Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг танилцуулж байна.
Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлсэн.
Тэрээр, "Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай хууль нь эрэлт буюу санхүүжилтийн эх үүсвэрийн талыг дэмжих зорилготой бол Орон сууцжуулалтын тухай хууль нь нийлүүлэлтийн талыг дэмжихэд чиглэж байгаа юм.
Миний бие Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар бүтэн нэг жил ажиллах хугацаандаа салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэдтэй уулзаж, санал солилцсон. Энэ хугацаанд боловсруулсан дээрх хоёр хууль нь өнөөдөр Монгол Улсын орон сууцжуулалтын салбарт тулгамдаж буй гол асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн гэж ойлгож болно.
Сэтгүүлчдийн зүгээс “Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаар арилжааны банкуудтай өрсөлдөх үү” гэсэн асуулт гарах байх. Энэ банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байх учраас арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Харин төрөөс зорилтот бүлгийн иргэд, дундаж болон бага орлоготой өрхүүд, залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготой ажиллана" гэсэн юм.