gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн ус хилээр оруулдаг Хятадуудын сүлжээ илэрлээ

Нийгэм
2008-03-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-24

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг, “Богд-Ар” хороололд хятад иргэн авч явсан мөнгөн усаа асгасан ноцтой хэрэг гарлаа. Дарханы Хонгор болон Баянхонгор аймгийн нутаг цианит натригаар хордсон гэх, Төв аймгийн Борнуур суманд мөнгөн усны хор байгаа зэрэг дуулиан намжаагүй байтал Монгол Улсын нийслэл, хүн амын нягтрал ихтэй дүүрэгт ийнхүү мөнгөн ус асгасан явдал нийтийг түгшээв.

2008.03.22. 10.55 цаг. “Богд-Ар” хорооллын 20 дугаар байранд мөнгөн устай шил барьж явсан хятад иргэн алдаж асгалаа гэсэн дуудлага Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ирэв. Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн болон Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын тухайн орчныг хариуцсан хэсэг очиж, орчныг хамгаалалтад авч, Нийслэлийн онцгой байдлын газрынханд мэдээлэл хүргүүлжээ.

Холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, дээрх байрны хонгил болон гадна талд асгарсан мөнгөн усыг саармагжуулах ажлыг хийж эхлэв. Тэд химийн хорт бодисыг аюулгүй болгож саармагжуулах дүрэм, журмын дагуу хөрсийг 15 см-ын гүн хэмжээтэй хуулах ажлыг эхлэв.

12.00 цаг. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд мөнгөн ус алдаж асгасан хүмүүсийг саатууллаа. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компанийн ажилчин Лю Жиан Мин тус бүр нь 400 граммын лонхтой хоёр шил мөнгөн ус барьж явсныхаа нэгийг асгажээ. Нөгөөг нь ажлынхаа өрөөнд оруулан цонхны тавцан дээр тавьсан байсныг цагдаагийнхан битүүмжлэв. Улмаар тус компанийн байранд үзлэг хийхэд нэр нь үл мэдэгдэх, нунтаг, хуурай химийн бодис их хэмжээгээр агуулж байсныг илрүүлэн ямар бодис болохыг тогтоолгохоор шинжилгээнд явуулжээ. Лю Жиан Минаас гадна тус компанийн захирал Дү Ши Жэй, захирлын туслах Ян Фан, орчуулагч Өвөрмонгол иргэн Од нарыг саатуулан шалгахаар авч одлоо. Тус компани нь Төв аймгийн Жаргалант суманд алтны хайгуулын лиценз эзэмшдэг юм байна.

13.00 цаг. Цагдаа, онцгой байдлынхан орчныг хамгаалалтад авч, саармагжуулалт хийсний дараа мэргэжлийн хяналтын байгууллагынхан сператор гэдэг багажаар мөнгөн ус агаарт дэгдсэн эсэхийг 24 цагийн турш хянахаар боллоо. Улмаар хөрс, агаарын дээжийг шинжлүүлэхээр холбогдох байгууллагад илгээсэн юм. Шинжилгээний хариу гартал тухайн албан өрөөний ойр орчныг цагдаа, онцгой байдлын ажилтнууд хяналтдаа байлгах аж.

14.00 цаг. Хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг гарч, Төв аймгийн Жаргалант сумыг зорьсон бөгөөд тэд “Тэн Хун” компанийн салбарын үйл ажиллагааг зогсоож, битүүмжлэх даалгавартай явжээ.

17.00 цаг. ЦЕГ-ын хурлын танхимд НОБГ, НЦГ хамтран сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд дээр өгүүлсэн бүх зүйлийг яриад шинжилгээний хариу гартал орчныг хоргүйжүүлэх, саармагжуулах ажлыг зохион байгуулснаа дуулгав. Уг бодис түргэн ууршимтгай, хүний биед сөрөг нөлөө үзүүлж, нүд, төв мэдрэлийн систем, арьс, уушги, элэг, дэлүү, бөөрийг хамгийн түрүүнд гэмтээдэг аж. Тиймээс мөнгөн усаар бохирлогдсон газарт ажиллаж буй Онцгой байдлын албаны ажилтнууд тусгай хувцас хэрэгсэл өмсөж саармагжуулах ажлыг гүйцэтгэж байсан юм.

22.00 цаг. Улсын байнгын онцгой комиссийн шуурхай хуралдаан болов. Уг хурлаас “Богд-Ар” хорооллын орчинд онцгой байдал тогтоох шаардлагагүй гээд хөрс, агаарт тархсан мөнгөн усыг саармагжуулах ажлыг сайтар зохион байгуулахаар шийдвэрлэв. Улмаар мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж хаанаас ямар замаар оруулж ирснийг тодруулахаар болсон юм.

