gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Эм бэлдмэл, хүнсний аюулгүй байдлыг хянах лаборатори чухал байна"

Эрүүл мэнд
2013-03-13
0
Twitter logo

Улс үндэстний аюулгүй байдлын тэргүүн эгнээд хоол хүнс, эм биобэлдмэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг.

Тэгвэл манай улс энэ чиглэлийн дэлхийн стандартад нийцэх баталгаат лабораторитой болохоор ажил эхэлжээ. Манай улсын хувьд 2003 оноос эхлэн Хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь лабораторитойгоор байгуулагдсан байдаг.

Уг лаборатори нь нийслэл, орон нутаг, хилийн боомтуудын хяналтын лабораториудыг мэргэжил арга зүйн хувьд удирдан ажилладаг бөгөөд энэ чухал салбарын асуудлаар МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн дарга Б.Амартай ярилцлаа.

-Манай улсын хүнсний чанарыг баталгаажуулж байдаг Нэгдсэн төв лабораторийн барилгын асуудал анхаарал татаж байна. Манайх олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан байдаг юм бэ?
-Хуучин барилгын тухайд нэлээд насжилттай, агааржуулалтын систем тааруу, лабораторийн барилгын орчин шаардлагыг хангахааргүй, шинжилгээ хийхэд хүндрэлтэй байсан бол бид шинэ байртай боллоо. Төслөөр баригдаж байгаа энэхүү шинэ барилга нь олон улсын зөвлөхийн зөвлөмжийн дагуу баригдсан агааржуулалт, гэрэлтүүлэг, өрөөний зохион байгуулалт, тоноглолын хувьд стандартын шаардлагыг хангаад байгаа юм.

Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжилгээний багаж тоног төхөөрөмжийн шинэчлэхэд МХЕГ-аас шат дараалсан арга хэмжээг авч байснаас гадна тус лабораторит хэрэгжиж байгаа төслийн шугамаар мэдрэг чанар сайтай, өндөр хүчин чадалтай багаж тоног төхөөрөмжүүд суурилагдаж байна. Гол нь эдгээр багажны хүчин чадлыг бүрэн ашиглах асуудал чухал байна.

-Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны лабораториудын барилгын стандарт ямар байдаг юм бэ?

-Лабораторийн барилгад тавигдах олон улсын шаардлагуудаас дурьдвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг лаборатори тухайн орчиндоо хийлгэсэн байх, агааржуулалт салхивчийн системийн тохируулга, лабораторийн бүсийн биоаюулгүйн тэмдэг, тэмдэглэгээтэй байх гэх мэт онцлог шаардлагууд байна л даа. Эдгээр шаардлагуудыг манай лаборатори хангасан байгаа.

-Одоогоор манайд олон улсын итгэмжлэл авах хэмжээний лаборатори бий юу?
-Манай улсын хувьд итгэмжлэлийн асуудал үндэсний итгэмжлэлийн тогтолцоогоор хэрэгжиж байна. Олон улсын түвшинд итгэмжлэгдэх, улмаар бүс нутаг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний дүн гаргахын тулд эхлээд бид лабораторийн чанарын удирдлагын тогтолцоогоо сайжруулах, олон улсын ур чадварын сорилтод тогтмол амжилттай оролцох, боловсон хүчний сургалтыг сайтар зохион байгуулах хэрэгтэй.

Одоо манайд хэрэгжиж байгаа эм биобэлдмэлийн лабораторийг олон улсын түвшинд хүргэх төслийн хүрээнд тус лаборатори нь олон улсын итгэмжлэл авах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд лабораторийн барилгын стандарт шаардлага ч гэсэн хангагдсан байх ёстой юм. Үүний дараа бид төслийн шугамаар шинжээчдийн баг ирүүлэх хүсэлтээ гаргана.

-Саналаа хэзээ хүргүүлэх вэ?
-Төлөвлөж байгаагаар бол энэ оны төгсгөлөөр гаргана. ДЭМБ-аас болон холбогдох газраас томилогдсон олон улсын шинжээчдийн баг манай лабораторит ажиллаж, эм биобэлдмэлийн лабораторийг олон улсын түвшинд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн цаашид хийгдэх ажлын талаар зөвлөмжийг тодорхой өгч, хамтарч ажиллах болно.

-Эм биобэлдмэлийн лабораторийн тухайд бусадтай хамтарч байгаа ч хүнсний чанарт хяналт тавих лабораторийн тухайд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэл авах боломж хэр байна вэ?

-Хүнсний шинжилгээний холбогдох үзүүлэлтүүд, ялангуяа олон улсын ур чадварын сорилтод амжиллтай оролцож байгаа шинжилгээний төрлөөр, жишээлбэл, хор судлал-микотоксин, хүнд металл тодорхойлох, нян судлал-E.коли, салмонелл, листериамоноцитогенез илрүүлэн тодорхойлох шинжилгээгээр Ази номхон далайн бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх бэлтгэл хангаад байна. Цаашдаа шат дараалан олон улсад итгэмжлэгдсэн үзүүлэлтүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Мэргэшсэн ажиллах хүчний нөөц манайд хэр байдаг юм?

-Өндөр мэдрэмжит багаж, жишээлбэл, өндөр идэвхит шингэний хроматографи, хийн хроматографи, масс детектортой хий, шингэний хорматографи, атом шингээлтийн скектрофотометр зэрэг багаж дээр ажиллах ажилтнуудад туршлагатай байх гэсэн шалгуурыг тавьдаг тул тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад зургаан сараас доошгүй хугацаанд суух хэрэгтэй болж байгаа юм. Ер нь бол энэ бүх шаардлагын аль, алийг нь хангаад 2014 он гэхэд олон улсын түвшинд хүрсэн эм биобэлдмэлийн болон хүнсний шинжилгээний лабораторитой болохоор зорьж байна. Одоогоор техникийн талын асуудал бэлэн болсон.

-Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг ч мөн шинжлэх үү?
-Үнэхээр энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд материалд шинжилгээ хийж генетикийн ямар нэгэн өөрчлөлт оржээ гэдгийг таньдаг лабораторитой боллоо гэж ойлгож болно. Одоогоор энэ лабораторийг байгууллаа. Тун удахгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Иймэрхүү онцлог, шинэлэг шинжилгээ хийнэ.

-Цаг хугацааны хувьд хэр шуурхай ажиллах вэ. Тухайлбал, нэг шинжилгээг хэр хугацаанд хийх вэ?
-Уламжлалт аргаар хийгддэг шинжилгээ бол нэлээд хугацаа шаарддаг. Би өөрөө аналитик химич хүн. Шинжилгээг скрийнинг буюу илрүүлэх аргаар хийхэд хурдан байх талтай хэдий ч мэдрэг чанар бага буурдаг. Өндөр идэвхит шингэний хроматографи, хийн хроматографи зэрэг багажаар шинжилгээ хийхэд дээжийн бэлтгэлээс хамаараад дунджаар 1-3 хоногт нарийвчлал сайтай шинжилгээний дүнг гаргах болно. Харин зайлшгүй стандартын шаардлагаар нян судлалын шинжилгээ 10 хүртэл хоногоор үргэлжилдэг.

М.Тунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан