gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     2.09
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байна. Болох уу” гэж их асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээрээ, уулга гэдэг

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
3 цаг 22 минутын өмнө
48
Twitter logo

Крантнаасаа гарч буй усны эрүүл ахуйн чанарт та итгэдэг үү?

УСУГ-ын Төв лабораторийн  химич Х.Соёл-Эрдэнэтэй энэ сэдвээр ярилцав. 

-Та гэрийнхээ эсвэл ажлынхаа крантнаас хүйтэн ус гоожуулаад шууд уудаг уу?
-Тийм ээ, би гэртээ ч, ажил дээрээ ч крантнаас ус гоожуулан шууд уудаг. Манай гэрийнхэн ч ингэж уудаг. Харин ус шүүгч компаниуд сурталчилгаа хийхдээ “Танай ус ийм бохир байна” гэж иргэдэд  хэлдэг. Би усны чанарыг өдөр тутам шинжилдэг хүний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг.  

Ус эрдэс бодисыг тодорхой хэмжээнд агуулж байдаг. Шүүгч усыг юу ч үгүй болтол нь шүүж, эрдэсгүй болгодог. Тиймээс шүүлтүүрийг нийтлэг хэрэглэх нь учир дутагдалтай. Мөн шүүлтүүрийг гурван сард нэг удаа ч юм уу тодорхой хугацааны дараа солих ёстой. Солихгүй бол бохирдсон шүүлтүүр усыг бохирдуулах эрсдэлтэй.    

Монгол орныг бүхэлд нь авч үзвэл газар газрын ус өөр. Говийн бүсийн ус хатуулаг өндөртэй.  

Бид хэрэглэгчийг ундны, цэвэр, аюулгүй усаар хангах чиг үүрэгтэй. Та бүхэн крантнаас гоождог усны чанарт эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл бид өдөр бүр усыг (цэвэр, бохир) 150 тоног төхөөрөмжөөр шинжилдэг. Стандарт хэмжил зүйн газраас манай  тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа баталгаажуулдаг. Энэ нь тухайн тоног төхөөрөмж зөв зааж байгааг харуулж байгаа юм.                   

“Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байх юм. Болох уу” гэж их асууна. Би өөрөө чанарыг хянадаг хүн, зүгээрээ, уулга гэж хариулдаг.

Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр бид Нидерланд улсын гурван том  лабораторийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжүүдээ жил бүр шинэчилдэг.  

Үлдэгдэл холер үзэх гэх мэт шинжилгээг газар дээр нь очиж хийж байна. Өдөрт 20-40, сардаа 300-400 сорьц шинжилдэг. Ус хангамжийн цэг нэмэгдэх хэрээр сорьц авах цэгүүд мөн нэмэгддэг юм. 

"Хүүе ээ, манай хаалгыг тогшоод усны компанийн хүмүүс орж ирлээ. Ус үнэхээр ийм муу байдаг юм уу" гэж надаас их асуудаг.  Усыг нэмэх, хасах цэнэгээр нь задлаад хоорондоо урвалд орж, тунадас үүсдэг. Тэрийг харсан хүмүүс “Ус ямар их хогтой, булингартай юм бэ” гэдэг.  Мэргэжлийн байгууллагаас тийм юманд автаад хэрэггүй гэдэг.  

Мөн иргэд “Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байх юм. Болох уу” гэж их асууна. Би өөрөө чанарыг хянадаг хүн, зүгээрээ, уулга гэж хариулдаг.  

Бид сорьцоо гүний  худгаас, усан сангаас, хэрэглэгчийн гэрээс гээд янз бүрийн цэгээс цуглуулдаг. Тухайн өдөр хаанаас авах төлөвлөгөө гарсан байна, тэр дагуу сорьцоо цуглуулдаг.    
 
Манай химич-судалгааны ажилтан эрсдэлтэй цэг байна уу, цаашид юуг анхаарах зэргийг шинжилгээний хариунд үндэслэн удирдлагуудад танилцуулан ажилладаг.  

Ус сувгийн удирдах газрын цахим хуудсанд усны чанарыг дүүрэг тус бүрээр нь гаргадаг. Та бүхэн оршин суудаг дүүргээ сонгоод таны ууж буй усны кальци, магни ямар хэмжээнд байгааг харах боломжтой. Бид хэрэглэгчдэд хийж буй ажлынхаа талаар аль болох мэдээлэхийг зорьдог.  

Нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 30-аад гүний худагтай, баруун эх үүсвэр барьсан. Туршилт тохируулга хийж байна.            

Улаанбаатарт нийт 250 гүний худаг бий. Эдгээрээс усыг олборлож, усан санд халдваргүйжүүлэн түгээдэг. Халдваргүйжүүлснээр бактери үржихээс сэргийлдэг. Иймд усанд нян бактери маш бага. Зарим хүн усаа буруу хадгалдаг. Удаан хадгалсан учир усанд амт, үнэр орох нь бий.  

Хэрвээ та усны  чанартаа эргэлзэж байвал бидэнд хандан, манайхаас ариутгасан сав аваад шинжилгээ хийлгэж болно. Хашаандаа гүний худагтай айлууд манайд хандаж, шинжилгээ хийлгүүлдэг.  

Хүнсний зориулалттай, хуванцар эсвэл шил, зэвэрдэггүй ган материалаар хийсэн саванд усыг хадгална.

Бид усны чанарыг ерөнхий химийн 20, нян судлалын үзүүлэлтээр хэмжиж байна. Ерөнхий хими гэхээр усанд агуулагдах нитрат, нитрит, төмөр гэх мэт ийг хэмжинэ. Усан дахь хар тугалга, хүнцэл зэргийг ч үзнэ.  

Ус хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, амин чухал бүтээгдэхүүн. Усыг хадгалах, зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангах ёстой. Гэр хорооллын зарим өрх усны буруу сав авчихдаг. Хүнсний зориулалттай, хуванцар эсвэл шил, зэвэрдэггүй ган материалаар хийсэн саванд усыг хадгална. Ус хамгийн сайн уусгагч учраас өөр бодисыг маш хурдан өөртөө шингээдэг. Иймд шатахуун, будаг хийсэн савыг угаагаад усаа хадгалж байна. Энэ нь буруу. Мөн долоо хоногт нэг удаа усны саваа угааж хэвшээрэй.  

Хөдөөний зарим айл голоос ус авдаг. Тийм үед  заавал буцалгах шаардлагатай. Уснаас хлор үнэртэж байна гэсэн санал хааяа ирдэг. Тийм үед та усаа саванд хэсэг байлгаарай.    

Бид гүний, цэнгэг, зөөлөн ус уудаг. Энэ утгаараа нийслэлчүүд их азтай. Эрдэсжилтийн хувьд стандартаас давсан зүйл байхгүй. Бусад улсад гадаргын усаа цэвэршүүлж ууж байна. Бид кальци, магни худалдаж авдаг. Эдгээрийг уснаас авах боломжтой. Нийслэлийн усны чанар их сайн.     

-Зэвтэй ус гарлаа гэх гомдол гарч байна уу?
-Яармагийн хэдхэн байранд энэ асуудал бий. Эх үүсвэрийн буюу гүнээс олборлосон усан дахь төмрийг бид байнга шинжилдэг. Төмөр стандартаас давсан хэмжээнд байдаггүй.  Иргэдийн гомдлын дагуу очиж дээж авахад дандаа халуун ус нь зэвтэй байсан. Хүйтэн усанд зэв байдаггүй. Тухайн айлаас болон тэр хэсгийн эс үүсвэрээс гэх мэтээр олон дээж цуглуулан, харьцуулан шинжилдэг. Ус сувгаас түгээдэг, хүйтэн усанд зэв байдаггүй. Энэ нь шугам хоолойн материалтай холбоотой.       
 
Хүмүүс үсээ самнаад суултуур, крант руугаа урсгачихдаг. Тэр нь огт хайлдаггүй. Төв цэвэрлэх байгууламжийн сараалж буюу хог хаягдал шүүдэг төхөөрөмжийг эвддэг. 00-ийн цаас, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэлээ суултуур руу хийдэг нь буруу.  Байгаль орчныг ч бохирдуулж байна.      

-Танд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан