Монголд анх удаа “Азийн аялал жуулчлалын форум”-ын арга хэмжээ боллоо. Өмнө нь Азийн томоохон улсуудад зохион байгуулж байсан бол өнөөдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна.
Аялал жуулчлалын хөгжил, тогтвортой байдал, салбарын сүүлийн үеийн үйлчилгээ болон технологийн нэвтрүүлэлт, ногоон хөгжил зэрэг нарийн, онолын судалгааны үндэслэлтэй чухал асуудлуудыг хэлэлцсэн энэхүү хуралд дэлхийн 22 орны 150 орчим төлөөлөгч оролцож байна.
Уг үйл ажиллагаа хамгийн анх ойролцоогоор 30-аад жилийн өмнө Вьетнамын Хошимин хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй.

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан:
“Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын хамгийн том цөм, гол зах зээл бол Ази тив, тэр дундаа Зүүн Ази. Зүүн хойд Азийн бүс нутагт Япон, Солонгос, Хятад болон Монгол улсыг зорин ирэх жуулчдын урсгал маш их байдаг.
Монголд ирж буй жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг зүйл манай соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдрал болон байгаль орчин юм. Тэр дундаа нийт жуулчдын дийлэнх нь Өмнөговь аймгийг зорьдог.
Бид энэ жилээс эхлэн Өмнөговь аймагт олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр, Зам тээврийн яамтай хамтрав. Жуулчид заавал Улаанбаатараар дамжихын оронд шууд Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудалд газардах талаар хэлэлцлээ. Бид Монгол улсаа дэлхийд таниулж, аялал жуулчлалын салбараар дамжуулан улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах томоохон зорилго тавин ажиллаж байна. " гэв.

Отгонтэнгэр их сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Б.Ербахыт:
“Өнгөрсөн онд үндэсний статистикийн хорооноос дотоодын аялал жуулчлал давхардсан тоогоор хоёр сая хүн аялсан гэх тооцооллыг гарсан. Давхардсан тоог тооцохгүйгээр нийтдээ 1,675,000 хүн улсын хэмжээнд аялж зугаалжээ.
Үүний 66.8% нь баяр наадмын үеэр аялсан ба нэг дотоодын жуулчин ойролцоогоор 1,1 сая төгрөгний зардал гаргасан гэж тооцов.
Энэ дүнгээр нийтэд тооцож үзвэл 2.6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгосон. Өнгөрөгч жилүүдийн хувьд ихэвчлэн зуны улиралд аялдаг байсан бол энэ жилээс өвлийн улиралд аялах нь элбэг болоод байна. Дотоодын аялал жуулчлал дөнгөж хөгжиж байгаатай холбогдуулан үйлчилгээний чанар асар муу болон үнэ өндөр байна.
Аялал жуулчлал бол уул уурхай, барилгатай харьцуулахад маш олон хүн ажиллуулдаг, хүний хүчинд тулгуурласан салбар. Гэвч Монгол улс хүн ам цөөтэй тул ажиллах хүчний нөөц байнга дутагддаг. Энэхүү асуудлыг дэлхийн жишигт нийцсэн технологийн шийдлээр нөхөх боломжтой" гэлээ.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Т.Баттулга:
“Манай улсад саяхан БНСУ-ын Засгийн газар (KOICA)-ийн хөрөнгө оруулалтаар “Аялал жуулчлалын мэдээллийн төв” нээгдсэн. Байгууллагын менежмент, үйл ажиллагааг Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хариуцан явуулахаар төр, засгийн газартай гэрээ байгуулахаар бэлтгэж байна.
Азийн бусад орнууд хил залгаа, дэд бүтэц сайтай учраас хоорондоо хямд бөгөөд хурдан аялах боломжтой байдаг. Харин Монголд ирэхийн тулд Европоос Оросыг дамжих, эсвэл Азийн орнуудаас Хятадыг туулж ирдэг тул зардал өндөр, харьцангуй алслагдмал бүс.
Аялал жуулчлалын оргил үеэр хотын замыг ухаж, шороо тоос босгодог нь жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Төрийн зарим шийдвэрүүд аялал жуулчлалын үнэ цэнтэй байршлуудыг сүйтгэдэг нь харамсалтай” хэмээн ярилаа.
Аялал жуулчлалын боловсролоор дэлхийн их сургуулиудын чансааг тэргүүлдэг (1, 2-т эрэмбэлэгддэг) Хонконгийн Политехникийн их сургуулийн тэргүүлэх профессор Кэй Чун энэхүү арга хэмжээг санаачлан, өөрийн багийн хамт ирж оролцож байна.
Түүний багийн гишүүн профессор Жон Гэ Сон хэлэхдээ “Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх соёлын өв, түүхийн арвин баялаг дурсгал, дэлхийд цорын ганц нүүдэлчин ахуй гээд бүх нөөц бололцоо бэлэн байна. Түүнчлэн монгол хүний зочломтгой, элэгсэг зан чанар нь аялал жуулчлалын салбарын маш том давуу тал юм.
Харин хамгийн гол бэрхшээл нь аяллын улирал богинохон байдаг. Цаашид жилийн дөрвөн улиралд жуулчдыг татах хөтөлбөрүүдийг өргөжүүлэх шаардлагатай. Монголд бүх үнэт баялаг нь байна, одоо үүнийгээ хэрхэн эрдэнэ болгон хувиргаж, жуулчдыг татах вэ гэдэг менежмент л үгүйлэгдэж байна” хэмээн ярилаа.
Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл