gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Чулуун: Унгарын үндэсний музейгээс Атилла хааны дурсгалыг авчирч үзүүлнэ

Боловсрол
2026-06-15
Twitter logo

Улаанбаатар хотноо энэ сарын 15-20-ны өдрүүдэд “Евроазийн их солилцоо ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдэвт Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.

Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн салбарын хамтын ажиллагаа, бодлого, удирдлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал шилжилт, инноваци, музейн боловсрол, олон нийттэй харилцах үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.

Чингис хаан музейн захирал С.Чулуун, “Музейн хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн нэр хүндтэй музейнууд өөрсдийн сан хөмрөгт буй ховор үзмэрүүдийг Монголд авчирч үзүүлэхээр болсон. 

Унгарын үндэсний музейгээс Атилла хааны холбогдолтой дурсгалыг, Итали улсаас Рафаэлийн эх зургийг тус тус Монголд үзүүлэхээр төлөвлөж байна” гэв. Мөн ирэх арваннэгдүгээр сард Италийн Төрийн ордноос Ил хаант улсын үеийн цогц дурсгалыг авчрахаар тохиролцлоо.

Гадаадад хадгалж буй, Монголын түүхтэй холбоотой дурсгалуудыг буцаан авах тухайд шууд манайх гэж өмчилж болохгүй. Тэдгээрийн гарал үүслийг нарийвчлан судалж байж асуудал тавих ёстой тул бид судалж байна” гэв. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй энэ чуулган Евроазийн бүс нутгийн орнуудын соёлын харилцааг илэрхийлсэн, өмнө нь зохиогдож байгаагүй том арга арга хэмжээ болж байна. Чингис хааны музей байгуулагдсанаар Монгол Улсын зөөлөн хүчний бодлого, гадаад сурталчилгаа эрчимжсэн.

Цаашид Ерөнхийлөгчийн гадаад орнуудад хийх төрийн айлчлалын бүрэлдэхүүнд соёлын харилцаа, музейн үзмэрийг танилцуулах ажлыг тогтмолжуулж, улс төр, эдийн засгийн харилцааг соёлын дипломат ажиллагаагаар баяжуулах жишиг тогтсон” гэлээ.

Евроази нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж ирсэн, соёлын солилцоо, харилцааны чухал бүс нутаг юм. Энэ бүс нутгийн музей, соёлын өвийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь соёлын өвийг хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, “Энэ уулзалтаар Монгол байр сууриа Евроазид илэрхийллээ. Орчин үеийн музейн чиг хандлагад өндөр технологи, инновац нэвтрүүлэх нь чухал болсон.  Чуулганы тусгай секцээр Европ, Азийн улсуудын музейд VR, AR, интерактив технологи болон хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа туршлагаас суралцаж байна. ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт Төв Ази, Монголын түүх соёлд зориулсан хэд хэдэн бие даасан танхим бий. 

Тэдгээр ховор дурсгалыг цахим хуудсаар нь дамжуулан үзэх боломжийг бүрдүүллээ” гэжээ. 

Засгийн газрын томоохон хөрөнгө оруулалтын үр дүнд манай улсын музейн талбай ковидын өмнөх үетэй харьцуулахад 20 гаруй мянган метр квадратаас 48 мянга болжээ. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Үндэсний төв музей төсвөөс хараат бусаар, өөрийн орлогоор санхүүжих бүрэн боломжтой болсон гэв.

Жуулчид, дотоодын иргэдэд ялгаатай тогтоосон үнийн дүнг нэг стандартад оруулж, нэг үнэтэй болгох, төлбөрийн системийг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлж, тасалбарын орлогыг нэмэх зэрэг шинэчлэллүүдийг төлөвлөжээ.

Цар тахлын үед музейг жилд 600 орчим мянган хүн үздэг байсан бол өнгөрсөн оны дүнгээр 1.5 саяд хүрч, үзэгчдийн тоо 2-3 дахин өссөн байна. Одоо барьж буй 48 мянган метр квадрат талбайтай, Байгалийн түүхийн үндэсний музейн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Монголын соёл, өвийг сонирхох гадны аялал жуулчлалыг татах хамгийн том хөшүүргийн нэг нь энэ музей болох юм.

ОХУ-ын Эрмитаж музейн дэд захирал Алексей Вогданов, “Музейн салбарт нэвтэрч буй шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах нь өнөөдөр нэн сонирхолтой сэдэв.

Хиймэл оюун ухааны өгч буй мэдээлэлд бид хэр зэрэг итгэж болох вэ гэдэг асуудлыг би илтгэлдээ хөндөнө. 

Эрмитажийн Дорно дахины судлалын том хэлтэст Төв Ази, Монголын түүх, соёлын маш арвин, нандин цуглуулгыг хадгалдаг.

Монголын түүхэнд зориулсан хэд хэдэн бие даасан танхимууд ч бий.

Эдгээрийг заавал биеэр ирэхгүйгээр Эрмитаж музейн албан ёсны цахим хуудсаар орж, цахим аялал хийн үзэх бүрэн боломжтой. 

Форумын зохион байгуулалтыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс, тухайлбал Берлин, Австри зэрэг 70 орчим музейн төлөөлөгч цугларсан нь харилцан туршлага солилцох, Европ, Азийн музейнүүд бие биеэсээ суралцах чухал талбар болж байна” хэмээн ярилаа. 

Чуулганаар хэлэлцсэн шинэлэг технологи, менежментийн стандартууд болон олон улсын хамтарсан үзэсгэлэнгүүд нь Монгол Улсын түүх, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах, цаашлаад музейнүүдийг эдийн засгийн хувьд бие даан хөгжихөд чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг дагуулна гэж салбарынхан үзэж байна.

Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технолийн II дамжааны оюутан Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан