gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 9.03
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японд хүйтэн усанд дэвтээдэг бэлэн гоймон тренд болж, долоо хоногт зарагдаж дуусжээ

Б.Нямдарь
Дэлхийд
Өчигдөр
Twitter logo

Японд хүйтэн ус хийгээд таван минут хүлээхэд л бэлэн болдог бүтээгдэхүүн худалдаанд гарсан нь бэлэн гоймонгийн шинэ эринг бий болголоо. Тодруулбал бэлэн гоймонг буцалсан биш, хүйтэн усаар шууд бэлдэж иддэг шинэ бүтээгдэхүүн зуны хамгийн эрэлттэй хүнсний трендийн нэг болжээ.

Японы бэлэн гоймон үйлдвэрлэгч Nissin Foods-ийн гаргасан “Cold Cup Noodle” бүтээгдэхүүн долдугаар сарын 20-нд худалдаанд гарсан бөгөөд анхны нөөц нь ердөө нэг долоо хоногийн дотор дууссан байна. Компани анхны нийлүүлэлтээ нэгээс хоёр сарын хугацаанд борлуулах тооцоотой байсан ч хэрэглэгчдийн эрэлт хүлээлтээс нь давжээ. 

Буцалсан усанд хэдхэн минут дэвтээж бэлддэг уламжлалт ойлголттой байсан аяган гоймонгийн хэрэглээний хэв маягт шинэ өөрчлөлт гарч байна.

Уламжлалт бэлэн гоймонгоос ялгаатай нь уг бүтээгдэхүүнийг хүйтэн усаар дүүргээд таван минут хүлээхэд идэхэд бэлэн болдог. Үүнийг Nissin таван жилийн турш хөгжүүлсэн бөгөөд “Cold Rehydrate” буюу хүйтэн усанд дэвтээж бэлэн болгох үйлдвэрлэлийн аргыг патентжуулжээ. 

Шинэ бүтээгдэхүүн нь одоогоор “Spicy Kimchi” болон “Chicken Salt Lemon” /Халуу ногоо кимчитэй, Тахиан мах, давсалсан нимбэгний амттай/ гэсэн хоёр төрлийг худалдаанд гаргажээ. Нэг аяга нь 285 иений /дунджаар 6,413 төгрөг/ үнэтэй байжээ. 

Хүйтэн усанд бэлдсэн ч гоймон нь хэт зөөлөн болохгүй, харин "зажлууртай, уян бүтэцтэй" байхаар тусгайлан боловсруулсан байна. Мөн савлагаан дээр нь бүр "буцалсан ус бүү хэрэглэ" хэмээн анхааруулжээ. 

Хүйтэн усанд бэлддэг энэхүү гоймонг зөвхөн зуны сэрүүцүүлэх хоол төдийгүй гамшгийн үеийн хүнсний нөөц болгон ашиглах боломжтой гэж үзэж байна.

Энэхүү шинэ бүтээгдэхүүн Японд зуны хэт халуунтай зэрэгцэн олны анхаарлыг татжээ. Сүүлийн жилүүдэд тус улсад халуун цаг агаарт хүйтэн хоол, ундааны эрэлт нэмэгдэж байгаа бөгөөд Nissin ч энэ чиг хандлагад зориулан бүтээгдэхүүнээ хөгжүүлжээ. 

Түүнчлэн бүтээгдэхүүний талаарх бичлэг, туршилтууд сошиал орчинд тархсанаар эрэлт нь улам нэмэгдсэн байна. Зарим хэрэглэгчид гоймонг зөвхөн хүйтэн усаар бус, шар буурцгийн сүү, цай зэрэг өөр төрлийн шингэнээр бэлдэж туршсан бичлэгүүдээ цахим орчинд хуваалцжээ. 

Сонирхолтой нь, хүйтэн усанд бэлддэг энэхүү гоймонг зөвхөн зуны сэрүүцүүлэх хоол төдийгүй гамшгийн үеийн хүнсний нөөц болгон ашиглах боломжтой гэж үзэж байна. Учир нь цахилгаан, хий тасарсан үед ус буцалгах шаардлагагүйгээр идэх боломжтой юм. 

Ингэснээр Японд 55 жилийн турш буцалсан усанд хэдхэн минут дэвтээж бэлддэг уламжлалт ойлголттой байсан аяган гоймонгийн хэрэглээний хэв маягт шинэ өөрчлөлт гарч байна. Nissin-ийн хувьд энэ бүтээгдэхүүн нь түр зуурын зуны трендээс гадна бэлэн гоймонгийн цоо шинэ ангиллыг бий болголоо. 

Эх сурвалж: The Japan Times

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан