Өмнөх нийтлэлээр бид хүүхдүүдийг дэлгэцээс бүрэн тусгаарлах боломжтой юу, эсвэл технологитой зөв харилцаж сургах нь илүү үр дүнтэй юу гэсэн асуултыг хөндсөн.
Өнөөдөр технологи нь боловсролын салбарт нэмэлт хэрэгсэл биш, суралцах орчны салшгүй нэг хэсэг болж байна. Монгол Улс ч мөн энэхүү шилжилтийн нэг хэсэг болж, 2021 оноос НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын хамтарсан “Giga” дэлхийн санаачилгад нэгдэн сургуулиудын интернэтийн хүртээмж, дижитал боловсролын орчныг сайжруулах чиглэлд ажиллаж эхэлсэн. “Giga” санаачилга нь 2030 он гэхэд дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбож, хүүхэд бүрд дижитал боловсролын боломжийг хүртээмжтэй болгох зорилготой олон улсын хөтөлбөр юм.
Хүүхдэд компьютер өгч буйг дэлгэцийн хамааралд хүчээр түлхэж байна гэж олон эцэг эх боддог. Гэхдээ дэлгэц бүр адилхан биш бөгөөд нэг дэлгэц хүүхдийг зөвхөн контент хүлээн авагч болгож байхад, нөгөө нь суралцах, бүтээх, хамтран ажиллах хэрэгсэл болж ч болно.
Сургуулийн орчинд технологи нэвтрүүлэхэд зөвхөн төхөөрөмжийн худалдан авах анхны үнэ бус, олон жилийн ашиглалтын явц дахь засвар үйлчилгээ, программын шинэчлэлт, мэдээллийн аюулгүй байдал болон удирдлагын нийт зардал зэрэг хамгийн чухал үзүүлэлт болдог.
Үүний нэг жишээ нь дэлхийн боловсролын салбарт өргөн ашиглагдаж буй Хромбүүк юм. Хромбүүк-ийн нэг давуу тал нь бага өртгөөр олон сурагчийг технологийн хүртээмжтэй болгох боломж. Олон улсын мэдээллийн технологийн судалгааны байгууллагын тооцооллоор Хромбүүк нь уламжлалт Windows/Mac төхөөрөмжүүдтэй харьцуулахад анхны худалдан авалтын өртгийг 44-61 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.
Мөн үүлэн технологид суурилсан төвлөрсөн удирдлагын системийн ачаар Хромбүүк төхөөрөмжийн тохиргоонд зарцуулах хугацаа 69 хувиар, техникийн дэмжлэг болон засвар үйлчилгээний хугацаа 92 хувиар, аюулгүй байдлын удирдлагад зарцуулах хугацаа 70 хувиар тус тус буурах боломжтой байна. Ингэснээр нэг Хромбүүк төхөөрөмжийн гурван жилийн ашиглалтын хугацаанд уламжлалт төхөөрөмжтэй харьцуулахад 590-935 ам.долларын нийт зардлын хэмнэлт бий болох боломжтой юм.
Тэгвэл дэлхийн боловсролын салбарт өргөн хэрэглэгддэг технологийн шийдэл болох Хромбүүк төхөөрөмжийг Монгол Улсад хэрхэн нутагшуулж, сургалтын үйл ажиллагаанд бодитоор ашиглаж буй талаар Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 12-р ангийн сурагчид өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Тус ангийн сурагчид 2025 оны Gemini Aкадеми сурагчдын хөтөлбөрт оролцож ангиараа хиймэл оюуны хэрэглээг өөрсдийн өдөр тутамдаа ашиглаж, багшид туслах болон хамтарсан байдлаар хичээлийн үйл ажиллагааг илүү сонирхолтой болгож чадсанаараа 1 дүгээр байр эзэлж ангиараа Хромбүүкийн эзэд болсон билээ. Энэхүү “Gemini Академи” сурагчдын хөтөлбөрт 16 аймаг, 7 дүүргийн 5-12 дугаар ангийн 14,000 сурагчид /давхардсан тоогоор/, БНСУ-д байгаа Монгол сургууль хамрагдсан бөгөөд нийт 200 орчим анги Google Classroom идэвхтэй цахим сургалтад орсон байна.

Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 12-р ангийн сурагч Б.Тэргэл
“Манай англи хэлний багш бидэнд Gemini ашиглан өөрсдөө тест боловсруулж, Google Form-руу оруулаад өөрийгөө шалгаж үзэхийг зөвлөсөн. Түүний дагуу бид хичээл бүр дээр тест боловсруулан өөрсдийгөө шалгах байдлаар өдөр тутамдаа ашиглаж байгаа. Өмнө нь Хромбүүк-ийг ийм хэрэгцээтэй гэж бодож байгаагүй. Ашиглаад сурчихвал бусад төхөөрөмжтэй харьцуулахад их хялбар санагдлаа.”

Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 12-р ангийн сурагч Д.Нандинцэцэг
“Бусад төхөөрөмж дээр нэмэлт аппликейшн татаж ашиглахад төвөгтэй байдаг бол Хромбүүк нь өөр дээрээ Play Store-той учраас хүссэн аппликейшнээ татаад ашиглах боломжтой учраас маш их таалагдаж байгаа.”

Сэлэнгэ аймгийн IV сургуулийн 12-р ангийн сурагч Д.Хүслэн
“Би гуравдугаар сараас эхлэн олон улсын SAT шалгалт өгөхөөр төлөвлөж, Хромбүүк дээр шалгалтаа өгөх боломжтой эсэхийг судалсан. Тэгээд шаардлагатай Bluebook аппликейшнийг Хромбүүк дээр суулган шалгалтаа өгөх боломжтой гэдгийг мэдсэн. Үүнийхээ хүсэлтийг БЕГ-т гаргаснаар хүсэлтийн дагуу нээж би SAT шалгалтаа Хромбүүк ашиглан ямар ч асуудалгүй өгч чадсан бөгөөд одоо шалгалтынхаа хариуг хүлээж байна.”

Интернэтгүй үед ч тасралтгүй суралцах боломж
Хромбүүк-ийн талаар түгээмэл байдаг нэг ойлголт нь “заавал интернэттэй үед л ашиглах боломжтой” гэх хандлага юм. Гэвч орчин үеийн ChromeOS болон Google Workspace for Education нь зөвхөн онлайн болоод интернэтгүй үед ч суралцах боломжийг бүрдүүлдэг функцтэй болсон байна.

GIGA төслийн мэдээллээр Монгол Улсад зураглал хийгдсэн 863 сургуулиас 856 нь буюу 99.1 хувь нь интернэтэд холбогдсон бөгөөд сургуулиудын дундаж татах хурд 130 Mbps-аас дээш түвшинд хүрчээ.
Үүнээс гадна Хромбүүк нь интернэт тасарсан үед ч Google Docs, Sheets, Slides зэрэг сургалтын хэрэгслүүд дээр тохиргоогоо зөв тааруулснаар баримт боловсруулах, даалгавар хийх, танилцуулга бэлтгэх боломжтой. Хийсэн ажлууд төхөөрөмж дээр түр хадгалагдаж, интернэтэд дахин холбогдох үед автоматаар шинэчлэгдэн хадгалагддаг байна.

