Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган суманд өнгөрсөн бямба гарагт /2026.05.23/ боллоо. Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлага зэрэг 450 орчим хүн оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байна гэв.
Мөн Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловcруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэн, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг өсгөнө. Махны экспортыг зогсоохгүй. Үнийг захиргааны аргаар барихгүй гэж хэлжээ.