Манай улс шүлхийн голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малаа дархлаажуулдаг. Тэгвэл нийт малыг дархлаажуулах боломжтой эсэхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрээр, “Нийт малыг дархлаажуулахад 340 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь манай яамны жилийн төсвийн 80-90 хувьтай тэнцэнэ. Мөн хүн хүчний хүрэлцээ бага учир одоогоор боломжгүй” гэсэн юм.
Манай улсад малын эмч бэлддэг ганцхан их сургууль бий. Намар 150 хүүхэд ХААИС-д элсдэг ч таван жилийн дараа 100 хүүхэд төгсдөг байна. Ажиллах нөхцөл хүнд, ачаалалтай учир залуучууд орон нутагт ажиллах нь ховор. Мэргэжлээрээ ажиллах хүн ч цөөн. Иймд малын эмч нарын дундаж нас ахимаг болжээ.
Манай улс шүлхийн дархлаажуулах вакциныг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: (2026.07.23) “Биокомбинат” гээд улсын үйлдвэрийн газар бий. Энэ үйлдвэрт шүлхийн вакцинаа савладаг болно. Ажлын хэсэг гаргасан. Ирэх аравдугаар сар гэхэд дотооддоо туршилтын эхний тунг гаргаж авна. Хээрийн туршилт буюу зургаан сарын хугацаанд туршина. 2027 оны намар дотоодод үйлдвэрлэсэн вакциныг малдаа тарих зорилго тавьсан” гэсэн юм.
Шинэ төрлийн шүлхий өвчин дэгдсэн тул нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 27-нд эхэлсэн. Үүнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн нийт 2.3 сая гаруй мал хамрагдах юм.