Чихрийн шижин өвчин нь нойр булчирхай хангалттай дотоод шүүрэл буюу инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм. Бие мах бодь дахь инсулины дутагдал болон үйл ажиллагааны алдагдлын аль алинд нь цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг байна. Хэрэв цусны сахар нормоос их хэмжээнд удаан хугацаагаар явбал маш олон эрхтэнд үйл ажиллагааны алдагдал, хүндрэл үүсгэнэ. Чихрийн шижин өвчин нь хэд хэдэн хэлбэртэй бөгөөд үүнээс хоёр хэлбэр нь нийтлэг тохиолддог. Сүүлийн үед хүүхэд залуус чихрийн шижин өвчнөөр ихэд өвчилж буй бөгөөд голдуу нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчин тусдаг байна. Энэ нь нойр булчирхайн инсулин боловсруулагч эсүүдийн гэмтлийн улмаас үүсдэг дархлааны гаралтай өвчин бөгөөд энэ өвчний үед нойр булчирхай инсулиныг маш багаар ялгаруулж, зарим тохиолдолд огт ялгаруулахгүй болдог байна. Тиймээс бие мах бодид гаднаас инсулиныг тарьж өгөх шаардлагатай болдог. Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин нь ихэвчлэн насанд хүрэгчдэд үүсдэг боловч сүүлийн жилүүдэд хүүхэд залуус өвдөх нь элбэг болжээ.
Дэлхий дээрх чихрийн шижинтэй 246 сая тохиолдлын 90-ээс дээш хувь нь хоёрдугаар хэлбэрийнх байдаг байна. Чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд маш ихээр шингэн ялгаруулдаг байна. Уг өвчний ерөнхий шинж тэмдэг нь их шээх, ам цангах, шингэн их уух, биеийн жин буурах, бие сулрах, ядрах, арьс загатнах, арьс хуурайших, арьсны идээт өвчнүүд илэрдэг. Эрүүл хүн өдөрт 1-2 литр шээс ялгаруулж, 1-2 литр шингэн уудаг байхад чихрийн шижнээр өвдсөн хүн дээд тал нь 15-20 литр шээс ялгаруулах төдийгүй хоногт 4-5 литр шингэн уудаг. Учир нь бөөрийг шээснээс ус дахин шингэх нөхцлийг бүрдүүлж өгдөг возопрессин хэмээх гормоны нийлэгжилт зогссоноор бөөр зөв зохистой ажиллаж чадахгүйд хүрч ийнхүү их хэмжээний шээс ялгаруулдаг байна. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчний үед хэдхэн долоо хоногийн дотор турж эцдэг бол хоёрдугаар хэлбэрийнх нь далд явцтай, хүндрэл гарсан үедээ хожуу оношлогддог ажээ. Чихрийн шижин юунаас үүсдэг вэ? Чихрийн шижин өвчин үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:
-Удамшил
-Эмгэг
жирэмслэлт 4.5 кг-аас дээш жинтэй төрсөн хүүхдүүд болон тэдний ээж нар
-Таргалалт
-Цусны
даралт ихсэх өвчин
-Цусны
судасны хатуурал түүний хүндрэлүүд
-Сэтгэл
санааны байнгын сөрөг нөлөөллүүд
-Буруу
хооллолт
-Хөдөлгөөний
дутагдал