gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нансалмаа” загвар хамгийн эрэлттэй нь

Нийгэм
2008-01-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-01-28

Уншигч та цагаан сарын гангараагаа бэлдсэн үү. Шинийн нэгний өглөө эртлэн босч цайгаа чанах эхнэр, гэрийн хойморт ханхайн суух нөхөр, үрсээ үнэрлэн ерөөл өргөх хөгшид, хормойгоо тосоор мялаах бяцхан жаалууд та бүхэн баярын дээлээ зэхсэн үү. Хүн, мал онд мэнд тарган тавтай орж, цагийн хатууг өнөтэй давсны, аз жаргалтай тэгш дүүрэн амьдарч яваа ураг удмын баяр бүсийг нь чавхайтал татаж өмссөн бидний дээл, хувцаснаас эхэлдэг билээ. Сар шинийн гангараагаа бэлдэж амжаагүй уншигч таны сонголтод тус болохоор энэ удаагийн “Моод гоёл” булангаа бэлтгэв.

Монголчууд бид эртнээс дээл өмсгөлөө төрийн хэмээн эрхэмлэж, урлаачид улс, үндэстнээ мандан бадрахын бэлгэдэл ерөөн эсгэдэг.

Мандах төрийн шинжийг шингээсэн
Малгай таныгаа магтнам зээ
Дэлгэрэх төрийн хишиг хадгалсан
Дээл таныгаа маг
тнам зээ
Бүтэх төрийн буян хураасан
Бүс таныгаа бүрэлдүүлэм зээ
Хан төрийн сүлд цогцолсон
Хамжаар таныгаа хүндэлнэм зээ
Түших төрийн тулгуур төлөөлсөн
Түрийт бойвыгоо мя
лаанам зээ, хурай, хурай, хурай хэмээн дээдэлсээр ирсэн.

Шинэ зуун гарсаар бид үндэсний загвараа орчин үеийнхтэй хослуулан өдөр тутмын амьдралын хэмнэлд нийцүүлэн урлах боллоо. Үүнийг мэргэжилтнүүд үндэсний хувцас загварын хувьсал хэмээн нэрийдэж буй. Гэсэн ч монгол дээл агуулга, бэлгэдлээ хадгалсаар хөгжиж байгаа. Монгол дээлний түүхэнд гарсан хамгийн анхны томоохон хувьсал XVII зуунд болсон гэдэг. Энэ үед Манж чин улс Хятад, Монголыг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн аж.  Монгол дээл нударгатай болсон нь Манжийн ноёрхлын үеэс эхлэлтэй. Дээл хувцсанд нударга залгасан нь биднийг таван хошуу мал шигээ туурайлан яваг гэсэн утгатай гэдэг. Түүхийн хуудас шинэчлэгдсэн он цаг бүхэнд үндэсний хувцасны хэв загвар бага багаар өөрчлөгдсөн хэдий ч эх загварын хувьд хуучрашгүй, үнэт өв хэвээр байгаа.

Цагаан сарын төдийгүй өнөө жилийн дээлний чиг хандлага ямар байгааг сонирхохоор “Чимбай” загварын салоныг зорилоо. Чингис хааны хамгийн уран хатныг Чимбай гэдэг байсныг уншигч та мэднэ.

Анхны саравчтай малгай, уужнуудын загварыг шинэчилсэн түүнийг Монголын хамгийн анхны загвар зохион бүтээгч хэмээн өргөмжилдөг. “Чимбай”-гийнхан цагаан сарын өмнөх өдрүүдэд  дээл хувцасны захиалга  ихтэй байгаа бололтой. Тус салоны ерөнхий дизайнер Э.Баярцэцэг завгүй ажлынхаа дундуур бидэнд энэ жилийн голлох загваруудаа танилцуулсан юм. Цагаан сар төдийгүй өдөр тутам гангарахад тохиромжтой дараах дээлнүүдийг сонирхуулъя.

Таны харж буй хүүхдийн дээл 50 мянган төгрөгийн үнэтэй. Хантааз, дээлийг тусад нь хийлгүүлж болно гэсэн. Биднийг очих үеэр  хүүхдийн буриад дээл зүүнээс гарч байсан. Аав, ээж нь найман настай хүүхдэдээ цагаан сарын гангараа болгож, “Чимбай”-д захиалга өгсөн аж.
Эмэгтэй загварын дээлнүүдээс хамгийн эрэлттэй нь “Нансалмаа”. Тэгвэл эрэгтэй загвараас хамгийн олон захиалга ирдэг нь ийм загварын хүрэм гэсэн. Хар, саарал торгыг хослуулж, монгол дээлний зах, энгэрийн загварыг хадгалсан хүрмийг мөн европ эсгүүрээр урласан. Захиалгаар хийлгэхэд материалын хөлстэйгөө нийлээд 120 мянган төгрөгийн үнэтэй юм билээ.

