Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр "Халзан бүрэгтэй" ордын хайгуул судалгааны талбайд ажиллажээ.
Тус хяналт шалгалтын явцад цооногуудын нөхөн сэргээлттэй холбоотой сайжруулалт хийх зэрэг хүрээнд хайгуулын өрөмдлөгийн ажиллагааг түр зогсоосон байна. Харин төслийн бусад судалгаа шинжилгээ, хагас үйлдвэрийн туршилт, байгаль орчин, цацрагийн мониторинг, орон нутгийн иргэдтэй харилцах ажлууд хэвийн үргэлжилж байгааг Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК-ийн зүгээс мэдэгджээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Халзан бүрэгтэй төслийг бүрэн зогсоогоогүй. Хөрөнгө оруулагчдыг бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой. Энэ тохиолдолд бид тэднийг хамгаалж, өмгөөлөх асуудлыг ярина. Төсөлтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс нэлээдгүй асуудлыг хөндөж байгаа. Манай яамнаас хүмүүс явж газар дээр нь шалгахад хэд хэдэн зөрчил илэрчээ. Энэ төслийг хэрэгжүүлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Ийм зөвшөөрөлтэй ААН орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ заавал байгуулах ёстой.
Мөн нөхөн сэргээлт маш чухал болохыг бид саяхан бяцхан охины амь эрсэдсэн харамсалтай үйл явдлаас харлаа. Тиймээс хайгуулын үеийн байгалийн нөхөн сэргээлтийн ажлаа дутуу гүйцэтгэжээ, хүн болон байгальд эрсдэл үүсгэж болохуйц нөхцөлөө засах чиглэлд ахиц гаргаж стандарт нормоо мөрдүүл гэдэг даалгавар өгч үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа. Энэ үүрэг, даалгаврыг биелүүлсэн эсэхээ тайлагнах ёстой. Ингэж байж цаашид үйл ажиллагааг нээх үгүй тухай асуудлыг ярих юм” гэв.
"ХАЛЗАН БҮРЭГТЭЙ" ГЭЖ ЮУ ВЭ?

Ховд аймгийнхан “Хүрэн толгой” гэх хайрхныг “Халзан бүрэгтэй” хэмээн нэрийдэж эртнээс тахин шүтэж иржээ. Энэ хайрхан нь Улаанбаатар хотоос 1,400 км, Ховд аймгийн Ховд хотоос хойш 60 км зайд Мянгад сумын нутагт байрладаг. Тус ордод Лантан (La), Церий(Ce), Иттри (Y), Диспрози (Dy), Неодим(Nd) гэх газрын ховор элемент болон бусад ховор металлын нөөц байгаа хэмээж буй.
Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос анх судалж эхэлсэн бөгөөд 2004 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг Монгол, Америк, Япон зэрэг олон орны компани эзэмшсэн бол өнөөдөр “Монголиан Рийр Ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC)-д бүртгэлтэй байгаа.
Уг компани одоогоор ордыг ашиглаж эхлээгүй байгаа бөгөөд хайгуулын үйл ажиллагаа үргэлжилж буй юм.