Гэвч сургуулийн орчинд ашиглагдах төхөөрөмжийн хувьд өнөөдрийн хүчин чадлаас гадна олон жилийн турш найдвартай ажиллах эсэх нь чухал үзүүлэлт юм.
Тэгвэл Хромбүүк-ийн нэг онцлог нь ChromeOS үйлдлийн системийн автомат шинэчлэлтийн систем юм. Google компани 2024 оноос эхлэн 2021 он болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн Хромбүүк төхөөрөмжүүдэд 10 жилийн хугацаанд 4 долоо хоног тутам автомат системийн шинэчлэлт авч, аюулгүй байдал, тогтвортой ажиллагаа болон эрчим хүчний хэрэглээгээ сайжруулдаг. Ингэснээр сурагчид хуучирсан программ, аюулгүй байдлын эрсдэлээс шалтгаалан төхөөрөмжөө ойр ойрхон солих шаардлагагүй болж, сургуулийн технологийн хөрөнгө оруулалтыг илүү урт хугацаанд ашиглах боломж бүрддэг.
Мөн ChromeOS нь олон давхар хамгаалалтын бүтэцтэй бөгөөд Verified Boot технологиор төхөөрөмж асах бүрд системийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, эрсдэлээс хамгаалдаг. Автомат шинэчлэлттэй хосолсноор сурагчдын мэдээллийн аюулгүй байдлыг тогтвортой хангах боломж бүрддэг.
Үүнээс гадна Хромбүүк нь батерейн зарцуулалтыг оновчтой удирддаг тул нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн өдрийн хичээлийн хэрэглээг хангах боломжтой. Энэ нь сурагчид анги танхимд цэнэглэгчээс хамаарахгүйгээр тасралтгүй суралцах давуу талыг бий болгодог.
Сурагчид л болсон хойно хичээлийн завсарлагаанаар гүйж харайх, цүнхээ тавихдаа санамсаргүй унагаах, ширээн дээрх усаа асгах зэрэг жижиг ослууд өдөр тутам тохиолддог. Тиймээс сургалтын зориулалттай төхөөрөмж нь зөвхөн хурдан, ухаалаг байхаас гадна хүүхдийн идэвхтэй хэрэглээг даахуйц бат бөх байх шаардлагатай.
Ийм хэрэгцээнд зориулан боловсролын Хромбүүк загваруудыг уналт, доргилт, температурын өөрчлөлт зэрэг нөхцөлд тэсвэртэй байдлаар бүтээдэг. Зарим загварууд нь АНУ-ын MIL-STD 810H бат бөхийн шалгуурыг хангаж, 330 мл хүртэлх шингэн зүйл асгарахад хамгаалах гар, амархан салж гэмтэхээс сэргийлсэн товчлуур болон бат бөх дэлгэцийн шийдлүүдтэй байдаг.

Технологи хүүхдийн хөгжилд заавал саад болдог зүйл биш. Харин түүнийг ямар зорилгоор, ямар орчинд, хэрхэн ашиглаж байгаагаас үр дүн нь хамаардаг. Зөв чиглүүлсэн технологи нь хүүхдийг зөвхөн хэрэглэгч бус, суралцагч, бүтээгч болгон хөгжүүлэх боломжтой.
Өмнө дурдсанчлан, Хромбүүкийн гол зорилго нь тэдний өдөр тутам ашиглаж буй технологийг илүү аюулгүй, хүртээмжтэй, боловсролд чиглэсэн хэрэглээ болгон өөрчлөхөд оршдог. Тиймээс бид хүүхдүүддээ дэлгэцээр юу үзэхийг биш, юу бүтээж, юу сурч болохыг зааж өгөх нь чухал юм. Энэ оны 10 дугаар сараас эхлэн Gemini Академи сурагчдын хөтөлбөр эхлэх тул багш, эцэг эх, сурагчид та бүхэн дараах маягтыг бөглөж сурагчдын цахим зохистой хэрэглээ болон ур чадварыг нэмэгдүүлэх хиймэл оюунд суурилсан сургалтад хамруулаарай.

Gemini Academy сурагчдын хөтөлбөрийг сонирхож байвал дараах холбоосоор бүртгүүлж хүсэлтээ ЭНД дарж илгээгээрэй.
Багшийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болон хромбүүкний хэрэглээний талаарх сургалтыг сонирхож байвал https://www.facebook.com/GfeMongolia/ сошиал хуудсыг дагаж сургалтын мэдээллийг цаг алдалгүй аваарай.