-Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт-
Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр ""Улс орны манлайлал, олон нийтийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна"" гэсэн уриан дор тэмдэглэж байна.
“Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох” төслийг хэрэгжүүлж буй Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс “Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалтыг сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа.

Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэг бөгөөд ДЭМБ-аас Монголд жилд 13-17 мянган хүн сүрьеэгийн халдвар авч байна гэсэн тооцоолол гаргажээ. 2025 онд сүрьеэгийн халдварын 2823 тохиолдол бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас барсан. Сүрьеэгийн халдвар тээж яваа хүмүүсийн 20-хон хувь нь бүртгэгдсэн бол 80 хувийг илрүүлж, эмчилгээнд хамруулах шаардлагатай байна.
Сүрьеэгийн халдвартайгаа мэдэхгүй, мэдсэн ч эмчилгээгээ таслаад явдаг хүмүүс жилдээ 10-15 хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй.
Анхаарах тоо баримтууд:
- Сүрьеэгийн халдвар авч буй хүмүүсийн 71 хувь нь 16-44 буюу хөдөлмөрийн насныхан. Үүний 10 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Бага насны хүүхдүүд халдвар авч буй нь ноцтой асуудал.
- Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл өндөр байгааг харуулна.
- Сүрьеэгийн тархалтыг байршлаар авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгджээ.
- Сүрьэгээр өвчлөгчдийн 74 хувь нь амжиргааны түвшин доогуур хүмүүс.
- Мөн хүмүүсийн ажлын орчин энэ халдварт өртөхөд нөлөөлж байгааг анхаарах ёстой. Жишээлбэл, Нийслэлийн зам талбайн ажилтнууд цалин өндөртэй ч халдварт өртөх эрсдэлтэй. Тэд үүрийн 4-5 цагт ажилдаа гардаг. Нойр дутуугаас дархлаа унана, тоосжилт ихтэй нөхцөлд ажилладаг учир халдварын эрсдэл нэмэгддэг.
- Уурхайн ажилтнууд 24/48 цагийн ажил, амралтын хуваарьтай байдаг. Битүү, чийглэг орчинд ажилладаг учир өвчлөх эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Глобаль сан 2003 оноос Монгол Улсыг ДОХ/Сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дэмжиж эхэлсэн. Өнөөг хүртэл 20 гаруй жил Монголд энэ чиглэлийн эм, эмчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг Глобаль сангаас хангасаар байна. Монгол хөгжиж буй орон болсон учир санхүүжилтээ зогсоож, ядуу буурай дараагийн оронд дэмжлэг үзүүлнэ. Глобаль сангийн санхүүжилт зогсоход сүрьеэтэй иргэдийн эмчилгээ, илрүүлэлт, оношилгоо зэрэг энэ төрлийн тусламж үйлчилгээг төр хариуцаад явахад бэлэн үү?
Монгол Улс эртнээс бэлтгэлээ хангаж, гэрийн даалгавраа хийх ёстой. Тиймээс Глобаль сангаас Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд “Олон нийтээр удирдуулсан хяналт” /ОНУХ/-ын тогтолцоог бэхжүүлэх санал тавьж, энэ ажлыг эхлүүлжээ. Олон нийтээр удирдуулсан хяналтыг сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, уг өвчинд өртсөн хүмүүсийн санаа бодол, туршлагыг нэгтгэх замаар сүрьеэгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгсөн сайн ажил болжээ.
Энэхүү санаачилгын хүрээнд туршилтын загвар ОНУХ төслийг 2024-2026 онд Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн хэрэгжүүлж байна. Туршилтын төслийг сүрьеэгийн тархалт ихтэй нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Хэнтий, Дархан-Уул аймагт хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, сүрьеэгийн эд
СҮРЬЕЭ БИДЭНД ХАМААТАЙ ЮУ?
