Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Vlll хурал өнөөдөр (2026.08.06) Хангарди ордонд болж буй. Хурлын үеэр “Иргэдээс ирсэн гомдол саналыг шийдвэрлэж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй. Тиймээс “Засаг дарга сонсож байна” тусгай дугаарын төвийг энэ сарын 14-өөс эхлэн ажиллуулна. Энэ нь иргэдтэй илүү ойр байх, санал гомдлыг сонсох боломж олгодог” гэж Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва мэдээллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Иргэдээс ирсэн гомдлын 70 гаруй хувийг газар, газрын ашиглалт, маргаантай холбоотой гомдол эзэлж байна. Тиймээс бүх гомдлыг уншиж, тухайн чиглэлийг хариуцсан албан тушаалтан руу шилжүүлж, шийдвэрлэнэ. Иргэдийн өргөдөл гомдлыг 150150 дугаар болон “Хотула” аппликэйшнаар хүлээж авч байна” гэж хэлсэн юм.
Энэ оны эхний хагас жилд нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой 32,742 гомдол ирж 97.8 хувийг шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулахаар хөндлөнгийн судалгаа, системийн хөгжүүлэлт, НЗД-ын зөвлөлийн хурал зэргийг хийжээ.