УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар даваа, мягмар гарагт болсон, нийслэлийн төсвийн хяналтын сонсголын үр дүнг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, хяналтын сонголын зорилго юу байв? Сонсголыг хэн нэгнийг намнах хэрэгсэл болгомооргүй байна. Нийслэлд бонд гаргах эрхийг УИХ өгсөн атлаа маргааш нь буруутгав.
Ер нь төрд гарын үсэг зурж, шийдвэр гаргах хүнгүй боллоо. Х.Нямбаатарыг явуулбал намжина гэсэн нь яг л боллоо. Төсвийн байнгын хороо хоёр хоногийн турш энэ сонсголд 40 сая төгрөг зарцуулсан гэж байнгын хорооны дарга мэдэгдсэн. Гэхдээ энэ байнгын хорооны гишүүд өөрсдөө хуралдаа суугаагүй, өглөө иргэдийг хүлээлгэсэн. Хэн нэгэн буруутайг шүүх л тогтооно. УИХ, шинжээчид буруутайг тогтоохгүй. Энд 126 шүүгч сууж байна. Бид ийм эрхгүй. Туулын хурдны замыг олон жил ярьсан. Энэ төсөл манай намын мөрийн хөтөлбөрт ч багтсан байсан.
УИХ-ын гишүүн М.Энхтүвшин: Хяналтын сонсголын дараа тогтоолын төсөл батлах гэсэн боловч гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй тул унасан.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: А.Ариунзаяа гишүүний үгийг сонсоод харамслаа. Нийслэлд бонд гаргах эрх өгсөн ч хулгай хийх эрх өгөөгүй. Хууль зөрчихийг зөвшөөрөөгүй.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Сонсгол үр дүнд хүрсэн. Монголчуудын мөнгөний тухай ярьж байна. сонгсол хийж, айлгах хэрэгтэй. 40 сая төгрөг бол кофе, цайны л мөнгө. Үндэсний аудитын газар Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэдгийг тогтоочихсон. Нийслэл маш их мөнгийг хяналтгүйгээр захиран зарцуулсан нь ил болсон.