АНУ болон Израилын зүгээс Ираны эсрэг томоохон хэмжээний дайралт хийсний дараа Иранаас хариу цохилтыг хийж байна.
Тус улс Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон пуужин харваж байгаа юм. Энэ үеэр Дубай дахь тансаг зэрэглэлийн нэгэн зочид буудал цохилтод өртсөн байна.
Тодруулбал Дубайд байрлах Fairmont The Palm зочид буудалд гал гарч өтгөн хар утаа тэнгэрт суунаглах нь харагджээ.
Орон нутгийн албаныхан тус зочид буудал байрладаг дүүргийн нэгэн барилгад гарсан галын улмаас дөрвөн хүн шархадсан гэж мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ойрх Дорнодын бусад хэсэгт АНУ-ын цэргийн баазууд байрладаг Катар, Бахрейн, Иордан болон Кувейт улсууд өөрсдийн чиглэлд харвасан пуужингуудыг замаас нь устгасан гэж мэдээлжээ.
Ираны зэвсэгт хүчин Бахрейнд байрлах АНУ-ын тэнгисийн цэргийн баазад цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн.
Бахрейны нийслэл Манама хот дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн 5 дугаар флотын төв байр орчимд хар утаа суунаглаж буй нь харагдсан юм.
АНУ, Израилын цохилтоор Ираны дээд удирдагч амь хохирсон гэх мэдээллийг Ираны талаас өгсөн.
Эх сурвалж: ВВС