gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гордеев: Бид Монголыг өндрөөр үнэлж, нөхөрлөлөө чухал ач холбогдолтой, үнэ цэнтэй хэмээн үздэг

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-02-13
24
Twitter logo

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-13-ны хооронд ОХУ-ын Төрийн Думын даргын урилгаар Москва хотод ажиллав. Түүнийг ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хоёр улсын хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев Москва хотын Внукова нисэх онгоцны буудалд тоссон юм. 

Энэ сарын 10-нд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын II хуралдааныг Алексей Васильевич Гордеев оросын талаас, монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Алексей Васильевич Гордеев сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Та хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын уулзалтаас ямар үр дүн хүлээж байна?
-Энэ удаагийн уулзалтаар хүмүүнлэгийн болон эдийн засгийн асуудлуудыг голлон хэлэлцсэн. Засгийн газар хоорондын комиссоор өмнө нь хэлэлцсэн тодорхой асуудлуудыг давхар хэлэлцэхээс зайлсхийсэн юм. Монгол Улсын парламент өргөн хүрээний эрх мэдэлтэй, хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадамж сайтай тул тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийн тулд энэхүү механизмыг бэхжүүлэх нь зүйтэй гэж бид үздэг.

Та бүхэн өөрсдөө харсан байх, хамгийн чухал асуудлууд нь хөдөө аж ахуй, цахилгаан дулаан, зам тээвэр, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, боловсролын салбар байлаа. Миний бодлоор уулзалт маш амжилттай болж өнгөрсөн. Уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг цаашид албажуулах зорилгоор албан ёсны протоколд гарын үсэг зурсан болно.

-Та Орос-Монголын парламентын хоорондын комиссын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Орос–Монголын парламент хоорондын комиссын үйл ажиллагаа маш сайн явагдаж байна. Бид хоёр талд тогтмол уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

Манай хоёр улс маш найрсаг харилцаатай бөгөөд манай талаас Монгол Улсыг өндрөөр үнэлж, хайрладаг бөгөөд энэхүү нөхөрлөлөө чухал ач холбогдолтой, үнэ цэнтэй хэмээн үздэг.

Монгол-ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын дараагийн хурал Монголд болно. Ирэх зун Сэлэнгэ аймагт хурлыг зохион байгуулна, хурлын товыг эргээд мэдэгдэнэ гэснээр хурал өндөрлөв.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан