2025 оны зун хөтөч хийж, монголоо гайхуулж явахдаа ойлгож мэдсэн сонин сайхан зүйлсээ хүүрнэн тэмдэглэж, цувралаар хүргэж байна.
Энэ жилийн гурав дахь аялал маань Англи, Австрали, Америк гурван эмэгтэйтэй Тэрэлж, Хархорин, Орхоны хөндий, Архангайгаар дайраад Хөвсгөл орж, Хатгал тосгоны наадам үзээд дуусах аялал байв. Жуулчид маань 50-60 насны өндөр боловсролтой, олон орноор аялсан, бие даасан, хөрөнгөтэй эмэгтэйчүүд байна.
Аяллын хөтөлбөрөө харахаар алхах, уул хадаар авирах шаардлага их гарах нь ээ. Австрали нөхөр маань их идэвхтэй, хөнгөн шингэн бол нөгөө хоёр нь жаахан илүүдэл жинтэй тул удаан алхах шинжтэй. Миний ажигласнаар барууныхан байнга гуталтай, суугаа ажил хийдэг зэрэг амьдралын хэв маягаасаа шалтгаалж хөгшрөхөөрөө тэнцвэр муутай, бөөрөнхий ултай юм уу гэмээр тогтоц муутай байдаг. Сайн анзаарч, ард нь явахгүй бол унаж бэртэх аюултай.
Харин Азиуд бол онц сайн. Ялангуяа монголчууд хөл нүцгэн их таваргана, уул хадаар их авирна, бие зассан ч, гэрт орсон явган суудаг тул тэнцвэр, тогтоц сайтай байдаг билээ.
Энэ аялал ихэвчлэн жуулчны баазаар буух ч хоёр өдөр малчин айлд хонох байв. Бид явсаар Цэнхэрийн халуун рашааны ойролцоох айлдаа ирэв. Малынхаа хажуугаар аялал жуулчлалаас ашиг хүртэх зорилгоор хэдэн гэр, шовгор бариад жуулчид хүлээж авдаг аж.
Ихэнх жуулчин ямар ч тансаг сайхан баазад буусан гэлээ малчин иргэдтэй хамт байсан үе хамгийн сайхан гэдэг юм. Хэдий надаар дамжуулж монголыг маань таньж байгаа ч, би хэтэрхий орчин үежсэн тул нутгийн иргэдтэй харьцаж байгаа шиг мэдрэмж бүрэн өгдөггүй байх.
Эдийн засгийн хувьд зөвхөн мал аж ахуйгаас хамааралтай манай малчдад аялал жуулчлал нэмэлт орлогын эх үүсвэр болоод зохимжтой санагддаг. Гэхдээ бүх малчид аялал жуулчлалаас ашиг хүртэх боломжгүй нь харамсалтай. Газар нутгийн хувьд гадаад биш гэхэд дотоодын жуулчдын урсгал ихтэй газарт амьдардаг байх хэрэгтэй билээ.
Би 2018-2020 онд Унгар улсын нийслэл Будапештийн Бизнесийн их сургуульд аялал жуулчлалын менежментээр мастер хамгаалсан юм. Миний чин хүсэл бол нутгийн иргэдийг дэмжсэн, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх юм.
-112844-1320404280.jpeg)
Ажилсаг монгол эмэгтэй
Айлын эзэгтэй гэр, байшингаа цэвэрлээд, хоол ундаа хийгээд, мал хуйгаа саагаад борви бохис хийхгүй гүйнэ. Нөхөр нь манай жолоочтой машин тэрэгний талаар буу халж зогсоно. Малчин айлуудад харагддаг нийтлэг дүр төрх л дөө. Монгол эмэгтэй хүний нуруун дээр цай хоол хийх, сүү сааль хураах, цагаан идээ боловсруулах, төл малаа асрах, гэр орноо цэвэрлэх, дээл хувцас оёх гээд олон ажил бий.
Жилийн ихэнх өдрүүдэд гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг монгол эрчүүд зуны дэлгэр цагт амралтын байдалтай байдаг юм. Жуулчдын нүдээр малчин эхнэр нөхрийн хөдөлмөрийн хуваарь харьцангуй харагддаг тул эвтэйхэн тайлбарлахгүй бол гаднынхан монгол эрчүүдийг ажилгүй, эмэгтэйчүүдийг хэт ажилд нухлагдсан гэж хардаг.
