Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар 2026.05.14-ний өдөр энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүдийн асуулт асуух хугацаа 90 минут байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ төсөлд шүүмжлэлтэй хандлаа. Улсын төсвөөс гадуурх,бас нэг төсөв бий болж, хараа хяналтгүйгээр гадаад зээлийг зарцуулах вий гэж болгоомжилж байгаагаа УИХ-ын гишүүн Б.Түвшин илэрхийлэв. Өмнө нь төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлийн хэмжээгээ нэмдэг байсан бол одоо аргаа өөрчилж, шинэ хууль санаачилсан нь буруу гэсэн юм.
Харин МАН Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт стратегийн томоохон төслүүдийг гадаад зээлээр санхүүжүүлэх тул хуулийн төслийг батлах нь зөв гэв. Энэ төслийн зээлийг Энэтхэгийн Экзим банкнаас авсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хамгийн сүүлийн улиралд буюу 10-12-р саруудад төслийн санхүүжилт саатаж, худалдан авалт удааширсан байна.
Сангийн сайд З.Мэндсайхан гадаад зээлийн ашиглалт, хяналт сайн байгаа гэв. Сангийн яамны мэргэжилтнүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Л.Алтанцэцэг УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.