Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Энэтхэгийн Соёлын яамны харьяа Энэтхэгийн Үндэсний музей, Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар, Шри Ланкийн Махабодхи нийгэмлэг болон Олон Улсын Буддын Шашны Холбоотой хамтран Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун рэнсрэлүүдийг 2026 оны 5-р сарын 31-нээс эхлэн 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийд дээр заллаа.

Ариун рэнсрэлүүдийг 2026 оны 5-р сарын 31-ны өдөр буюу Бурхан багшийн Их Дүйчэн Өдөр залж олон нийтэд нээсэн юм. Ариун рэнсрэлүүдийг Ассам мужийн Захирагч ноён Лакшман Прасад Ачарья 2026 оны 5-р сарын 30-нд Монгол Улсын Боловсролын сайд Л. Энх-Амгалан болон Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандорж нарт ёслол төгөлдөр гардуулан өгсөн билээ.
2. 2025 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү арга хэмжээний талаар зарласан юм. Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой Стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс юм. Дээрх өдрүүдэд Монголын Бурхны шашинтнууд, сүсэгтэн олон Бурхан багшийн хоёр их шавийн рэнсрэлд хүндэтгэл үзүүлэх боломж тохиолоо. 10 хоногийн туршид Монголын өнцөг булан бүрээс ирсэн 100,000 орчим сүсэгтэн Ариун рэнсрэлүүдэд хүндэтгэл үзүүлэн сүсэглэж адис авлаа. Монгол улс 3.4 сая хүн амтай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

3. Өнөөдрийг хүртэл эдгээр ариун рэнсрэлүүдийг зөвхөн Тайландад 2024 онд залж байсан бол харин одоо Монголд авчирч залаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Мөн 2022 оны 6-р сард Монгол Улсад Бурхан Буддагийн ариун рэнсрэлийг залсан нь мартагдашгүй үйл явдал болсныг санаж байгаа биз ээ.
4. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Үндэсний Музей болон Олон Улсын Буддын Шашны Холбоо Буддын Шашны гурван тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд эдгээр нь олон нийт, лам хуврагууд болон эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан юм. Үүнд:
i) Олон Улсын Буддын Шашны Холбооноос зохион байгуулсан Сарипутра ба Маудгальяна нарын амьдрал - Оюун ухаан, сүсэг бишрэл ба рэнсрэлүүд
ii) Энэтхэгээс Монгол руу: Буддын Дхамма буюу ном сургаалууд дотор азиар дамжин ирсэн нь - Олон Улсын Буддын Шашны Холбоо
iii) Гэрлийн зам: Иконограф, Рэнсрэлүүд ба Дхаммагийн зам (Сиддхарта Гаутама буюу Шакьямуни Буддагийн амьдрал - Энэтхэгийн Үндэсний Музейн үзмэрийн дээжээс

5. Ариун рэнсрэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн Тэргүүний статустай байдаг. Ариун рэнсрэлүүдийг 2026 оны 5-р сарын 30-нд Энэтхэгийн Ассам мужийн Захирагч ноён Лакшман Прасад Ачарья тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт авчирсан бол 2026 оны 6-р сарын 10-ны өдөр Ладакхийн Захирагч ноён Винай Кумар Саксена тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгийн Агаарын хүчний тусгай нислэгээр Энэтхэг рүү буцаан авч явлаа. Гандантэгчэнлин хийд дээр Ариун рэнсрэлүүдийг ёслол төгөлдөр угтах, мөн үдэх ёслол боллоо.
6. Монгол Улсын Засгийн газар Ариун рэнсрэлүүдийг залахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн. Ариун рэнсрэлүүдийн өндөр дээд статустай нийцүүлэн Гандантэгчэнлин хийдийн зүгээс шашны талын бүхий л ажлыг хариуцан ажиллалаа. Монголын өнцөг булан бүрээс сүсэгтэн олон ирж хүндэтгэл үзүүллээ. 2026 оны 6-р сарын 10-ны өдөр Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулсан хаалтын ёслолын үеэр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандорж, Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ладакхийн Захирагч ноён Винай Кумар Саксена, Шри Ланкийн Махабоди нийгэмлэгийн Тэргүүн Банагала Упатисса Тхеро, Олон Улсын Буддын шашны Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Шарце Хэнсур Ринбүчи Жанчуп Чойден нар Энэтхэгийн Засгийн газар болон Ерөнхий сайд Нарендра Модид Ариун рэнсрэлүүдийг Монголд авчирсанд талархал илэрхийлэв. Ариун рэнсрэлүүдийг Монгол Улсын Боловсролын сайд Л. Энх-Амгалан, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан, Гэвш Лхаарамба Д. Жавзандорж нар Ладакхийн Захирагч ноён Винай Кумар Саксена ёслол төгөлдөр гардуулан өглөө.
7. 2026 оны 6-р сарын 10-ны өдөр нисэх онгоцны буудал дээр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве Энэтхэг, Монголын найрамдлын бэлгэдэл болгон Ладакхд тарих модны суулгацыг Захирагчид бэлэглэв.
8. Энэтхэгийн төлөөлөгчид болон Гандантэгчэнлин хийдийн зүгээс Ариун рэнсрэлүүдийг Монголд залахад дэмжлэг үзүүлсэнд Энэтхэгийн Элчин сайдын яаманд талархал илэрхийлэв. Ариун рэнсрэлүүдийг залсан энэхүү үйл явдал Энэтхэг, Монголын оюун санааны холбоог улам бэхжүүлэх болно.
Эх сурвалж: Энэтхэг улсын Элчин сайдын яам