Эл хувцсыг дээл, хантааз гэх  хоёр хэсгээс бүрдэж байна хэмээн та бүү андуураарай. Үндэсний дээлэн дээр хантааз өмссөн шиг харагдах хэдий ч үнэндээ бол залгаа эсгүүрээр урласан аж. Овор ихтэй харагдахаас сэргийлж, нимгэн торгоор хийсэн эл дээлний нэрийг “Нансалмаа” гэдэг. Уг загвар “Чимбай” салоны нийт захиалгын 80 гаруй хувийг дангаар эзэлдэг аж. Махлаг бүсгүйг ч  нарийн бэлхүүстэй харагдуулах шидтэй гэж загвар зохион бүтээгч нь хэлсэн.

Цээжин хэсгийг пүүсүү, банзлыг торгоор урласан эл дээлийг богино хүзүүтэй бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой. Энгэр хэсгийг тодотгосон учир бүсгүй таны хүзүү өндөр харагдах боломжтой гэсэн. Загасан хормой нь  хөлийг тань сайхан харагдуулж, торгоор урласан өргөн эмжээр, дэрвэгэр ханцуй нь орчин үеийн загварын хандлагыг мэдрүүлэх юм.

Сар шинийн гоёл
Гавьатынхаа дээлээр гоёно
Сар шинийн баяраар ямар хувцсаар гангарах вэ, дээл өмсөх үү?

Хувцас түүх өгүүлнэ гэдэг. Хувцас эзнээ илэрхийлэх нь ч бий. Айсуй цагаан сараар олны танил зарим хүн ямар дээлээр гангарах бол. Тэдний бяцхан нууцаас сонирхохоор утас цохилоо. Олонх нь үндэсний хувцсаараа гоёно гэсэн. Цагаан сараар гангарах дээлнийх нь түүх, дурсамжийг хамтдаа сонирхохоор шийдсэн юм.

УДЭТ-ын жүжигчин Г.Урнаа:
-Өнгөрсөн жил хийлгэсэн дээлээрээ гоёх бодолтой байна. Цагаан, цэнхэр хоёр дээл байгаа. Цагаан нь хэтэрхий тод санагдвал цэнхэр дээлээ өмсөнө. Харин Жагаад саарал дээл бий. Түрүү жилийн наадмаар хадам ээж, Жагаа хоёрт адилхан дээл хийлгэсэн юм.

Дуучин Р.Дэлгэрмаа:
-Цагаан сарын гангараагаа аль хэдийнэ бэлдчихсэн. Ээж минь надад жил бүр шинэ дээл урлаж өгдөг юм. Их уран хүн бий. Телевизийн бичлэгт ордог хүн байж битгий нэг дээлээ олон дахин өмсөж бай гэдэг. Өнөө жил хүрэн, хар торгон дээр улаан өнгийн өлзий хээтэй, хурган дотортой хоёр дээл хийж өгсөн. Хишигээд бас ээж нь дээл урлаж өгсөн. Торго эдлэх дургүй болохоор нь саарал өнгийн даавуун дээл хийсэн байна лээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Балхжав:
-Шинийн нэгний өглөө үргэлж дээлээр гангардаг. Миний хувцас бэлэн байгаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд UBS-ийн хамт олон маань бэлэглэсэн хүрэн дээл бий. Түүнийгээ цагаан сар бүрээр  өмсч, гангардаг юм. Харин эхнэр минь хөх торгон дээл өмсөх байх.

Дуучин Э.Оюумаа:
-Цагаан сар төдийгүй бусад үед ч үндэсний хувцсаараа гоёх дуртай. Өвлийн зураг авалттай үед их өмсдөг. Өнөө жилийн шинийн нэгэнд Монголдоо байхгүй учир дээлээр гоёж чадахгүй нь. Нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бригад ирэх сарын 6-нд БНСУ руу тоглолтоор явах гэж байгаа. Өнгөрсөн жилийн цагаан сараар цэцгэн хээтэй саарал торгон, хурган дотортой дээл өмссөн. Ээнээ хүрэн өнгийн дээл хийлгэж, дөрвөн талтай малгайгаар гоёж байсан.

“Ньюанс” хамтлагийн дуучин М.Боргилчулуун:
-Манай хоёр дээл нэг их өмсөөд байдаггүй. Би цагаан сар бүрээр дээл өмсөхийг боддог. Бусад үед ч үндэсний хувцсаараа гангарах дуртай. Надад хамба хилэн дээл бий. Хэдэн жилийн өмнө худалдаж авч байсан юм. Өнөө жилийн шинийн нэгэнд түүгээрээ гоёно.

Э.Сайхантуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан