Монгол Улс, Норвегийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 1 дүгээр сарын 11-ний өдөр болов. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад хэргийн сайд С.Оюун, Норвегийн Гадаад хэргийн сайд ноён Ё.Г.Сторе нар илгээлт солилцон харилцан баяр хүргэлээ.
Норвеги Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Хойд Европын анхны улс бөгөөд 1990 оноос хойш Норвегийн Засгийн газраас Монгол Улсад ардчилсан парламентат ёсыг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөө орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлж байна.
Норвеги Улс нь ДНБ-нийхээ 0,9 хувийг хөгжлийн тусламжид зориулдаг бөгөөд НҮБ-ын тусламжийн хөтөлбөрүүдэд оруулдаг хандиваараа Норвеги Улс нь дэлхийд 10 байранд ордог. 2006 оны байдлаар хөгжлийн тусламжинд жилд 1,7 тэр бум ам.доллар зарцуулсан байна.
380 мянган хав. дөрвөлжин км нутагтай, 4,6 сая хүнтэй Норвеги улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2006 онд 47800 ам.долларт хүрч дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын тоонд ордог бөгөөд байгалийн баялгаас олж буй орлогыг зөв зохистой ашиглаж буй Норвегийн туршлага дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна.
Норвеги Улс 1971 оноос Баренцын тэнгисээс газрын тос, байгалийн хий олборлож эхэлсэн нь тус улсын эдийн засгийн гол салбар болж, улмаар тус улс газрын тос болон байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд орох болжээ. Норвеги Улс байгалийн хийн олборлолтоор дэлхийд 3 дугаар байранд, газрын тосны экспортын хэмжээгээрээ ОХУ, Саудын Арабын дараа дэлхийд 3 дугаарт ордог байна. 2006 оны байдлаар газрын тос, байгалийн хий Норвегийн нийт экспортын 52 %-ийг эзэлж, ДНБ-ний 25 %, Засгийн газрын төсвийн 34%-ийг бүрдүүлжээ.
Газрын тос, байгалийн хийнээс олж буй орлогыг зохицуулах зориулалт бүхий “Засгийн газрын газрын тосны сан”-г Норвеги Улс 1990 онд байгуулсан бөгөөд 2006 оны байдлаар уг сангийн хуримтлал 250 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2006 оноос Норвегийн Засгийн газар уг сангийн дүрэмд өөрчлөлт оруулж зарим хэсгийг нь олон улсын санхүүгийн зах зээл дээр байршуулж, үлдсэн хэсгийг нь Засгийн газрын нөөцөд “Тэтгэврийн сан” нэрээр байлган нийгмийн зориулалтаар ашиглахаар болсон байна.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд 2007 оны 6 дугаар сарын эхээр Норвегид айлчилж, байгалийн баялагаас олж буй орлогыг зөв зохистой ашиглах чиглэлээр туршлага судлах, манай мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцсаны дагуу Норвегийн талтай хамтран ажиллахаар ярилцаж буй.
Гадаад хэргийн сайд С.Оюун илгээлтдээ “Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Норвегийн Засгийн газарт талархалаа илэрхийлж, цаашид ардчилсан парламентат ёсыг бэхжүүлэх, байгалийн баялгаас олж буй орлогыг улс орны хөгжилд зохистой чиглүүлэх талаар туршлага судлах, энэ чиглэлийн мэргэжилтнүүд сургах асуудлаар Монгол, Норвегийн хооронд идэвхтэй хамтран ажиллах боломжтой” хэмээн дурджээ.
Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан энэ онд Улаанбаатар болон Ослод соёлын арга хэмжээ харилцан зохиохоор ажиллаж байна.