Шийдвэр гарсны дараа Онцгой байдлын албаныхан хөрсийг өчигдөр дахин ариутгалаа. Энэ талаар Улсын байнгын онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Батчулуунаас тодруулахад “Бид өчигдөр хөрсийг 15 см хуулж, саармагжуулалт хийсэн. Харин өнөөдөр дахин 60 см гүнд, 25х1.5 ам.метр талбайд хөрсийг хуулж, шинэ хөрсөөр хучаад байна.

Төв аймгийн Жаргалант сум руу явсан ажлын хэсгийнхэнтэй холбогдож чадаагүй байна. Тэд “Тэн Хун” компанийн салбарыг шалгаж, мөнгөн усыг алт олборлохдоо ашигладаг эсэхийг шалгаж, байрыг нь битүүмжлээд ирэх юм. Одоо Байгаль орчны сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж холбогдох арга хэмжээний талаар хэлэлцэх болно” гэв.

2008.03.23. 13.00 цаг. Цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газраас Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэн Хун” компанийн алтны уурхайд шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоожээ. Тэнд нэр үл мэдэгдэх химийн бодис их хэмжээтэй хураалттай байсныг илрүүлсэн байна. Энэ дагуу нарийн мэргэжлийн химичдийн багийг тус суманд ажиллуулахаар болжээ. Тэд чухам ямар бодис болохыг тогтоох юм.

16.30 цаг. Байгаль орчны сайд, Химийн үндэсний хорооны дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллагын урьдчилсан дүгнэлтээр мөнгөн ус тухайн байрны орчинд тархаагүй. Харин асгарсан газартаа байна. “Богд-Ар” хорооллын айлуудад шинжилгээ хийхэд мөнгөн ус тархсан зүйл илрээгүй. Мэргэжилтнүүд гурав, гурван цагийн зайтай шинжилгээ авч байна. Мөнгөн ус нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис. Гэвч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэн Хун”, “Тэн Хуа” компаниуд түүнийг хууль бусаар хилээр оруулж ирж борлуулдаг бүлэглэл, сүлжээг үүсгэжээ. Хуулийн байгууллага тэднийг шалгаж байгаа. Өдгөө бид ард иргэдийг мөнгөн усны аюулаас сэрэмжлүүлэх, урамшуулах шугамаар иргэдийн гар дээр байгаа энэ хорт бодисыг авч устгах, химийн хорт бодис устгах зориулалттай тусгай байгууламжтай болох ажлыг санаачлаад байна. Мөнгөн ус хилээр нэвтрүүлэх нь хуулиар хориотой. Харин цианит натри оруулах зөвшөөрөлтэй хоёр компани бий” гэв.

Мөнгөн усны аюулыг нийслэлд тарьсан “Тэн Хун” компани өнгөрсөн 2007 онд цианит натриар алт олборлох зөвшөөрөл авч байсан бөгөөд түүнийгээ хилээр оруулж ирсэн гэх мэдээлэл гаалийн байгууллагад байдаггүй юм байна.

Манай орны нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь лиценз хэлбэрээр гадаад, дотоодын компаниудын гарт очсон, тэд химийн хорт бодисыг хараа хяналтгүй хэрэглэснээр Монгол Улсын маань агаар, хөрс, ус бохирдсоор. Анх Баянхонгорт “Цагаан цахирт гоулд” компанийн алт угаасан уснаас уусан 54 ямаа үхсэн хэрэг гарч, химийн хорт бодисийн аюул манай оронд нүүрлээд байгаа нь мэдэгдсэн. Гэвч хөрс бохирдуулж, экологид сөрөг нөлөө үзүүлсэн компанийн захирал, Хятадын хоёр иргэний нэг нь мөрдөн байцаалтаас зугтсанаас болж хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүрч байгаа. Түүний дараа Дарханы Хонгорын асуудал өнгөрсөн оны зургадугаар сараас дэгдэж эхэлсэн. Хүмүүсийн биеэр элдэв зүйл туурч, гажигтай төл гарах болсон. Улмаар химийн хорт бодисын нөлөө байна гэж орон нутгийнхан үзсэн ч Засгийн газраас урьсан олон улсын шинжээчид хорт бодис тархаагүй гэж дүгнэсэн.

Тэнд цианит натри ашиглаж алт угааж байсан “МИЧ” компанийн захирал, ажилчид болон орон нутгийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Тэдний гэм буруу нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, есөн хүнийг яллагдагчаар татаад байгаа билээ.
Мөнгөн ус ашиглаж алт олборлодог, түүгээр хөрс бохирдуулагчид бол нинжа нар гэдэг ч Хятадын компаниуд хоцрогдсон аргаар алт олборлож мөнгөн ус, цианит натри ашиглаж байгаагийн тод жишээ дээрх хэрэг явдал бус уу. Нутаг оронд минь химийн хортой бодис ашиглаж буй гадаадын компаниудын үйл ажиллагааг хянах, зогсоох цаг нь болжээ.

Г.Цолмон 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан