Цагдаагийн байгууллага энэ сарын 1-нээс хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний тасалбарыг хуурамчаар үйлдэж бусдад худалдаан залилах, хэт өндөр үнээр худалдан борлуулах зэрэг гэмт хэргийн 3, зөрчлийн шинжтэй 10 үйлдэл бүртгэгдэж, 49 ширхэг тасалбарыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ төрлийн залиланд өртөж хохирсон иргэн “Наадмын тасалбар авах гэтэл дуусчихсан. Тэгээд хүнээс сураглаад фэйсбүүкээр худалдаж авч болно гэдгийг мэдсэн юм. Судалж байгаад нэгэн үл таних хүнтэй цахим хаягаар нь холбогдоод зургаан билетийг 3 сая төгрөгөөр авахаар болсон.
Тэр хүний бичсэн постных нь сэтгэгдэл хэсэгт хүмүүст “Билетээ авлаа, баярлалаа” гэх зэргээр бичсэн байлаа. Иймд итгээд, найдвартай юм байна гээд данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь дугаараа бичээрэй. Утсаар нь холбогдоод хаягийг нь асуугаад хүргэж өгсөн гэсэн” хэмээн мэдүүлжээ.
Иймд цахим орчинд хууль бусаар, өндөр үнээр тасалбар зарж борлуулах, хуурамчаар үйлдэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохгүйн тулд мэдээллээ нягтлах, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж төрийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг сонсож, бусдадаа дамжуулж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