gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨГӨӨ: Ухаалаг утас худалдан авахдаа юу анхаарах вэ?

Д.Түшигт-Эрдэнэ
Технологи
2019-07-22
0
Twitter logo

Даваа гараг бүр Технологийн зөвлөгөө буланд уншигч танд хэрэгтэй, интернет, ухаалаг утас, компьютер, апп зэрэгтэй холбоотой нийтлэлүүд орох болно. Хэрэв та ямар нэг сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

Жил бүр хэдэн зуун утас шинээр танилцуулж байгаа энэ үед ухаалаг утас худалдан авна гэдэг нэгэн төрлийн сорилт болжээ. Ингэх болсон нь техникийн хэллэгүүдийг ойлгохгүй байхаас гадна гар утас үйлдвэрлэгчдийн хэт их дэгсдүүлсэн зар сурталчилгаанаас үүдэлтэй гэж хэлж болно. Иймд сонголтоо хийхэд туслах үүднээс ухаалаг утас худалдан авахдаа анхаарвал зохиох таван зүйлийг тайлбарлан бичлээ.

ҮЙЛДЛИЙН СИСТЕМ

Ухаалаг үйлдлийн систем гэдэг нь автомашинаар бол автомат эсвэл механик, компьютероор бол Windows 7, Windows 10 гэсэн үг. Өдгөө зах зээл дээр Apple-ын iOS, Google-ын Андройд гэсэн хоёр үйлдлийн систем ноёлж байгаа бөгөөд та энэ хоёр болон бусад үйлдлийн системээс өөрийн хэрэглээнд тааруулан сонгох боломжтой. Apple-ын iOS үйлдлийн системтэй утаснууд энгийн, хялбар, найдвартай хэрэглээгээрээ алдартай. Google-ын Андройд үйлдлийн систем мөн л хялбар, ойлгомжтой ч хамгийн том давуу тал нь илүү олон сонголттойд нь оршдог. Тодруулбал, iOS-ыг зөвхөн iPhone утаснаас ашиглаж болох бол Андройд үйлдлийн системийг Самсунг, Google, Sony зэрэг цөөнгүй компаниуд ухаалаг утсандаа ашигладаг. 

Мөн хэрэв та Apple-ын ямар нэг бүтээгдэхүүн ашигладаг бол iOS үйлдлийн системтэй ухаалаг утас худалдан авахыг зөвлөе. Ингэснээр хоёр төхөөрөмжөө хооронд нь хоршуулан ажиллуулах хялбар болох болно. 

ҮНЭ

Үйлдлийн системийн дараа үнэ буюу хэр зэрэг сүүлийн үеийн утас авмаар байгаагаа шийдэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс шаардлагатай хэрэглээнээсээ хэт өндөр үзүүлэлт бүхий утсыг санхүүгийн дарамтад орон авдаг. Тиймээс өөрийн хэрэглээгээ бодож үзээрэй. Фэйсбүүк орох, зураг авах, дуудлага хийх зэрэг дундаж хэрэглээтэй хүн заавал хамгийн сүүлийн үеийн загварыг авах хэрэггүй. 

КАМЕР

Мэдээж хүн бүр камерыг өдөр тутамдаа ашиглахгүй ч камер бол яах аргагүй чухал үзүүлэлтүүдийн нэг. Хэрэв сонирхож буй утсаа хэр зэрэг сайн камертайг шалгахыг хүсвэл интернетээр хайж болохоос гадна борлуулж буй дэлгүүр дээр нь очин туршиж үзээрэй. Дан ганц камер шалгах зорилгоор бус ер нь сонирхож буй утсаа дэлгүүр дээр нь очоод өөрийн биеэр турших үзэхийг зөвлөе. Монголд Apple, Самсунг, Huawei, Mi зэрэг томоохон брэндүүдийн албан ёсны борлуулагч дэлгүүрүүд цөөнгүй бий.

ШУУРХАЙ САНАХ ОЙ

Өдөр тутамдаа хэрэглэдэг Фэйсбүүк, Инстаграм зэрэг аппуудыг ямар нэг гацалгүй ажиллуулахын тул дор хаяж 2GB-4GB шуурхай санах ойтой (RAM) ухаалаг утсыг сонгоорой. Сонирхуулахад, сүүлийн 5 жилийн дотор худалдаанд гарсан ихэнх гар утаснууд дор хаяж 2GB шуурхай санах ойтой байдаг. Харин ухаалаг утсаа ашиглан сүүлийн үеийн тоглоом тоглох гэх мэт хүчин чадал шаардсан зүйлс хийхийг хүсвэл 4GB-аас дээш шуурхай санах ойтой утсыг санал болгоё. Энэ тохиолдолд сүүлийн 2 жилийн дотор худалдаан гарсан ухаалаг утаснуудыг сонгохыг зөвлөе. Үүнд iPhone 7, Samsung Galaxy S8-аас хойш үеийн утаснууд багтана.

БАГТААМЖ

Фэйсбүүк, Инстаграм зэрэг аппууд дээрээс нь өдөр тутамдаа авч буй зураг бичлэг гээд утасны багтаамжаас хороох зүйл тун олон. Тиймдээ ч гар утасны багтаамж дүүрэх хүн бүрд тулгардаг асуудал. Иймд утас худалдан авахдаа өөрийн хэрэглээнд тохирсон багтаамжтай утсыг сонгох хэрэгтэй. Дундаж хэрэглэгчийн хэрэглэх аппын тоо тэдгээрийн хэмжээ нь нэмэгдэж байгаа энэ үед дор хаяж 16GB-32GB багтаамжтай ухаалаг утсыг сонгоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан