хилийн чанадад манай 192 иргэн гэмт хэрэг үйлдэж, 71 хүн нас барж, 114 иргэн хорих ял эдэлж байгаа гэнэ. Манай иргэд дэлхийн 20 оронд визгүй зорчиж буй юм. Ийм нөхцөлд хилийн чанадад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар авч буй арга хэмжээг онцлон үзэхээс аргагүй.

Монголд элэгтэй гадаадын хүмүүс сайн дураараау өөрсдийн хөрөнгөөр. Монгол Улс, түүний иргэдийн төлөө ажилладаг өргөмжит консулын алба бий болоод 15 жилийн нүүр үзжээ. Одоо 35 оронд 66 өргөмжит консул ажиллаж байна. Энэ чухал албыг цаашид өргөжүүлэх бодолтой гэж ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат өчигдөр сэтгүүлчдэд хэллээ.
Эцэст нь Монгол Улс олон улсын чанартай 12 конвенцэд нэгдэн орсныг бас онцлох үйл явдал гэж үзсэн байна.

Манай ГХЯ-нд 100 гаруй хүн ажилладаг аж. Тэгвэл гадаадад Монгол Улсаа төлөөлж 300 шахам хүн алба хашиж байна. ГХЯ-ыг УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга СОюун тэргүүлэх болоод удаагүй байна. Тэрбээр Монгол Улсад шинэ цагийн дипломат алба үүссэний 96 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулж дэвшүүлсэн мэндчилгээндээ олон улсын түүхэнд эргэлтийн үе болсон 1990-ээд оноос манай дипломаталба орчин үеийн шаардлагад нийцсэн төрийн тусгай алба болон төлөвшиж байна. Бидний гадаад үйл ажиллагааны зорилго, зорилт, агуулга, ач холбогдол, цар хүрээ өргөжихийн хэрээр дипломат албыг улам бэхжүүлэх, зохион байгуулалт, үйл ажиллагааг нь цаашид сайжруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна гэжээ.

Р.Жаргалант

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан