Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл байдал, санхүүжилтийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа. Ипотекийн зээлд банкуудын эх үүсвэрийг татан оролцуулснаар санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнийг тэрбээр онцолж байна.
-Он гарснаас хойш хэдий хэмжээний санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоод байна вэ?
-Энэ оны наймдугаар сарын байдлаар гурван төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчид 283 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоод байна. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшилд буй бондын орлогоос хэтрүүлэлгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг олгосон. Мөн Засгийн газраас улсын төсөвт суулгасан санхүүжилтээс сар бүр 10, харин банкууд өөрийн эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож байна. Энэ онд дээрх гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож буй. 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн.
-Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал өссөн гэсэн үг үү?
-Тийм. Ипотекийн санхүүжилтэд банкуудын эх үүсвэрийг татан оролцуулж буй нь энэ онд хийсэн томоохон өөрчлөлт. Ингэснээр нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарсан. Энэхүү өсөлт нь эхний долоон сарын тоон мэдээллээс тодорхой харагдана
-Зарим банк хөтөлбөрийн санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар өргөдөл хүлээн авахгүй байгааг цөөнгүй иргэн хэлж байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-Хэдийгээр хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн ч банкуудад зээлийн хорооны шийдвэр гарсан, арилжааны нөхцөлөөр олгоод дахин санхүүжилт хийхээр хүлээгдэж буй нийт 1900 орчим зээлдэгчийн 130 тэрбум төгрөгийн зээл хуримтлагдсан байна. Энэ дүн оны эхэнд 200 тэрбум төгрөг давж байсан.
Монголбанк бондын орлогоос сар бүр 16 тэрбум төгрөг олгосон
Эдгээр зээлийн эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа нь банкууд олон тоогоор шинээр өргөдөл хүлээн авахгүй байх нэг шалтгаан болж буй. Харин Засгийн газрын журмаар олгож байгаа хөтөлбөрийн зээл нь зорилтот бүлгийн зөвхөн шинэ зээлдэгчдэд санхүүжилт олгох зохицуулалттай. Тиймээс журмын шаардлага хангаж байгаа иргэд шинээр өргөдлөө өгч, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн банкууд шалгуур хангахгүй байгаа зээлдэгчийн өргөдлийг буцаахдаа Монголбанк эх үүсвэр олгохгүй байгаа хэмээн ташаа мэдээлэл өгсөн тохиолдол бий.
Эдгээр банкинд холбогдох журам, гэрээний дагуу тус банкны санхүүжилтийн эх үүсвэрийг буцаан татах, санхүүжилтийн эх үүсвэрийг бусад шаардлага ханган ажиллаж байгаа банкинд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулсан.
-Ер нь ямар банкууд хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ?
-Монголбанк болон Засгийн газрын хоорондын гэрээ, холбогдох журмын шаардлагыг хангасан банкууд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогоор хөтөлбөрийн санхүүжилтийг “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк”, “Голомт банк”, “Төрийн банк”, “Хас банк”,“Капитрон” банк, “Чингис Хаан” банк, “Улаанбаатар хотын банк”, “Богд банк”-аар дамжуулан олгож байна.
-Цаашид ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэх үү?
-Монгол улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан үеэс буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Харин Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж хоёр жил гаран санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож буй.
2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч чадсан. Энэ шаардлагын дагуу 2019 он дуустал өмнө нь дурдсанчлан Монголбанкнаас зөвхөн өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлэх юм. Банкуудын эх үүсвэрийг нэмж оруулснаар энэ жилийн нийт санхүүжилтийн хэмжээ өссөн. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.