Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.02.06) Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзлаа.
Талууд Монгол, Японы хамтын ажиллагаа, найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, менежмент, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарыг цаашид сайжруулах, олон улсын стандарт, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын дэд бүтэц, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэ нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилтай уялдуулан нисэхээс ирэх буцах зорчигчдыг LRT буюу хөнгөн галт тэргээр тээвэрлэх хүсэлтийг хамтран шийдвэрлэх саналыг дэвшүүллээ.

Энэхүү дэд бүтцийн холболт нь нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдэд тохь тухтай, аюулгүй, эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн үр ашигтай үйлчилгээ байна гэв. “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү сайжруулахад нисэх буудлын өргөтгөлийн ажилтай уялдуулан LRT буюу нийтийн тээвэрт анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүки нар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.