Боловсролын яамны төлөөллүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, бүртгэлтэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
Цэцэрлэг, сургуультай холбоотой нийт 1061 өргөдөл, гомдол ирсэн ба үүний 991 гомдлын 747-г нь иргэний талд шийдвэрлэж, 244 нь боломжгүй гэдэг хариуг өгсөн.
Иргэд, эцэг эхчүүдээс ирж буй гомдлын багагүй хувийг түр оршин суугчийн хүүхдийг харьяаллын дагуу биш хэмээн цэцэрлэг, сургуульд авахгүй байна гэх асуудал эзэлж байна. Үндсэн оршин суугчид цахимаар ямар ч асуудалгүй бүртгүүлж байгаа ч түр оршин суугчдаас нэмэлт бичиг баримт шаардаж байна. Дийлэнхдээ Нийслэлийн ерөнхий боловсролын 141, 1, 187, 189 зэрэг сургуулиудад энэ төрлийн гомдол их иржээ.

Түр оршин суугчдаас байрны ордер шаардахгүй байх чиглэлийг ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Гэхдээ түр оршин суугч гэдгээ нотолсон бусад бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай. Өргөдөл, гомдлын заримыг нь харахад нэг байр, хаяг дээр хэдхэн хоногт олон хүүхэд бүртгүүлэх гэсэн зөрчлүүд гарсан гээд, асуудал хоёр талтай байгаа учраас сургуулийн ажлын хэсэг нягтлах ажлыг хурдан шуурхай хийж байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.