Нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа, багтраа өвчин Дундговь, Өвөрхангай аймагт амьдардаг хүүхдийнхээс 3.5 дахин илүү байна гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн бронхитын өвчлөл хоёр дахин илүү байгаа.
Үндсэндээ нийслэлд амьсгалын замын хүнд хэлбэрийн эмгэг нэмэгдсээр байгаа тухай мэргэжилтнүүд ярьсаар л. Энэ бүхэн мэдээж агаарын бохирдолттой салшгүй холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатарт элдэв эмгэгтэй, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь эрс нэмэгдсэн гэж байгаа.
Зөвхөн хүүхэд өвчлөөд байгаа юм биш. Иргэд нийтээрээ л амьсгалын замын өвчинд нэрвэгдэж байна. Мөн өөр олон төрлийн өвчин эмгэгийг тоочиж болно. Гэхдээ хүүхдээр жишээ авч байгаа нь иргэд ядаж бяцхан үрсээ хайрлаж, тэднийхээ төлөө хувь нэмрээ оруулаасай гэж хүссэнийх. Агаарт дэгдэж байгаа хорт бодисуудын дийлэнх нь элдэв зүйл тэр дундаа дугуй, хог хаягдал шатааснаас үүдэн гарч байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Жишээлбэл, манайхан нүүрсээ жижиг шуудайтай нь зуухандаа хийж орхидог. Эсвэл цэвэрхэн гэдэг утгаар нь гялгар уутанд хийж бэлтгэдэг. Тэгээд ууттай нь тэр чигт нь түлчихдэг. Гэтэл нүүрсний болон гялгар уут шатааснаас үүдэж, диоксин гэдэг хорт бодис ялгардаг аж. Энэ бодис хүний биед маш хортой бөгөөд хэзээ ч задардаггүй хавдар үүсгэх аюултай байдаг юм байна.
Ядаж байхад энэ мэт хүнд металл, хорт бодис нь агаарт нэг метр орчимд хуримтлагддаг. Тиймдээ ч метр өндөртэй бага насны хүүхдүүд илүү их өртөх аюултай юм. Ингээд л нийслэлийн хүүхдүүдийн өвчлөл нэмэгдээд байна. Дархлаа муутай, өвчинд амархан нэрвэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийнхөө болон алаг үрсийнхээ эрүүл мэндийн төлөө ядаж гялгар тор, нүүрсний шуудайгаа түлэхгүй байя.
Нүүрсээ ууттай нь хийхгүй хутгуураар, эсвэл өөр аргаар зуухандаа хийчихэж болно шүү дээ. Энэ чинь л иргэн бүр агаарын бохирдлын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаагийн нэг томоохон хэлбэр. Түүнээс гадна ажилгүй, арчаагүйгээ ядуугаар хаацайлж, хуванцар сав, дугуй, олгой хаймар түлдэг нөхдүүд байна. Мөн дугуй засварын төвүүд шуудай нүүрс авах мөнгөө хэмнээд хуучин дугуй шатаадаг байдал ч нүдний өмнө байгаа юм. Нийслэлд 450 гаруй дугуй засварын газар байдаг гэсэн тоо баримт бий. Магадгүй түүнээс ч их байх. Гэхдээ бүгд дугуй шатаагаад байдаг гэвэл хилсдэх биз.
Тэгэхдээ л 50 хувь нь хуучин дугуй шатааж өвөлждөг гэвэл агаарыг маш их хэмжээгээр бохирдуулж байгаа гэсэн тоо гарах байх. Түүнээс гадна дугуй засварын газрууд хуучин дугуйгаа иргэдэд зардаг гэж байгаа. Гэтэл дугуй шатаах нь нүүрс түлснээс илүү их хорт бодис ялгаруулдаг аж. Дугуйг уян хатан, харимхай болгохын тулд хүхэр нэмдэг байна. Ийм дугуйг шатаах үед диоксид хэмээх хорт бодис ялгарч, амьсгалын эрхтэн болон нүдний салст бүрхэвчийг гэмтээдэг аж. Цаашлаад урагт нөлөөлдөг. Мөн утааг өтгөрүүлж, салхинд туугдан замхрах хурдыг бууруулдаг байна. Үүний улмаас хорт бодис хөрсөнд нэвчиж, иргэдийн эрүүл мэндэд удаан хугацааны туршид аюул тарьдаг байна.
Түүнчлэн, дугуй шатаахад бензперин хэмээх бодис ялгардаг бөгөөд үүнийг эрдэмтэд маш хортой хэмээн тодорхойлжээ. Уг бодис хорт хавдар үүсгэх өндөр идэвхтэй аж. Ялангуяа, арьсны хорт хавдар үүсгэх аюултай гэнэ. Хүүхдийн эрхтэн тогтолцооны хөгжил сул тул хорт агаараар амьсгалах тоолонд уушгинд нь утааны тортог үлдэж, өвчлөлийн суурийг тавьдаг байна. Мөн хорт бодис хөхний сүүгээр эхээс хүүхдэд дамждаг аж.
Үүнээс харахад дугуй шатааснаас үүдэлтэй утаа иргэдийн эрүүл мэндэд ямар их хөнөөл учруулдаг нь мэдрэгдэнэ. Харшилтай, зүрхний өвчтэй хүмүүст дугуйнаас ялгарах хорт бодис ихээхэн зовиур авчирдаг байна. Т иймээс мэргэжлийн байгууллагуудаас энэ тал дээр анхаарч, дугуй засварын газруудыг сайн хянах цаг болжээ. Дүрэм журам гаргаж, дугуй түлүүлэхгүй, заруулахгүй байвал сайнсан.
Мөн гялгар уут, нүүрсний шуудайг түлэх нь ямар их хор нөлөөтэй болохыг анхааруулсан сурталчилгаа, ухуулах нэвтрүүлэг байнга хиймээр байна. Тэгж гэмээнэ ард түмний ой тойнд сууна шүү дээ. Мөн гялгар уут, нүүрсний шуудай, дугуй түлэхийг хориглосон журмыг нэн даруй гаргахыг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.
Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр журам гаргаж, мөрдүүлээд хянаад эхэлбэл агаарт дэгдээд буй хорт бодис арай багасах ч юм бил үү.
Э.Туул