Сүрьеэгийн халдвараар ихэвчлэн эмзэг бүлгийн иргэд өвчилж буй ч анхаарахгүй орхиж болохгүй. ргэд ажлын байрандаа, хүүхдүүд сургуулийн орчиндоо энэ халдварт өртөх эрсдэлтэй. Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн 20-30 хувь нь орон гэргүй, архинаас хамааралтай хүмүүс байна. Гудамжаар хэд хэдээрээ хэлхэлдэн явж архи уудаг хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Тэднээс 20 хүнд шинжилгээ хийхэд 13 нь сүрьеэтэй гарсан. Нэг дор хоёр хүн сүрьеэгээр оношлогдвол дэгдэлт гэж үздэг. 13 гэдэг бол гамшиг. Тэгэхээр орон гэргүй архины хамааралтай хүмүүст фокуслан ажиллах ёстойг ОНУХ төслийн зохицуулагч А.Нямдорж онцлов.
Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн сүрьеэгээр оношлогдвол 180 хүртэл хоногоор эмчлүүлэх шаардлагатай тул эрүүл мэндийн урт хугацааны чөлөө авах шаардлагатай болдог.

Монголд жилдээ сүрьеэгээр оношлогдож буй 3000 орчим хүний 30-40 хувь нь халдварын зэрэг өндөртэй буюу ажил хийдэг бол чөлөө авч эмчлүүлэхээс аргагүй байдаг. Сүрьеэгийн онош сонссон хүн ихэвчлэн “Яагаад би гэж!” хэмээн оношоо хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл зүйн хувьд хүндээр хүлээж авдаг. Ийм үед ар гэрийнхэн нь ойлгон дэмжиж чадвал сэтгэл зүйд нь сайнаар нөлөөлөхийн дээр чанартай хоол хүнс хэрэглэж, асаргаа сайн нөхцөлд эмчийн зааврын дагуу эмээ ягштал уувал 14-21 хоногт сүрьеэгийн халдвар ялгаруулахаа болино.
Харин хөнгөн буюу халдваргүй хэлбэрийн сүрьеэгээр оношлогдсон бол эмээ тогтмол уугаад, хөнгөн ажилтай бол ажлаа хийж болно гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны их эмч Т.Насанжаргал ярив.
СҮРЬЕЭГИЙН ЭМИЙГ ӨВЧТӨНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОДОГ Ч ӨВЧЛӨЛ ЯАГААД ИХСЭЖ БАЙНА ВЭ?
Сүрьеэгийн эм нь хот, хөдөө хаана ч үнэ төлбөргүй. Иргэн хот, хөдөө хаана ч явсан сүрьеэгээр оношлогдсон л бол байгаа газрынхаа Сүрьеэгийн диспансерт хяналтад орж, эмчилгээгээ эхлэх боломжтой.
Сүрьеэ багадаа зургаан сарын хугацаанд эмчлэгддэг. Мэдрэг буюу анх оношлогдсон үедээ эмчийн бичиж өгсөн эмийг тасалбал олон эмэнд дасалтай болж хүндэрнэ. Энэ үед эмчилгээ 1.2 жилээс хоёр жил үргэлжилнэ.
Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй атал өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэж байна. Иргэд эмчилгээгээ дундаас нь орхих буюу хяналт алдагдах нь Улаанбаатарт хамгийн өндөр буюу 10 хувьтай. Олон эмэнд дасалтай сүрьеэтэй иргэдийн хувьд 15-18 хувь байна. Сүрьеэг эмчлэх ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн буюу манай бүсийн зорилтот түвшин 85 хувь байдаг. Монголд эмчилгээний амжилт Монголд 85-90 хувьд ч хүрч байсан үе бий. Гэвч 2-3 жилд энэ үзүүлэлт 78-80 хувь руу унаж, хяналт алдагдах нь өсөж байна. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээний амжилт улс орнуудад 71 хувьтай байгаа бол Монголд 65 хувь болж буурсан. Энэ үзүүлэлт манай улсад 85 хувьд хүрч байсан. Өвчилсөн иргэд эмчилгээ таслах нь нэмэгдсээр байгаа нь тэдэнд нийгмийн болон сэтгэлзүйн дэмжлэг дутагдалтай байгааг илтгэж байна гэж Т.Насанжаргал эмч онцлов.
Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн ахуй амьдралд ямар хүндрэл бэрхшээл байгааг ОНУХ төслийн багийнхан тэдэнтэй уулзаж, асуудлыг ил тод гаргаж байна. Төслийн багийнхан 2024 оны 12-р сараас хойш 2026 оны 3-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд сүрьеэгээр өвчилсөн 3553 хүнийг судалгаанд хамруулж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлжээ. Тэдний 85 хувьтай нь уулзаж, 15 хувийг цахимаар судалгаа авсан байна.
Сүрьеэгээр өвчилсөн иргэд эмчилгээгээ тасалдаг. Энэ нь эргээд тухайн хүн, тэдний гэр бүл болон нийгэмд сөрөг үр дагавар ихтэйг олон жил ярьсан ч өнөөдөр халдварын эрсдэл улам бүр нэмэгджээ. Тиймээс ЭМЯ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ОНУХ төслийн багийнхан сүрьеэгээр өвчилсөн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй суудлуудыг нэгтгэн дүгнэж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой.
Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх төслийг эхлүүлэхдээ Зөвлөл байгуулж, тэр зөвлөл нь иргэдээс цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээллийг хуваалцаж байх ёстой. Зөвлөлийн гишүүдийн 70 хувь нь сүрьеэгээр өвчилсөн, даван туулсан иргэд байх ба 30 хувь нь төрийн байгууллагынхан багтаж байна.
Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн түүхээс уншигчдад хүргэе.
Кейс 1. Баянзүрх дүүрэгт оршин суугч, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй У сүрьеэгээр оношлогджээ. У-гийн ээж 2019 онд сүрьеэгээр оношлогдсон. Тэр үед хавьтлын судалгаа хийхэд охин У нь байгаагүй буюу өөрөө шинжилгээнд ороогүй. Гэтэл зургаан жилийн дараа 2025 онд У сүрьеэгээр оношлогдохдоо уушгины хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн байв.
У барилгын засал чимэглэл хийдэг ажилтай ч ажлаа хийх боломжгүй болов. Тэр хүүхдүүдтэйгээ 1.5 сая төгрөгийн байр түрээслэн амьдарч байсан бол түрээсээ төлж чадахгүйд хүрч арга буюу байраа орхин айлын хашаанд гэр барьж амьдрах болжээ. Одоо энэ өрх дөрвөн хүүхдийн 400 мянга, гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжид олгодог “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянга, нийт 450 мянган төгрөгийн орлоготой. Дөрвөн хүүхэд нь мөн сүрьеэгийн эм ууж эхэлсэн.
Ажил хийж амьдралаа залгуулдаг ээж нь өвдсөнөөс энэ гэр бүл орлогогүй болж, хүүхдүүд өлсгөлөн байна. Сүрьеэгийн халдварын үед сэтгэл санаа хамгийн тайван, чанартай хоол хүнс тогтмол хэрэглэж, ар гэрийн асаргаа дэмжлэгийн хүчээр хурдан эдгэрнэ. Гэтэл энэ гэр бүлийн хувьд ээж нь ажилгүй болсноос шууд ядууралд нэрвэгдэж, сүрьеэгийн олон төрлийн эм уухын хажуугаар хоол хүнсний хомсдолд орох хүндрэл нүүрлэж, аргагүйн эрхэнд тусламж хүсэж буй юм.
Төрөөс 70 гаруй төрлийн халамжийг иргэдэд олгодог байна. Гэвч энэ олон халамжийн алинд нь ч У-гийн гэр бүл хамрагдаж чадаагүй. Хүүхдүүд тэжээгчээ алдаагүй, хүүхдүүдийн аав байдаг ч архичин учир амьдралд нэмэргүй, салсан. Хүнсний талонд хамрагдъя гэхнээ зурагт, хөргөгчтэй учир бас хамруулаагүй аж. Тэгэхээр сүрьеэгээр өвчилсөн иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхгүй бол энэ өвчнийг даван туулахад хүнд болж байна.
Кейс 2. 61-ийн гарамд амьдардаг иргэн Б 70 гаруй настай. Түүний 40 гарсан хүү сүрьеэгээр өвчилсөн, хамт амьдардаг охин болон түүний 6-р ангийн хүү нь сүрьеэгийн халдвараас хамгаалах эм уудаг. Ээж нь хүүхдүүдийнхээ эмийг авах гэж долоо хоног тутамд 61-ийн гарамаас Сонгинохайрхан дүүргийн Сүрьеэгийн диспансер руу явдаг. Хүү нь эмээ тогтмол уудаг байсан сүүлийн үед архи ууж, эмээ таслаад олон эмэнд тэсвэртэй хүндэрсэн сүрьеэ болсон. Тэгэхээр дөрвөөс олон эм ууна. Мөн нүдний сүрьеэ болж хүндэрсэн тул давхар нүдний эмчилгээ хэрэгтэй. Настай эмэгтэй давхар хараа муутай хүнийг халамжлах хэрэгтэй болсон.
Төслийн мэргэжилтэн рүү холбогдоод, “Хүүгийн минь хараа сулраад байсан чинь нүдний сүрьеэ болсон байна.
Охин нь эпилепси /татаж унах/ өвчтэй учир ганцааранг нь явуулж болохгүй. Охиныхоо 6-р ангийн хүүг мөн сургуульд нь хүргэж өгч, авдаг. “Одоо миний өвдөг өвддөг болсон. Сүрьеэгийн эмээ авч чадахгүй болох вий” гэж шаналж буйгаа ОНУХ төслийн мэргэжилтэнд ярьжээ.
Сүрьеэ ингэж өвдсөн хүн болон ар гэрийнхнийг нь туйлдуулдаг аюултай өвчин. Тиймээс өвчилсөн иргэдэд төрийн тусламж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох” төслийн багийнхан хэлж буй юм.
Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн ар гэрийнхэн, албан байгууллагын, тэр байтугай энэ өвчний талаар мэдлэг дутмагаас эмнэлгийн байгууллагынхан хүртэл ялгаварлан гадуурхдаг. Сүрьеэтэй өвчлөн өөр шалтгаанаар эмнэлэгт хандахад, “Сүрьеэтэй учир хүлээж бай” гэж удаан хүлээлгэдэг. Олон хоногоор халуурч, хөлөрсөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг эрүүл мэндийн анхан шатны байгууллагынхан ханиад, бүр зүрхний өвчний онош тавих зэргээр буруу оношилж, хугацаа алдуулсан, эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан тухай судалгаанд хамрагдсан иргэд ярьсныг хүн тус бүрээр баримжтуулан, Мэдээллийн санд хадгалжээ.

Энэ төслийн зохицуулагч, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн ерөнхий захирал А.Нямдорж, Эрүүл мэндийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч, асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж, тогтолцооноос эхлэн шийдэх цаг болсон. Дэлхийн улс орнуудад сүрьеэтэй иргэдийг эмчлэхийн дээр нийгмийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Нийгмийн дэмжлэгт нь, түр амьдрах байраар хангах, ажлын байрны уялдаа холбоог хангаж зохих тэтгэмж олгох, уян хатан цагаар ажиллуулах, ямар нэг зээлтэй бол түр царцаах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, олон хүүхэдтэй бол түр хүүхэд асрах тусламж үзүүлэх гэх мэт халамж дэмжлэг үзүүлдэг гэсэн юм.