gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд Итгэмжлэх захидлаа гардууллаа

Э.Энхмаа
Улс төр
5 цаг 7 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардууллаа. 

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-оос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.

Талууд Монголын нүүдэлчдийн түүх, соёл, уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть бүтээх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэхүү төсөл нь нүүдэлчин ард түмний хүн төрөлхтний түүх, соёлд оруулсан хувь нэмэр, уламжлалт амьдралын хэв маяг, мэдлэг, соёлын онцлогийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энани Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргилд баяр хүргэж, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЮНЕСКО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын зорилго, үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахаа илэрхийлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан