Япон улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхэнд генерал Арай Масаёоши Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзалт хийжээ.
Уулзалтаар талууд Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлийн хамтарсан сургалт, цэргийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа тогтвортой өргөжин бэхжиж, энэ хүрээнд хэрэгжиж буй “Зам” хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болсныг дурдлаа.
“Зам” хамтарсан сургалт, дадлага 2014 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 12 дахь удаагаа хэрэгжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 гаруй цэргийн алба хаагч тус сургалтад хамрагдаж, цэргийн инженерийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэл, чадавхыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой ажил хэрэгжүүлээд байна.
Генерал Арай Масаёошигийн айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцан итгэлцэл, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.