Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий Шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцын оочер, дарааллыг бууруулахын тулд иргэд утсаараа шатахуун авах цаг, дугаараа урьдчилан захиалдаг цахим системд шилжих бэлтгэл ажил хийгдэж байгааг мэдээллээ.
Тэрбээр “Ашигт малтмал, газрын тосны газарт хийгдэж буй цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Мөн түүнээс гадна түгээгчгүйгээр QR кодоор оочер, дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажилдаа орно биз. Аппликэйшнээр цагаа захиалаад шатахуун аваад явдаг болно. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь руу шилжмээр байна” гэв.
Мөн эрүүл мэндийн салбарын цаг захиалгын системтэй адил шатахууны түгээлтийг ухаалаг шийдэлд шилжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Сайдын зүгээс шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгч нартай иргэд зөв боловсон харилцахыг уриаллаа.
Г.Дамдинням “Хүнд цаг үеийг бид хэрэлдэж, муудаж биш, ойлгож хүлээн авч, эвлэж давж гарах ёстой. Шатахууны асуудлаас үүдэлтэйгээр улстөрчид бидэн рүү уурлаж болно, уурыг авна. Харин газар дээр нь ачаа үүрч ажиллаж байгаа ШТС-ын эрхлэгч, түгээгчтэй муухай битгий харицаарай. 24 цагаар ажиллаж байна” гэв.