Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд шилжээд буй уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн боломж, сорилт, хэрэгжилтийг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд 40 гаруй төлөөллийг хамруулан өргөн хүрээний уулзалт өнөөдөр /2026.06.23/ Улаанбаатар хотод боллоо. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг амлалт 2035 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, улмаар 2050 он гэхэд "цэвэр тэг" ялгаралд хүрэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах зорилготой.

Энэ хэлэлцүүлгийг УИХ болон ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Бодлого, манлайллын хүрээлэн (IPL)-гээс зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр хуулийн төслийн үзэл баримтлал болон уур амьсгалын ногоон санхүүжилт, карбон зах зээл, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо (MRV) бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Оролцогчид хуулийг хэрэгжилтийн институц, зохицуулалт, санхүүжилтийн тодорхой эх үүсвэр,орон нутагт хүрэх үр өгөөжийг онцгойлон анхаарах шаардлагатайг хэллээ.
Арга хэмжээнд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, салбарын яамд, банк, санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцсон.

IPL-ийн гүйцэтгэх захирал М.Сугар, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь Монгол Улсад карбон зах зээлийн институцийн суурийг тавьж, гадны худалдан авагчид Монголын карбон кредитэд итгэх итгэл, стандартыг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах зорилготой. Дэлхийн карбон зах зээл нь сайн дурын болон албан гэсэн хоёр түвшинд ажилладаг.
Монгол Улс аль алинд нь оролцох боломжийг бий болгоно. Монгол Улсын хувьд нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Энэ системийг төр ганцаараа хийхгүй. Гол хэрэгжүүлэгчид нь хувийн хэвшил, иргэд, малчид, айл өрхүүд, орон нутгийн захиргаа болон яамд хамтран ажиллана. "Тэрбум мод" хөдөлгөөн төслүүдийн үр дүнд нүүрс хүчлийн хийн CO2 шингээлтийг бодитоор нэмэгдүүлж чадсанаар олон улсын гуравдагч талын байгууллагуудаар (Gold Standart ) баталгаажуулж гаднаас хөрөнгө босгох үүд хаалга нээгдэнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Өмнө шийдэгдээгүй уур амьсгалын асуудлуудыг эрх зүйн хүрээнд хэмжиж, үнэлж, хянах боломжийг олгож байна. Энэ нь зөвхөн төсвийн мөнгөөр биш хувийн хэвшлийн томоохон байгуулагууд оролцох юм.
“Бохирдуулагч нь төлдөг, мод тарьж карбон нэгж арилжсан нь ашиг олдог" эдийн засгийн зөв тогтолцоо руу явж байна. Хууль батлагдсанаар хувийн хэвшил чөлөөтэй ажиллах боломж нээгдэнэ. Бэлчээрийн хомсдол, цөлжилтийг бууруулахын тулд мал аж ахуйг тооны араас биш, чанарт анхаарсан зохистой ажиллагаа руу орон нутаг, малчидтай хамтран шилжүүлнэ.
Монгол Улсын цөлжилт 77 хувьд хүрсэн тул дэлхийн интеграцид (COP 17) нэгдэж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн эрсдэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс Монголд 8-р сард зохиох гэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен, “Дэлхийн дулаарлын улмаас Монголд мөнх цас хайлах, гол ус ширгэх, элсний нүүдэл ихсэх, цаг агаар тогтворгүйжих зэрэг цөлжилтийн эрсдэлүүд нүүрлэж, мал аж ахуй, тариалангийн салбарт хүндрэл учирсаар байна.
Эдгээр эрсдэлийн эсрэг говийн усны хангамжийг сайжруулахаар уулын цас, мөсний илүүдэл усыг татаж ашиглах төсөл хэрэгжүүлэх "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын ажлыг хурдасгаж байна гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусаж, хоёрдугаар хэлэлцүүлэг болон батлах шатанд шилжсэн. Энэ хууль нь хүлэмжийн хийг хэмждэг болох, ногоон санхүүжилтийн таксономийг бусад байгаль орчны хуулиудтай уялдуулахад чиглэсэн.Монгол Улс экологийн эмзэг байдал, усны хомсдолд орж байгаа бөгөөд 2050 он гэхэд усны дутагдалд орох эрсдэлтэй. Хөдөө аж ахуйн салбар ус их хэмжээгээр хэрэглэдэг. Тиймээс малын тоо толгойг өсгөх биш, чанартай ашиг шимд анхаарч тоог нь цөөрүүлэх чиглэлд төрөөс үүрэг өгсөн. Малчид бэлчээр, худаг, усаа хамгаалсан тохиолдолд зээл авах боломжтой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиар карбон зах зээл, төрийн байгууллагуудын үүргийг хуульчлан тодорхой болгосноор гадаадын хөрөнгө оруулалт болон ногоон санхүүжилтийг татна.
Энэ хуулийн төслийг 2026 оны наймдугаар сард болох COP17 хурлаас өмнө баталж бэлчээрийг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч моджуулалтын төсөлд санхүүжилт босгох боломж бүрдэнэ. Байгальд ээлтэй аргаар яндангаа цөөрүүлсэн гэр хорооллын айл өрхүүд уур амьсгалын зах зээлээс санхүүгийн дэмжлэг авахын зэрэгцээ бэлчээр, усаа хамгаалсан малчдад хөнгөлөлттэй зээл олгодог болно гэв.

Олон улсын байгууллагууд болон судлаачдаас ирүүлсэн 400 гаруй саналыг тусгасан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл нь дараах гол чиглэл, зохицуулалтуудыг агуулж байна. Хуулийг баталснаар цөлжилт, газрын доройтол хумигдаж, бэлчээрийн даац тогтворжиж ойжуулалтын үр дүнд байгаль орчны тэнцвэр хадгалагдана. Говийн бүсийг усаар хангах, илүүдэл усыг хуримтлуулж хомсдолын эрсдэлээс сэргийлж чадна. Энэ хууль хэрэгжиж, нэгдсэн зорилгын дор хамтран ажиллаж манай улс байгаль орчны хүндэрлээс гарч, хүн байгаль хосолсон тогтвортой, ногоон ирээдүйг бүтээх нөхцөл бүрдэх юм байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II дамжааны оюутан О.Даваажаргал