gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн байгаль хамгаалагчид найман жилд 800 орчим зэрлэг амьтныг авран хамгаалжээ

О.Батхишиг
Ногоон дэлхий
2026-03-03
0
Twitter logo

Өнөөдөр “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан  Нийслэлийн Байгаль орчны газар “Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зэрлэг амьтан, ургамлын экологийн, нийгэм, эдийн засаг, соёлын үнэ цэнийг таниулах, хууль бус худалдаатай тэмцэх шаардлагыг онцлон тэмдэглэх зорилготойгоор жил бүр өөр өөрийн онцлог сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

2026 онд дэлхий нийтээрээ “эмийн болон үнэрт ургамлын жил” болгон онцолж “эрүүл мэнд, өв уламжлал, амьжиргааг хамгаалъя” урианд хэрэгжиж байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хэлэхдээ, уг арга хэмжээ нь нэг өдрийн уулзалт бус, нийслэлийн ногоон бүсийн экологийн аюулгүй байдал, биологийн олон янз байдлын хамгаалал, зэрлэг амьтдын амьдрах орчны тогтвортой байдлыг хангах бодлогын түвшний чухал хэлэлцүүлэг болохыг онцлов.

Мөн Богдхан уул нь дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд Улаанбаатар хотын экологийн тэнцвэр, уур амьсгал, усны нөөц, зэрлэг амьтдын амьдрах орчны үндсэн тулгуур нутаг болохыг дурдсан юм.

2018-2025 оны хооронд 687 удаагийн дуудлагаар 800 орчим зэрлэг амьтдыг авран хамгаалсан бөгөөд стандартын шаардлага хангаагүй хурц шовх үзүүртэй хашаанаас шалтгаалан нийт 44 амьтан, үүнээс 15 халиун буга хорогдсон нь экологийн ноцтой дохио болсныг мэдээллээ.

Мөн Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “UCS 0304B:2025” стандартыг хэрэгжүүлж, зэрлэг амьтдад ээлтэй орчныг бүрдүүлэх, 20,345 га талбайд экологийн коридор байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцоллоо.

Цаашид байгууллагаас ногоон бүсийн зэрлэг амьтдын хамгаалал, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: НБОГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан