Монголбанкны Эрдэнэсийн сан өнгөрсөн сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу бюую 81 хувиар буурсан байна. Мөн хугацаанд
- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт,
- Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алтыг худалдаж авлаа.
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан юм. Харин энэ оны эхний өдрөөс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байгаа юм.
Өнгөрсөн сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10 хувь байв.
Мөн хоёрдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байжээ.