Монгол эмэгтэйчүүдийн эрх талаасаа дэлхийн ихэнх орноос ялгаатай. Учир нь гэрийн бүх эрх мэдэл эхнэрт, ээжид, эмэгтэй хүнд бий. Хэдий өрхийн тэргүүн ч монгол эр хүн шийдвэр гаргахдаа заавал эхнэртэйгээ зөвлөдөг. Эмэгтэй хүнийг хүндэтгэн, чухалчлан авч үздэг, эрх мэдэл өгдөг. Чингисийн үед ч тийм байсан. Үүнийг дагаад монгол эмэгтэйчүүд ухаалаг, алсыг хараа сайтай байдаг билээ.
Айлын эгчид туслангаа бид хоёр жаал буу халлаа. Эхийн сэтгэл үрд гэгчээр “Өглөө 5-н цагт босож, сарлагаа саадаг. Сүү саалиа боловсруулах, жуулчдын гэр байшин, хоол унд гэсээр байтал шөнийн 12 цагт унтдаг. Одоо жаахан гүрийчихвэл том охин маань ирээд тусална.
Ирэх жилээс нэмж хэдэн шовгор, гал тогооны байшин бариад авбал хүүхдүүдэд маань хэрэгтэй юм даа” гэж байна. Монгол аав ээж нарын үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө умартан зүтгэж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэх гэсэн хариуцлага юм даа.
Жуулчдаа хэсэг амрааж аваад булаг руу усанд явуулж, аяга таваг угаалгав. Ажил хийлгэж саатуулахгүй бол гиюүрэх шинжтэй. Маргааш нь бид Цэнхэрийн халуун рашаанд орж, айлын эзэгтэйтэй хамт бууз хийж, нэрмэл нэрж ууцгаав. Манай Америк эмэгтэй Алабама мужийн нэгэн жижиг хотын номын сангийн захирал хийдэг юм.
Номын сандаа орон нутгийнхнаа идэвхжүүлэхийн тулд сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулдаг тухайгаа бидэнд хуучилна. Уран зохиолд шимтэн өнгөрүүлсэн бага насаа бодохоор ном миний хамгийн сайн найз байсан. Өвөө эмээгийнхээ нутаг болох Төв аймгийн Батсүмбэрт номын сан бариад, хүүхэд залууст чиглэсэн төрөл бүрийн юм хийх юм сан гэж хүсдэг л юм.
Сумын наадам
Замдаа бид Архангайн нэгэн сумын наадамтай таарав. Монголын зун ийм сайхан даа. Найр наадам их таарах тул жуулчдадаа үзүүлэхэд урамтай. Монгол хүний авьяас чадварыг гайхуулдаг өнгө алагласан монгол наадам 2010 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.
Их насны морь барианд орохыг харчхаад нээлтийн арга хэмжээ үзэж, хуушуур идэж, бөхийн барилдаан үзэж суув. Монгол бөхийг тайлбарлахад амар, хялбар дүрэмтэй. Жингийн хязгааргүй учир жинхэнэ эр бяр, ухаан, тактикийн спорт санагддаг. Миний бүрэн гүйцэд тайлбарлаж чаддаггүй үндэсний спорт бол сур харваа. Дүрэм нь их нарийн.
Сур харваач биш л бол ойлгож тайлбарлахад хэцүү. Энэ чиглэлийн мэргэжилтэнтэй уулзахаараа нэгд нэгэнгүй бичиж аваад ойлголтоо сайжруулъя гэсэн бодолтой л явдаг юм.
Жолоочтойгоо хамт нэг гэрт орсон нь…
Ингээд бид цааш Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур орохоор хөдлөв. Би жуулчны баазад буухдаа жолоочоос тусдаа оруулахыг хүсдэг юм. Хувцас хунараа солих, тайван амрах гээд тусдаа байх шаардлага ихээ. Хоргын тогооны бааз гэр байхгүй гэж гүрийгээд жолооч бид хоёрыг нэг гэрт оруулчихлаа.
Манай гэрээс жолооч гарч ирж байгааг хараад жуулчид маань бүр гайхаж орхив. Ууг нь тусдаа ордог ч энэ жуулчны бааз хамт оруулчихлаа гээд учирлатал ганцаараа байгаа нь надтай ор гэв. Би ч дуртайяа зөвшөөрлөө. Ихэнх жуулчид хөтөч жолоочид хүйс өөр атлаа нэг гэрт ордгийг ойлгодоггүй юм. Аяллын компаниуд эмэгтэй хөтөч явж байгаа тул тусдаа орно гэж захиалга өгөх, жуулчны баазууд захиалгын дагуу эр эмээр нь ангилан оруулдаг бол хаа хаанаа амар л даа.
Аялах соёл…
Маргааш нь бид Хоргын тогоо руу авирав. Хотоос ойрхон тул энд хөл хөдөлгөөн их. Ангийн нийллэг болов уу, 50 орчим насны ах эгч нар жигтэйхэн том спикэрээр чанга дуу тавьчихсан зэрэгцээд алхаж байв. Иймэрхүү юм тэвчиж чаддаггүй тул даруй дууг нь хаах шаардлага эелдгээр тавьсанд ашгүй цааргалалгүй хүлээж авав.
Манайхан олон нийтийн газар явахдаа дураараа чанга чанга хашхирч эсвэл чанга дуу хөгжим тавьж бусдын амар амгалан байдлыг алдуулдаг сул талтай. Ууг нь байгальд амрахаар гарч ирсэн бол байгалийг анирдан сонсож, тэнд амьдарч буй бусад биологийн олон янз байдлыг хүндэтгэж байвал зохистой.
Тэр битгий хэл Төвхөн хийдийн овоон дээр “Орилж хашхирахыг хориглоно” гэсэн самбар хадаастай байдаг. Бодвол манайхан овоон дээр гарч хашхирдаг байх. Дэргэдэх хүнээ айлгаж цочоохоос гадна амьтан шувуу үргээгээд ямар олиг байх вэ дээ. Саруул ухаант монголчуудыгаа соёлтой аялж, бусдад шаардлага тавьдаг, үлгэрлэдэг байгаасай гэж хүсдэг билээ.
Хөвсгөлдөө ирлээ
Эндээс бид жинхэнэ жолоочийн ур чадвар шаардсан олон даваа гүвээгээр давж Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирэв. Б.Ринчен гуайн бичсэн “Шүхэрч Буниа” зохиолын гол дүр болох 18-19-р зуунд амьдарч байсан, уран дархан, монгол инженер Х.Гэлэнхүүгийн төрсөн нутаг гэдгээрээ алдартай.
Ямар сайндаа л далавч хийгээд хадан цохионоос нисэж үзсэн, буддын шашнаар сураад дараа нь бөө болж бас үзсэн, буу шийдэм, хутга хийдэг, тариа тарьдаг, тарвага нутагшуулдаг, эхнэртээ мэс засал хүртэл хийсэн байх вэ. Эндхийн бас нэгэн алдарт хүн бол 240 гаруй см өндөр П.Гонгор билээ.
Анх Богд хаан энэ хүний тухай дуулчхаад нийслэл хүрээнд авч ирж, гаалийн хороонд торго хэмждэг ажил хийлгэж, эхнэрийг нь зааж суулгасан байгаа юм. Энэ тухай Жаргалант сумын музейн тайлбарлагч их сонирхолтойгоор ярьж өгдөг билээ. Жаргалант сумаар орвол та заавал музейгээр нь дайраад гараарай.
Долоо хоногийн турш голдуу хонины мах идэж явсан манай гурав махнаас залхаж байгаа нь тодорхой боллоо. “Сайхан охидын өдрийн хоол идэх юм сан” гэж ярьж байна. Үүнийг сонссон би Мөрөнд өдрийн хоол идэх далимаар найз Э.Аръяабазарынхаа кафед аваачиж, махгүй хоол, хүйтэн ягаан дарс уулгахаар шийдэв. Манай гурав бөөн баяр хөөр.
Мөрөнд ирэх бүртээ Arya Café хэмээх найзынхаа тохилог кофе шопоор орж, жуулчдаа амрааж, найзынхаа урам зориг өгөх түүхийг бахдан хуваалцдаг юм.